"Транзит Монгол 2017" форум Бээжин хотноо зохион байгуулагдана

Image

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн Яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран  4 дүгээр сарын 7-ны өдөр Бээжин хотноо “Транзит Монгол-2017” форумыг зохион байгуулах гэж байна. Манай улсын төмөр зам нь Ази-Европыг холбосон олон улсын тээврийн коридоруудын нэг болохын хувьд БНХАУ-ОХУ, БНХАУ-Европыг чиглэсэн ачаа тээврийн урсгалыг өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэх нь манай улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой бөгөөд тус форумыг Бээжин хотноо зохион байгуулж байгаа нь ч дээрх зорилгод чиглэж байгаа юм.

БНХАУ 2020 он гэхэд Европын холбоотой хийх худалдааны хэмжээг 1 их наяд, ОХУ-тай хийх худалдааны хэмжээг 200 тэрбум ам долларт хүргэх зорилт дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бараа эргэлтийг хурдасгах шаардлага тулгарч байгаа юм. Далайн тээвэр нь төмөр замаас 2-3 дахин их хугацаа зарцуулдаг учир БНХАУ нь  Ази-Европыг холбосон төмөр замын тээврийн коридоруудыг хөгжүүлж хуурай газрын логистикийн сүлжээг сайжруулах бодлого баримтлан Хятад-Орос, Хятад-Европын хооронд чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. 2016 онд л гэхэд Хятад-Орос, Хятад-Европын хооронд аялсан чингэлгийн буухиа галт тэрэгний тоо огцом нэмэгдэж уг  чиглэлд 1702 буухиа галт тэрэг аялжээ. БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооноос “Хятад-Европын хооронд чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийг 2016-2020 онд хөгжүүлэх төлөвлөгөө”-г батлан гаргаж 2020 он гэхэд чингэлгийн буухиа галт тэрэгний тоог 5000-д хүргэх зорилт тавиад байна.  

БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооноос баталсан уг төлөвлөгөөнд Монгол Улсын төмөр замыг чингэлгийн буухиа галт тэрэгний төв коридороор тодорхойлсон бөгөөд 2016 онд  манай улсын нутгаар 167 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь хэдийгээр өмнөх онуудаас огцом өсөлттэй байгаа боловч Хятад- Европын хооронд аялсан 1702 чингэлгийн галт тэрэгний дөнгөж 9.8 хувийг эзэлж байгаа нь баруун коридор (Манжуур-Забайкальск боомт), зүүн коридортой (Алашанкоу-Достык боомт) харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм.

УБТЗ-ын одоогийн хүчин чадлаар 2017 онд 400 галт тэрэг, цаашид тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа сайжруулснаар жилд 1000 чингэлгийн буухиа галт тэрэг дамжин өнгөрүүлэх  нөөц боломж байгаа юм. 2016 оны байдлаар “Улаанбаатар төмөр зам”  ХНН нь 2.3 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлэжээ. Энэ нь  нийт ачаа тээврийн хэмжээний 11 хувийг эзэлж байгаа ч, тээврийн орлогын  24.5 хувийг бүрдүүлж дотоодын нүүрс тээвэр, зорчигч тээврээс хүлээдэг алдагдлыг нөхөх, төмөр замын их засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг гүйцэтгэхэд чухал дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн цаашид дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлснээр тээврийн орлогыг өсгөх, төмөр замыг шинэчлэн сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой болно. Улмаар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдийн жагсаалтад багтсан төв коридорыг цахилгаанжуулах, хос зам тавих төслийн эдийн засгийн үндэслэл болох юм.

Тиймээс Монгол Улсын төмөр замын коридороор дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, мөн ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд тээвэрлэдэг нефтийн бүтээгдэхүүн, мод, бордоо, химийн ачаа зэрэг дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж төмөр замын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын төмөр замын коридорыг Хятад, Оросын ачаа илгээгч, хүлээн авагч, тээвэр зуучлалын компаниудад сурталчлах, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурван улсын төмөр замын хамтын ажиллагаа, гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, хил нэвтрэлтийг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тарифын бодлогын талаар “Транзит Монгол-2017” форум дээр танилцуулах юм байна.

Энэхүү форумд гурван улсыг дамнасан төмөр замын коридорт оролцогч төрийн байгууллага, тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч, хил, гааль, хорио цээрийн байгууллагууд оролцож, асуудлуудаа өргөн хүрээнд хэлэлцэх аж.

 

www.news.mn 

Нийтлэгдсэн огноо: 2017-03-31 09:08:00
Эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ Олон Улсад таниулна
2017-10-11 13:50:00

“Шинкансен N700S” загварын галт тэргийг танилцууллаа
2017-10-10 11:07:00

Австралид анхны бүрэн автомат ачааны галт тэргийг ашиглаж эхэллээ
2017-10-10 11:04:00

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийг танилцууллаа
2017-10-04 15:19:00

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2017-10-02 17:18:00

АСЕМ-ын түнш орнуудтай тээврийн салбарт харилцаагаа өргөжүүлнэ
2017-10-02 10:16:00

Хоппер вагонууд шинэчлэгдлээ
2017-09-29 13:40:00

Бээжин-Шанхай чиглэлийн өндөр хурдны галт тэрэгний дээд хурдыг нэмэгдүүллээ
2017-09-29 12:40:00

Тендерийн зар
2017-09-27 14:35:00

Зам шалгагч автономит машиныг Өмнөд Африкт туршиж байна
2017-09-20 11:03:00

Х.Хэрлэн: Санхүүжилт шийдэгдвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2019 онд ашиглалтад оруулна
2017-09-18 16:17:00

ОХУ-ын “Евраз НТМК” компани өнгөө хувиргадаг дугуй нийлүүллээ
2017-09-18 09:45:00

Дотоодын хөрөнгө оруулагч компанитай “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа
2017-09-08 16:00:00

“Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ
2017-09-05 16:34:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА
2017-08-30 16:58:00

Туннель өрөмдөх ажилд үүссэн ноцтой асуудал
2017-08-30 11:54:00

Монгол-Хятадын хилийн боомтоор Европын галт тэрэг зорчлоо
2017-08-24 12:38:00

Үнийн санал авах урилга
2017-08-21 09:48:00

Өвөр Монголд өндөр хурдны төмөр зам нээгдлээ
2017-08-17 11:06:00

БНХАУ Малайз улсад цахилгаанжуулсан төмөр зам барина
2017-08-17 10:50:00