Монголын төмөр зам-Салбарынхаа хөгжлийг тодорхойлохоор зорьж байна

Image

Амжилт.ком сайтаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Нээлттэй төрийн байгууллага” сурвалжлага энэ удаад “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-ийг онцолж байна.

 

Төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны 3-р сарын 20-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол гарч, Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагджээ.

Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах; Төмөр замын тээвэрлэлийн  үйл ажиллагаа эрхлэх; Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах; Гадаад худалдаа, хуулиар хориглоогүй бизнес эрхлэх үндсэн чиглэлд 150 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Компанийн удирдлагын хувьд хувьцаа эзэмшигчийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/, гүйцэтгэх захирал, дэд захирал гэсэн бүтэцтэй. ТУЗ-д цалин урамшууллын хороо, аудитын хороо, нэр дэвшүүлэх хороо багтдаг. Захиргаа удирдлагын хэлтэс, Тээврийн хэлтэс /Төмөртэйн тээвэрлэлтийн алба/, Ложистикийн хэлтэс, Үйлдвэрлэл, техникийн хэлтэс, Хөгжлийн хэлтэс, Эдийн засаг санхүүгийн хэлтэс, Гэрээ хууль эрх зүйн алба, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албанаас бүрдэх тус компани төмөр замын салбарын хөгжлийг тодорхойлохоор зорьж буй.

 

245 ачааны вагон тээвэрлэлт хийж байна

АНУ-д үйлдвэрлэсэн “Эволюшн” серийн нэг илчит тэрэг, ОХУ-д үйлдвэрлэсэн “2ТЭ-116” серийн 2 илчит тэрэг нийлүүлэгдэж ачаа тээвэрлэлтэд ашиглаж байна. Мөн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн дүнд “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд гол замын 8, сэлгээний нэг зүтгүүр, 245 ачааны вагон, хоёр чингэлэг өргөгч машиныг тээвэрт ашиглаж байна. Замын-Үүд дэх Япон Улсын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан шилжүүлэн ачих байгууламж болон бусад машин механизм, техник, тоног төхөөрөмжийг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмшдэг байна.

Хандгайт-Төмөртэй чиглэлд өнгөрсөн онд 1 сая гаруй тонн ачаа тээвэрлэжээ

Улаанбаатар хотоос 400 орчим километр, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд “Хандгайт өртөөнөөс-Төмөртэй өртөө хүртэл баригдсан 33.4 километр төмөр замыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өмчид 2016 онд шилжүүлсэн бөгөөд мөн оны 5-р сараас эхлэн тээвэрлэлтийн үйл ажиллагааг 73 ажилтантайгаар явуулж байгаа юм байна.

 

Төмөртэй өртөө нь тус бүр 25 вагоны багтаамжтай ачилтын 4 зам, 4 вагон пүү, ачилтын хоёр талбайтай, жилд 8 сая тонн ачаа тээвэрлэх бүрэн хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Өнөөдрийн байдлаар нэг өдөрт 75 вагон 5000 тонн төмрийн хүдэр тээвэрлэж буй бөгөөд өнгөрсөн онд 1 сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн. Харин энэ онд 1 сая 500 мянган тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн байна.

“Шинэ төмөр зам” төсөлд 2015 оноос хойш санхүүжилт хийгдээгүй

УИХ-ын 2010 оны 32-р тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын нэг болон хоёрдугаар үе шатны төмөр замын суурь бүтцийг улсын нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзсэн. Уг төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай цогцоор барих зорилгоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын нэг болон хоёрдугаар үе шатны төмөр замын суурь бүтцийн (“Шинэ төмөр зам” төсөл) тусгай эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон байдаг.

 

Энэ төслийн хүрээнд Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 51.8 хувьтай байгаа юм байна. Уг төсөлд нийт 981.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай, үүнээс 190.7 сая ам.долларыг санхүүжилт болгон олгожээ. 2015 оны 2-р сараас санхүүжилт олгогдоогүй байгаа учир бүтээн байгуулалтын ажил түр зогссон байна.

Мөн Тавантолгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Бичигт чиглэлд барих бүтээн байгуулалтын ажилд 7,103.5 сая ам.доллар шаардлагатайгаас 33.8 сая долларыг олгож техникийн зураг төсөл, хээрийн судалгааны ажлуудыг хийжээ. 2015 оны 2-р сараас санхүүжилт олгогдоогүй учраас төсөл түр зогсоод байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.

 

 

Дунзян боомтод тээвэр ложистикийн төв байгуулна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй бас нэгэн томоохон ажил бол “Тяньжин дахь Дунзяны боомтыг ашиглан тээвэр ложистикийн төв байгуулах” төсөл юм байна.

2009 онд БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засаг захиргаа, Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хооронд Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай байгуулсан санамж бичгийн хүрээнд Дунзян боомт бүсийн 10 га газарт тээвэр ложистикийн төвийг байгуулж 50 жилийн хугацаанд эзэмших, ашиглахаар болсон байна. Энэ ажилд нийт 48.6 сая ам.доллар шаардлагатай. Одоогоор судалгааны ажлыг хийж дуусган, санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа ажээ.

2016 онд 5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ

“Монголын төмөр зам” ТӨХК өнгөрсөн онд нийт 5 тэрбум төгрөгийн орлого олсны 3.8 тэрбум нь тээврийн үйл ажиллагаа, 1.2 тэрбум нь бусад эх үүсвэрээс бүрдэж байна. Тээврийн үйл ажиллагаанаас олсон 3.8 тэрбум төгрөг нь төлөвлөгөөт гүйцэтгэлийн 90 хувьтай тэнцэх дүн юм байна. Энэ нь 2015 онд -1.5 тэрбум төгрөг байсан үйл ажиллагааны алдагдлыг -900 сая төгрөг болгон бууруулсан үзүүлэлт гэж байна. Мөн өнгөрсөн онд 5.1 тэрбум төгрөгийн төлөвлөгөөт зардалтай байснаас гүйцэтгэл 4.8 тэрбум төгрөг болжээ.

Компанийн хөрөнгө

Тєрийн эзэмшлийн хувь: 100%

Балансын дүн:  486,979,677.89 мян.т

Эздийн өмч:  373,037,384.35 мян.т

Нийт хувьцаа: 207,277,000 ширхэг

Хувьцааны нэрлэсэн үнэ: 100 төгрөг

Нийтлэгдсэн огноо: 2017-04-13 09:39:00
Өвөр Монголд өндөр хурдны төмөр зам нээгдлээ
2017-08-17 11:06:00

БНХАУ Малайз улсад цахилгаанжуулсан төмөр зам барина
2017-08-17 10:50:00

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2017-08-14 16:01:00

Д.Ганбат: Төмөр замчдынхаа хөдөлмөрийн нөхцөл , нийгмийн баталгааг сайжруулахад яам онцгой анхаарна
2017-08-09 15:03:00

Дэлхийн хамгийн урт өндөр хурдны төмөр замын туннель баригдаж байна
2017-08-09 14:55:00

“Си Ар Ар Си” компанийн цахилгаан зүтгүүр ОХУ-д тээвэрлэлт хийнэ
2017-08-09 14:51:00

Төмөр замчид дэлгэр сайхан наадамлалаа
2017-08-07 17:23:00

Мэндчилгээ
2017-08-03 15:06:00

Агаарын дүүжин төмөр замын туршилтын шугамыг ашиглалтад орууллаа
2017-08-02 16:37:00

Ачааны вагоны хос дугуй дотор байрлах цахилгаан үүсгүүр бүтээлээ
2017-07-31 13:56:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтнууд ой хээрийн түймэр унтраалцлаа
2017-07-26 14:42:00

ОХУ, БНХАУ Засгийн газар хоорондын санамж бичиг байгууллаа
2017-07-20 08:56:00


“Зөрчлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах тухай сургалт зохион байгууллаа
2017-07-19 10:25:00

Өвөрмонголын Улаан-Хад хотод трамвайны шугам барина
2017-07-17 09:44:00

Бээжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд галт тэргээр зорчино
2017-07-05 15:20:00

Ази Европыг холбосон арилжааны гүүр Манжуур хот
2017-07-03 11:15:00

Тяньжин, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2017-06-27 10:19:00

Тендерийн урилга
2017-06-16 15:04:00

Тендерийн урилга
2017-06-16 09:44:00