Нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна

Image

Энэ өдрүүдэд Зам, тээвэр хөгжлийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдаж байна. Тус өдөрлөгөөр төмөр зам, авто зам, агаарын тээвэр, авто тээврийн салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар олон нийтэд танилцуулж байгаа юм. 

“Монголын төмөр зам” ТӨХК өдөрлөгийн үеэр “Шинэ төмөр зам” төсөл, “Төмөртэй өртөө”-ний тээвэрлэлтийн үйл ажиллагаа, “Тяньжин дахь тээвэр ложистикийн төв” төсөл, Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж зэрэг компанийн хэрэгжүүлж буй бүхий л үйл ажиллагааголон нийтэд танилцуулж, холбогдох албан тушаалтнууд иргэдэд мэдээ, мэдээлэл өгч байна.

Тус өдөрлөгийн нээлтийн үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Хэрлэн компанийн үндсэн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар олон нийтэд мэдээллэл өгч, хэлсэн үгэндээ:

Юуны өмнө Зам, тээврийн салбарын өнөөгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд тэдгээрийн хэрэгжилт, үйл явцтай танилцаж, санал бодлоо солилцохоор ирсэн эрхэм хүндэт зочид та бүхэнд талархал илэрхийлж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

“Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны 03сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол гарч, ТӨХ-ны шийдвэрээр байгуулагдсан бөгөөд төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг угсрах, засварлах, ашиг орлогоо 

нэмэгдүүлэхэд чиглэсэн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлтэй төрийн өмчит хувьцаат компани юм.

Монгол Улсын Их Хурлаас 2010 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан ба Монгол Улсад 5600 орчим км төмөр замын суурь бүтцийг 3 үе шаттайгаар барихаар энэхүү бодлогоор тодорхойлсон.

Төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор эхний 1,2 -р үе шатанд барих төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзэж, хэрэгжүүлэх тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон. Мөн 2013 оны 1 сард дээрх чиглэлийн  төмөр замын суурь бүтцийн “БАШ” нөхцөлтэй концессийн эрхийг тус компанд   олгосоноор тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажлыг Засгийн газрын 2013 оны 3 дугаар 07-ны өдрийн 82 дугаар тогтоолоор Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлсэн ба барилгын ажлыг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэж, зураг төсөл хийгдсэнээр төмөр замын суурь бүтцийн ажил 52 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд бусад чиглэлийн төмөр замын техникийн зураг төсөл болон хээрийн судалгаа, урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулаад байгаа юм.                                                                                                                               

     Түүнчлэн бид Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Тавантолгой-Гашуунсухайт”, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах, “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр зам,  “Шивээ хүрэн-Сэхэ” чиглэлийн боомтын төмөр замыг барьж дуусгах, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлын хүрээнд бид Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд ирэх сарын дундуур төмөр замын ажлыг эхлэхээр зохион байгуулалтын ажлаа хийж байна.

Энэ чиглэлийн төмөр зам нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын баталсан “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтсан ба Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 650 км орчим төмөр замыг барьж байгуулснаар зүүн чиглэлийн төмөр замын коридор бий болж, өөрийн орны уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, транзит тээврийн гарц нээгдэх зэрэг эдийн засгийн бодит дэвшлийг авчрах чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.  

Мөн “Нарийсухайт-Шивээхүрэн” чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр төсөлд оролцогч талуудтай холбогдох яриа, хэлэлцээрүүдийг хийж ажиллаж байгаа ба энэ чиглэлийн ажлын үр дүн удахгүй гарч ажил хэрэг болно.

Энд дурьдах өөр нэг төсөл бол “Монгол Улс болон БНХАУ-ын “Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай” санамж бичгийн хүрээнд2013 онд Монгол Улсын Засгийн газраас 152 дугаар тогтоол гаргаж БНХАУ-ын Тяньжин хотын “Дунзяны гаалийн баталгаат боомт” бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай БНХАУ-ын талтай хамтарсан тээвэр ложистикийн төв байгуулах төсөл юм.

Төслийг хэрэгжүүлэх давуу эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, төсөлд оролцох сонирхол бүхий хувийн аж ахуйн нэгжүүдийг сонгохыг мөн Засгийн газрын тогтоолд тусгасан ба сонирхогч талуудтай холбогдох хэлэлцээ хийх, төслийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр бид ажиллаж байна. Төсөл хэрэгжснээр Тяньжин боомтод Ази, Европыг холбосон ложистикийн нэгдсэн систем бий болгох,уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох,экспорт, импортын тээвэрлэлтийн хугацаа, зардлыг бууруулах,өргөн хэрэглээний импортын зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, чөлөөт бүсийн хөнгөлөлттэй орчинд дотоодын аж ахуйн нэгжүүдийг үйлдвэрлэл, бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

“Монголын төмөр зам” ТӨХК нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд БНХАУ-аас Монгол Улс руу төмөр замаар импортолж буй ачааны дийлэнх хувийг Замын-Үүд дэх ачаа шилжүүлэн ачих байгууламжаараа дамжуулан Монгол Улсын ачаа тээвэрлэлтэд зохих хувь 

нэмрээ оруулж байгаа төдийгүй Сэлэнгэ аймагт байрлах өөрийн эзэмшлийн Төмөртэйн төмөр замаар өнгөрсөн онд 1,0 сая тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд энэ онд  1.5 сая тонн ачаа тээвэрлэхээр дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Мөн УБТЗ ХНН -тэй хамтран өөрийн эзэмшлийн 245 ачааны вагон, 7 зүтгүүртэйгээр ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж, монгол улсын төмөр замын ачаа тээвэрт өөрийн гэсэн бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Бид төр засгийн бодлогоор тодорхойлогдсон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж төмөр замын салбарын хөгжлийг тодорхойлогч үндэсний компани болох зорилгодоо хүрэхийн төлөө бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж байна.

Та бүгдэд ажил бүтээлийн өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа

 

Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн зам, тээврийн салбарынхан болон нийт зочдод Монголын төмөр замчдын сүлд дуу “Монголын төмөр зам” дуугаар Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн ая дууны мэндчилгээ хүргэлээ.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлтийн санг нэмэгдүүлэх зорилгоор ажлын байр горилогчдын анкетыг өдөрлөгийн үеэр хүлээн авч байна. Мөн олон нийтэд салбарын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг нээлттэйгээр танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах хайрцаг ажиллуулж байна. 

“Нээлттэй хаалганы өдөрлөг” 05 сарын 25-ны өдрийг дууётал үргэлжилнэ.

Нийтлэгдсэн огноо: 2017-05-25 16:24:00
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэл томилогдлоо
2017-12-08 19:12:00

Монголын Дипломатын Академитай хамтран сургалт зохион байгууллаа
2017-12-08 14:18:00

Эрээн хотын ачаа тээврийн эргэлт анх удаа 10 сая тоннд хүрчээ
2017-12-04 12:22:00

Түвд, Сычуаныг холбосон анхны гүүр ирэх онд ашиглалтад орно
2017-11-29 16:16:00

Өндөр хурдны ачаа тээврийн галт тэрэг зохион бүтээнэ
2017-11-29 15:45:00

Ерөнхийлөгч Х.Баттулга Зам, тээвэр хөгжлийн яамд ажиллав
2017-11-27 00:00:00

CRRC компани Швейцарь улсад тавцант вагон нийлүүлнэ
2017-11-21 16:01:00

Дойче Банн компани шинээр үйлдвэрлэх галт тэргээ танилцууллаа
2017-11-21 15:15:00

“ТЕХууль”, “ААНОАТ тухай хууль”, “ХХОАТ тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо
2017-11-14 16:03:00

Ази, Номхон далайн бүсийн 24 дэх чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2017-11-09 17:10:00

Монгол-ОХУ-БНХАУ-ын төмөр замын салбарын хилийн зөвлөгөөнд оролцлоо
2017-11-09 09:38:00

Хиймэл дагуулын технологиор цаа бугыг галт тэргэнд дайруулахаас хамгаална
2017-11-06 13:37:00

БНХАУ-д төмөр замын техник технологийн 14 дэх үзэсгэлэн болж байна
2017-11-06 12:04:00

Хурдны галт тэрэг давхацсан тоогоор 7 тэрбум зорчигч тээвэрлэв
2017-11-06 11:56:00

Х.Хэрлэн: Эдийн засгийн зүүн босоо коридор төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2017-11-02 09:10:00

Олон улсын төмөр замын холбоо (UIC) МТЗ ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2017-10-30 10:11:00

Солонгосын Төмөр Замын компаниуд галт тэрэг нийлүүлэх гэрээ байгууллаа
2017-10-25 09:14:00

Далай дамнасан метроны шугамыг туршив
2017-10-25 09:13:00

"SI маглев" галт тэргийг энэ онд ашиглалтад оруулна
2017-10-25 09:08:00

Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ томилогдлоо
2017-10-20 15:32:00