Хятадын төмөр замын ерөнхий компани галт тэрэгний шинэ зурмагийг хэрэгжүүлж эхэлнэ

Image

Ирэх 4 сарын 16-ны өдрөөс эхлэн Хятадын төмөр зам шинэчилсэн зурмагаар үйл ажиллагаа явуулахаар болжээ. Түүнчлэн галт тэрэгний тоог 25.5 хувиар нэмэгдүүлж, нийт 3615 хос галт тэрэг хөдөлгөөнд оролцох ажээ.Энэхүүшинэчилсэн зурмагийг Төмөр замаар зорчигчдын ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх бөгөөд Шанхай-Кунмин, Ханжоу-Шөнжин, Нанжин-Гуандун гэх мэт 8 чиглэлд нэмэлтээр явуулахаар төлөвлөсөн байна. Мөн өдрөөр зорчиж буй хурдны галт тэргэнд люкс зэрэглэлийн вагон нэмэхээс гадна зарим чиглэлийн явах хурдыг нэмэгдүүлж, зорчих цагийг 5:49 минут, 4:08 минутаар багасгахаар төлөвлөжээ.

Мөн төмөр замын шинэ зурмагийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хятадын төмөр замын ерөнхий компаниас холбогдох газруудад дараах шаардлагуудыг хүргүүлсэн байна. Тус шаардлагад: удирдлага, зохион байгуулалт, галт тэрэгний бүрэн бүтэн байдал, зорчих хурд, цагийн хуваарийн зохицуулалт, ээлжийн ажилчдын цагийн хуваарь  зэргийг нарийн чанд боловсруулж хатуу хяналттай ажиллахаас гадна төмөр замын зам төмөр, гүүр туннель, усны хоолой, гэрлэн дохио болон бусад суурин тоног төхөөрөмжүүдэд үзлэг шалгалт хийж шинэ зурмагийн хэрэгжилтэд анхаарч ажиллах талаар дурджээ. Мөн энэ ажилтай холбогдуулан шинэ зурмагийн сургалтыг зохион байгуулж, ажилчдын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.  

http://www.china-railway.com.cn/xwdt/jrtt/201703/t20170321_63972.html

Нийтлэгдсэн огноо: 2017-03-29 09:47:00
Өвөр Монголд өндөр хурдны төмөр зам нээгдлээ
2017-08-17 11:06:00

БНХАУ Малайз улсад цахилгаанжуулсан төмөр зам барина
2017-08-17 10:50:00

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2017-08-14 16:01:00

Д.Ганбат: Төмөр замчдынхаа хөдөлмөрийн нөхцөл , нийгмийн баталгааг сайжруулахад яам онцгой анхаарна
2017-08-09 15:03:00

Дэлхийн хамгийн урт өндөр хурдны төмөр замын туннель баригдаж байна
2017-08-09 14:55:00

“Си Ар Ар Си” компанийн цахилгаан зүтгүүр ОХУ-д тээвэрлэлт хийнэ
2017-08-09 14:51:00

Төмөр замчид дэлгэр сайхан наадамлалаа
2017-08-07 17:23:00

Мэндчилгээ
2017-08-03 15:06:00

Агаарын дүүжин төмөр замын туршилтын шугамыг ашиглалтад орууллаа
2017-08-02 16:37:00

Ачааны вагоны хос дугуй дотор байрлах цахилгаан үүсгүүр бүтээлээ
2017-07-31 13:56:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтнууд ой хээрийн түймэр унтраалцлаа
2017-07-26 14:42:00

ОХУ, БНХАУ Засгийн газар хоорондын санамж бичиг байгууллаа
2017-07-20 08:56:00


“Зөрчлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах тухай сургалт зохион байгууллаа
2017-07-19 10:25:00

Өвөрмонголын Улаан-Хад хотод трамвайны шугам барина
2017-07-17 09:44:00

Бээжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд галт тэргээр зорчино
2017-07-05 15:20:00

Ази Европыг холбосон арилжааны гүүр Манжуур хот
2017-07-03 11:15:00

Тяньжин, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2017-06-27 10:19:00

Тендерийн урилга
2017-06-16 15:04:00

Тендерийн урилга
2017-06-16 09:44:00