Си Ар Ар Си компани Чикагод үйлдвэрийн шав тавилаа

Image

Си Ар Ар Си Сифанг компанийн Америк дахь охин компани 03 дугаар сарын 16-нд Чикагод 35.391 м/кв талбайтай угсрах үйлдвэрийнхээ шавыг тавилаа. Тус үйлдвэрт Чикагогийн Транзит Тээврийн Газарт зориулж 846 ширхэг 7000 загварын метроны вагон үйлдвэрлэх юм байна.

2016 оны 3 дугаар сард байгуулсан энэхүү гэрээгээр 490 вагон захиалсан бөгөөд 356 вагон нэмж захиалах тул нийт 846 вагон нийлүүлэх юм байна. 100 сая ам.долларын өртөг бүхий энэхүү үйлдвэр Чикаго хотын зүүн урд зүгт байрлах бөгөөд үйлдвэр болон агуулахын 169 ажлын байр, барилгын ажлын үеэр 200 орчим ажлын байр тус тус бий болно.

Эхний ээлжийн вагонууд 2019 онд бэлэн болж, дараагийн жил нь зорчигч тээврийн үйлчилгээнд явж эхлэх юм байна. 14,63м урт, 110 км/цагийн хурдтай галт тэргийг ЛЕД гэрэл, орчин үеийн зорчигч тээврийн мэдээллийн систем, зүтгүүрийн цахилгаан мотороор тоноглоно. Шинэ галт тэрэг нийлүүлэгдсэнээр Чикагогийн Транзит Тээврийн Газар 1981-ээс 1987 оны хооронд Будд компаниас нийлүүлсэн 2600 загварын галт тэргийг эргүүлэн татах болж байгаа юм.

http://www.railjournal.com/index.php/metros/crrc-breaks-ground-on-chicago-plant.html?channel=525

Нийтлэгдсэн огноо: 2017-03-30 09:52:00
Эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ Олон Улсад таниулна
2017-10-11 13:50:00

“Шинкансен N700S” загварын галт тэргийг танилцууллаа
2017-10-10 11:07:00

Австралид анхны бүрэн автомат ачааны галт тэргийг ашиглаж эхэллээ
2017-10-10 11:04:00

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийг танилцууллаа
2017-10-04 15:19:00

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2017-10-02 17:18:00

АСЕМ-ын түнш орнуудтай тээврийн салбарт харилцаагаа өргөжүүлнэ
2017-10-02 10:16:00

Хоппер вагонууд шинэчлэгдлээ
2017-09-29 13:40:00

Бээжин-Шанхай чиглэлийн өндөр хурдны галт тэрэгний дээд хурдыг нэмэгдүүллээ
2017-09-29 12:40:00

Тендерийн зар
2017-09-27 14:35:00

Зам шалгагч автономит машиныг Өмнөд Африкт туршиж байна
2017-09-20 11:03:00

Х.Хэрлэн: Санхүүжилт шийдэгдвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2019 онд ашиглалтад оруулна
2017-09-18 16:17:00

ОХУ-ын “Евраз НТМК” компани өнгөө хувиргадаг дугуй нийлүүллээ
2017-09-18 09:45:00

Дотоодын хөрөнгө оруулагч компанитай “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа
2017-09-08 16:00:00

“Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ
2017-09-05 16:34:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА
2017-08-30 16:58:00

Туннель өрөмдөх ажилд үүссэн ноцтой асуудал
2017-08-30 11:54:00

Монгол-Хятадын хилийн боомтоор Европын галт тэрэг зорчлоо
2017-08-24 12:38:00

Үнийн санал авах урилга
2017-08-21 09:48:00

Өвөр Монголд өндөр хурдны төмөр зам нээгдлээ
2017-08-17 11:06:00

БНХАУ Малайз улсад цахилгаанжуулсан төмөр зам барина
2017-08-17 10:50:00