Төсөл хөтөлбөрүүдийн талаар хөрөнгө оруулагч нарт танилцуулав

Image

БНХАУ-ын Бээжин хотод 2017 оны 1 сарын 16, 17-ны өдрүүдэд “Торгоны замын ач холбогдол” сэдэвт Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт, хуралдаанд Гүйцэтгэх захирал Х.Хэрлэн, Төслийн ажилтан С.Бадарч, Тяньжин төслийн ажилтан Г.Байгалмаа нар “Монголын төмөр зам” ТӨХК-ийг төлөөлөн оролцлоо. 

Монголын талаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй 100 гаруй төлөөлөгчид, Хятадын талаас, “Гадаад хөрөнгө оруулалтын нэгдсэн холбоо”, “Олон улсын эдийн засаг технологийг дэмжих холбоо”, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хэргийн хороо, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төв, “Нэг бүс-нэг зам”-ын үйлдвэрлэлийн холбоо, “Хятадын Маомин этилен групп” ХХК, Евразийн эдийн засгийн нэгдсэн холбоо, Америк Хятадын хамтын ажиллагаа –АНУ-ын Торгоны 

замын сангийн төлөөлөгчид хэлэлцүүлэгт илтгэл тавьж, хамтын ажиллагааны талаар бизнес уулзалтууд зохион байгуулсан.

Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр Төслийн ажилтан С.Бадарч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэл, төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, сонирхсон хөрөнгө оруулагчидтай уулзаж, мэдээлэл өглөө. 

Форумын үеэр “Хятадын Маомин этилен үйлдвэрлэлийн групп” ХК-ийн Ерөнхий захирал Хуан Жи “3+2” төслийг танилцуулсан. “3+2” нь 3 шугам, 2 бүс гэсэн утгатай бөгөөд Монгол, Хятадын эдийн засаг болон соёлын коридорыг хөгжүүлэх ба төслийн хүрээнд Монгол Улсын Алтанбулаг боомтоос Гашуунсухайт боомт хүртэл 900 км, БНХАУ-ын Ганц мод боомтоос Хөх хот хүртэл 260 км, нийт 1160 км урт хурдны төмөр зам, хурдны авто замыг чөлөөт бүсийн хамт барьж байгуулах юм. Энэхүү төслийг цаашид нарийвчлан судалж үзэх шаардлагатайг Монголын талаас онцолсон. 

Нийтлэгдсэн огноо: 2017-01-23 15:16:00
Б.Эрдэнэбаяр: Алдагдлаа бууруулахаар зорьж байна
2017-04-20 14:24:00

Монголын төмөр зам-Салбарынхаа хөгжлийг тодорхойлохоор зорьж байна
2017-04-13 09:39:00

Төрийн өмчийн компаниуд үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд сурталчиллаа
2017-04-10 17:01:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2017-04-07 17:24:00

Монголын төмөр замын хэтийн төлвийг хэлэлцэж байна
2017-04-06 11:43:00

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” өдөрлөг зохион байгуулна
2017-04-05 09:57:00

"Транзит Монгол 2017" форум Бээжин хотноо зохион байгуулагдана
2017-03-31 09:08:00

“Дойче Баан” компанийн Захирлуудын зөвлөлийн даргаар Луц томилогдлоо
2017-03-30 10:19:00

Олон Улсын “Зүтгүүрийн шилдэг машинист”-ийг шалгаруулна
2017-03-30 09:57:00

Си Ар Ар Си компани Чикагод үйлдвэрийн шав тавилаа
2017-03-30 09:52:00

Хятадын төмөр замын ерөнхий компани галт тэрэгний шинэ зурмагийг хэрэгжүүлж эхэлнэ
2017-03-29 09:47:00

Авлигын түвшинг бууруулахад салбарын хэмжээнд хамтран ажиллана
2017-03-28 09:22:00

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2017-03-20 10:33:00

Мэндчилгээ
2017-03-20 09:49:00

УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах талаар хэлэлцүүлэг хийлээ
2017-03-17 15:31:00

Тавантолгойн төмөр замын төсөлд Монголын төмөр зам 51 хувийг эзэмшинэ
2017-03-15 10:27:00

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн талаар хэлэлцүүлэг хийнэ
2017-03-15 09:03:00

2017 онд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тодорхойлов
2017-03-10 10:17:00

ОХУ сард 3400 ачааны вагон үйлдвэрлэж байна
2017-03-09 11:45:00

Кени улс нарийн царигтай төмөр зам ашиглалтад оруулна
2017-03-09 11:42:00