Авлигын түвшинг бууруулахад салбарын хэмжээнд хамтран ажиллана

Image

Авлигатай тэмцэх газраас яам агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах зорилгоор хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яаманд ажлын хэсэг сар гаруй хугацаанд ажиллаж, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, арга зүйн туслалцаа үзүүлэх юм.

 

 АТГ-аас томилогдон ажиллаж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай уулзаж, зорилго, чиглэлийнхээ талаар танилцуулав. Тэр эхний ээлжинд удирдах албан тушаалтны гаргасан тушаал шийдвэр, журам, дүрэм зэрэг баримт бичгүүдтэй танилцаж эхэлжээ. Мөн “Олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-ийн 3 хүртэлх иргэнийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд  хяналт тавьж ажиллуулах талаараа дуулгав. Цаашид авлигын түвшинг бууруулахад салбарын хэмжээнд хамтран ажиллаж, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.

Салбарын сайд Д.Ганбат авлигын түвшинг бууруулах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах үйл ажиллагаа зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Тэрээр “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн ордонд төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийх үеэрээ “ашиг хонжоо харж байгаа албан тушаалтан бизнесийн салбарт ажиллах хэрэгтэй” гэж хэлсэнтэй санал нэг байна. Тиймээс та бүхний үйл ажиллагааг бүрэн дүүрэн дэмжиж, ажиллана” гэлээ. 

 

 

Эх сурвалж: www.mrtd.gov.mn 

Нийтлэгдсэн огноо: 2017-03-28 09:22:00
Эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ Олон Улсад таниулна
2017-10-11 13:50:00

“Шинкансен N700S” загварын галт тэргийг танилцууллаа
2017-10-10 11:07:00

Австралид анхны бүрэн автомат ачааны галт тэргийг ашиглаж эхэллээ
2017-10-10 11:04:00

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийг танилцууллаа
2017-10-04 15:19:00

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2017-10-02 17:18:00

АСЕМ-ын түнш орнуудтай тээврийн салбарт харилцаагаа өргөжүүлнэ
2017-10-02 10:16:00

Хоппер вагонууд шинэчлэгдлээ
2017-09-29 13:40:00

Бээжин-Шанхай чиглэлийн өндөр хурдны галт тэрэгний дээд хурдыг нэмэгдүүллээ
2017-09-29 12:40:00

Тендерийн зар
2017-09-27 14:35:00

Зам шалгагч автономит машиныг Өмнөд Африкт туршиж байна
2017-09-20 11:03:00

Х.Хэрлэн: Санхүүжилт шийдэгдвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2019 онд ашиглалтад оруулна
2017-09-18 16:17:00

ОХУ-ын “Евраз НТМК” компани өнгөө хувиргадаг дугуй нийлүүллээ
2017-09-18 09:45:00

Дотоодын хөрөнгө оруулагч компанитай “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа
2017-09-08 16:00:00

“Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ
2017-09-05 16:34:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА
2017-08-30 16:58:00

Туннель өрөмдөх ажилд үүссэн ноцтой асуудал
2017-08-30 11:54:00

Монгол-Хятадын хилийн боомтоор Европын галт тэрэг зорчлоо
2017-08-24 12:38:00

Үнийн санал авах урилга
2017-08-21 09:48:00

Өвөр Монголд өндөр хурдны төмөр зам нээгдлээ
2017-08-17 11:06:00

БНХАУ Малайз улсад цахилгаанжуулсан төмөр зам барина
2017-08-17 10:50:00