Тавантолгойн төмөр замын төсөлд Монголын төмөр зам 51 хувийг эзэмшинэ

Тавантолгойн төмөр замын төсөлд Монголын төмөр зам 51 хувийг эзэмшинэ

Image

Тавантолгоын төслийг яаралтай хөдөлгөх үүднээс өмнөх Засгийн газрын эхлүүлсэн гэрээг сайжруулах чиглэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  ажлын хэсэгт даалгасан. Тавантолгойн ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ахалж байгаа юм. Мөн Зам, тээвэр хөгжлийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төлөөлөл оруулсан ажлын хэсэг 19 хүнтэй: Тавантолгойн ажлын хэсгийнхэн Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы “Сумитома” гэх консорциумын төлөөлөгчидтэй анхны хэлэлцээгээ хийжээ. Тавантолгойн гэрээг хийхдээ олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, цахилгаан станц, бүс нутгийн хөгжлийн асуудлыг цогцоор нь тусгана гэдгээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хэлсэн байна. Хөрөнгө оруулагчтай хийсэн ажлын хэсгийн хэлэлцээний шинэ мэдээлэл гэвэл Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөлд “Энержи ресурс” огт оролцохгүйгээряригдаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Гашуунсухайтын 257 километр төмөр замын төслийн 49 хувийг “Шинхуа”, 51 хувийг “Монголын төмөр зам- төрийн өмчит хувьцаат компани эзэмшихээр хэлэлцээ хийгдэж байгаа гэнэ.

                                                                                                  

Эх сурвалж “Ган зам” сонин 

  • 2017-03-15 10:27:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00
    ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд цахимаар хуралдлаа
    2020-06-04 10:50:00
    Үнийн санал авах урилга
    2020-05-26 15:39:00
    Хөгжлийн зүтгүүр хөврөх зам
    2020-05-26 09:15:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-05-25 09:43:00
    Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа
    2020-05-19 15:55:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2020-05-11 13:49:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
    2020-04-22 17:22:00
    Хулан цахилсан нутагт НЭГ ӨДӨР, НЭГ ШӨНӨ
    2020-04-15 17:28:00