УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах талаар хэлэлцүүлэг хийлээ

УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах талаар хэлэлцүүлэг хийлээ

Image

Энэ өдөр ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-аас Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт “Монголын төмөр зам” ТӨХК, “УБТЗ” ХНН, “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ, “Монголын алт” ХХК болон төмөр замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, холбогдох ТББ-уудын төлөөлөл болон иргэд оролцож, санал солилцов. Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн эхэнд ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Албаны дарга Л.Булганхүү “Төмөр замын царигийн судалгаа”,  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн  Дэд захирал Б.Эрдэнэбаяр “Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн төмөр замын барилгын ажлын төслийн танилцуулга” сэдэвт илтгэл тавилаа. 

Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар боомтоор нүүрс тээвэрлэх хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлж, тээвэрлэлтийн зардлыг мөн хэмжээгээр бууруулах, цаашлаад 400 орчим хүнийг түр болон байнгын ажлын байраар хангах боломжтой талаар тус илтгэлүүдэд дурдсан байна

  • 2017-03-17 15:31:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Үнийн санал авах урилга
    2020-05-26 15:39:00
    Хөгжлийн зүтгүүр хөврөх зам
    2020-05-26 09:15:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-05-25 09:43:00
    Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа
    2020-05-19 15:55:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2020-05-11 13:49:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
    2020-04-22 17:22:00
    Хулан цахилсан нутагт НЭГ ӨДӨР, НЭГ ШӨНӨ
    2020-04-15 17:28:00
    Төмөртэй өртөөний хамт олон тээвэрлэлтийн төлөвлөгөөг 111.2 хувиар давуулан биелүүлэв
    2020-04-13 09:56:00
    Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар
    2020-04-01 10:01:00
    Тендерийн урилга
    2020-03-31 10:35:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэв
    2020-03-06 14:11:00
    Өөрийн эзэмшлийн ачааны 40 ширхэг хагас вагоныг түрээслэнэ
    2020-03-06 14:00:00