Торгоны замын ач холбогдлыг хэлэлцлээ

Image

“Торгоны замын ач холбогдол” сэдэвт Хятадын гадаад хөрөнгө оруулалтын 4 дэх удаагийн форум энэ сарын 16-17-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Монголын талаас Засгийн газрын гишүүн, Зам тэврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Шадар сайдын ажлын алба, Гадаад хэргийн яам болон бусад яам, агентлаг, МҮХАҮТ-ын төлөөлөгчид, бизнесийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Тус форумыг Монголын талаас Засгийн газрын гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ахалж, хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагаа, ач холбогдлын талаар танилцууллаа.

 

Тэрээр БНХАУ-ын Засгийн газар Төв болон Зүүн өмнөд Азийг бусад бүс нутгийн орнуудын өргөн хүрээг хамарсан дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх, эрчим хүчний хөгжил, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой Торгоны зам сан байгуулсан явдал нь орчин үеийн дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, интеграцын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон юм.

 

Ташкент хотноо 2016 оны 6 дугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн  уулзалтаар дэлхийн хамгийн том хоёр тивийг холбосон Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь гурван улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хамтын ажиллагааг хамарч байгаа бөгөөд, гурван улсыг холбосон зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал гол байр суурийг эзэлж байна.

 

Цаашид “Эдийн засгийн коридор”-ийг хөгжүүлэхэд суурь үндэс болох бүс нутгийн  эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэнцвэржүүлэх нэгдсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа ийнхүү Монголын талаас илэрхийллээ.

 

 

Эх сурвалж www.mrtd.gov.mn 

Нийтлэгдсэн огноо: 2017-01-20 09:29:00
Б.Эрдэнэбаяр: Алдагдлаа бууруулахаар зорьж байна
2017-04-20 14:24:00

Монголын төмөр зам-Салбарынхаа хөгжлийг тодорхойлохоор зорьж байна
2017-04-13 09:39:00

Төрийн өмчийн компаниуд үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд сурталчиллаа
2017-04-10 17:01:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2017-04-07 17:24:00

Монголын төмөр замын хэтийн төлвийг хэлэлцэж байна
2017-04-06 11:43:00

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” өдөрлөг зохион байгуулна
2017-04-05 09:57:00

"Транзит Монгол 2017" форум Бээжин хотноо зохион байгуулагдана
2017-03-31 09:08:00

“Дойче Баан” компанийн Захирлуудын зөвлөлийн даргаар Луц томилогдлоо
2017-03-30 10:19:00

Олон Улсын “Зүтгүүрийн шилдэг машинист”-ийг шалгаруулна
2017-03-30 09:57:00

Си Ар Ар Си компани Чикагод үйлдвэрийн шав тавилаа
2017-03-30 09:52:00

Хятадын төмөр замын ерөнхий компани галт тэрэгний шинэ зурмагийг хэрэгжүүлж эхэлнэ
2017-03-29 09:47:00

Авлигын түвшинг бууруулахад салбарын хэмжээнд хамтран ажиллана
2017-03-28 09:22:00

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2017-03-20 10:33:00

Мэндчилгээ
2017-03-20 09:49:00

УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах талаар хэлэлцүүлэг хийлээ
2017-03-17 15:31:00

Тавантолгойн төмөр замын төсөлд Монголын төмөр зам 51 хувийг эзэмшинэ
2017-03-15 10:27:00

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн талаар хэлэлцүүлэг хийнэ
2017-03-15 09:03:00

2017 онд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тодорхойлов
2017-03-10 10:17:00

ОХУ сард 3400 ачааны вагон үйлдвэрлэж байна
2017-03-09 11:45:00

Кени улс нарийн царигтай төмөр зам ашиглалтад оруулна
2017-03-09 11:42:00