Авлига байсаар байгаагийн шалтгааныг олох ёстой

Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар баталсан. Монгол Улс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2002 онд баталж байсан билээ. Ийм хөтөлбөр баталж, хэрэгжүүлсний үр дүнд “Транспаренси-Интернэшнл”-ээс хийсэн судалгаагаар 70 байр урагшилж, авлигатай тэмцэх индекст буурахад нөлөөлсөн гэж үздэг.

Ингээд Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөрийг УИХ-ын гишүүд хэрхэн дүгнэж байгааг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

-Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийг батлаад зогсохгүй дагалдах хуулийг баталж байж Монгол Улсад авлига буурна гэх юм. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Үе үеийн парламентын анхаарлын төвд байдаг асуудал бол авлигын асуудал. Сүүлийн жилүүдэд манай улсын авлигын индексэд ахиц гарахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, нэг байрандаа олон жил байгаа. Тиймээс шинэ шатанд гаргаж, авлигагүй болохыг аль ч төр зорилгоо болгох ёстой. Авлига бол төрийн хорт хавдар. Үүнийг бага дээр нь эмчлэх нь бидний үүрэг. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжих, эс хэрэгжих нь Засгийн газар, УИХ-аас шууд шалтгаална. Тэр тусмаа хамгийн их авлига нүүрлэж байгаа газар бол гааль, татвар, шүүх, прокурор, улс төрийн намуудын дунд авлига байна гэдэг дүгнэлт гарсан байна. Бас нэг сэтгэл зовоосон асуудал бол хөгжиж буй орнуудаас гадагш гарч байгаа хууль бус санхүүгийн урсгал юм. Монгол Улсын хувьд 2004-2015 оны хооронд 1,4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хууль бус санхүүгийн урсгал гадагш гарсан байна. Энэ бол маш том тоо. Манай улсын ДНБ-ий 15 хувьтай тэнцэх хэмжээний тоо юм. Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан оргил үед ДНБ дөрвөн тэрбум ам.долларт хүрч байсан. Ингээд сүүлийн 15 жилийн дотор 10 тэрбум ам.доллар орж ирсэн байдаг. Гэтэл үүний 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө гадагш гарсан байна гэдэг нь ноцтой асуудал. Үүнээс улбаалж оффшор дансны асуудал хөндөгдөж байгаа юм. Энэ мөнгө яагаад хууль бусаар гадагш гарч байна вэ гэхээр маш том авлига байгаагийн шинж. Энэ мэтчилэн бид ганц авилгыг арилгана гэж лоозон ярих биш, авлига хаана байна, яагаад арилахгүй байна гэдэг гол шалтгааныг олох ёстой. Үүний тулд Төрийн албаны тухай хуульд том өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Хоёрдугаарт, бизнесийн байгууллагад ирдэг төрийн дарамтыг арилгах ёстой. Тухайлбал, Лицензийн тухай хууль, Тусгай зөвшөөрлийн тухай хуулиудыг гаргаж лицензийн тоог цөөлөх ёстой. Төрөөс өгдөг лиценз, зөвшөөрлийн тоог эрс цөөлөхгүй бол бизнесийн орчинд байгаа төрийн дарамт их байна. Үүний цаана маш том авлига байна гэсэн үг шүү дээ. Энэ мэт Монгол Улсад үүсэн нөхцөл байдлыг зөв дүгнээд дагалдах хуулиа батлах ёстой. Энэ хөтөлбөр бол тийм ч муу хөтөлбөр болоогүй. Хамгийн гол нь баталсан хөтөлбөрөө хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь нийт монголчуудын асуудал.

-Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ямар хууль баталж, ямар арга хэмжээ авах ёстой гэсэн үг вэ?

-Манай улсын хөгжлийг УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал боомилж байна. Тиймээс хууль эрх зүйн орчныг цогц болгож байж тодорхой хэмжээнд үр дүн гарна. Хоёрдугаарт, энэ хөтөлбөр хэрэгжихийн тулд санхүүжилт хэрэгтэй. Энэ хөтөлбөр 2016-2019 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжинэ. Иймээс санхүүжилтийн асуудлыг шийдэж өгөөд УИХ-аас хяналт тавих хэрэгтэй. Ингэвэл авлига буурах, төрийн байгууллагын шударга байдал дээшилнэ гэж харж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

-Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр баталлаа. Өмнө нь ийм хөтөлбөр баталж байсан. Тэгвэл энэ удаагийн хөтөлбөрийн ялгаатай тал нь юу вэ?

-Авлигатай тэмцэх агентлаг яах гэж байгуулсан юм бэ. Авлига авдаг өгдөг хүмүүсийг шоронд хийхдээ гол нь биш. Үүнийг цагдаагийн байгууллагын дэргэд байхдаа хийж л байсан. Асар их мөнгө төгрөг өртөг шаарддаг зүйл нь нэгдүгээрт, урьдчилан сэргийлэх юм. Хоёрдугаарт, соён гэгээрүүлэх юм. Хэвлэлээр ямар нэг байдлаар авлига авбал хортой гэсэн сурталчилгаа явахгүй байна. Тиймээс тунхагын шинтэй юм хийж болохгүй. Эхлээд Улс төрийн намуудын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг батлахгүйгээр энэ шинэчлэл амьд явахгүй.

-Авлига нэмэгдэж байгаа шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

-Манайхан нэг утгагүй юм ярьдаг. Авлига өгсөн хүнийг өршөөгөөд, авсан хүнийг шоронд хийе гэж ярьдаг. Гэмт хэрэг хийхээр өдсөн хүнийг яагаад өршөөгөөд байгаа юм бэ, болохгүй биз дээ. Гааль, хөрөнгөтэй хурандаа нарыг шалгах хэрэгтэй. Оросын АТГ-ын дарга маш их мөнгө идээд баригдлаа гэж хэвлэлээр гарсан. Тиймээс өнөөдөр бид нөхцөлийг шалгах ёстой. Үүний тулд шийдвэр гаргадаг тогтолцоог боловсронгуй болгох ёстой. Шүүх дээр таван шүүгч нийлж шийдвэр гаргаж байхад цаана нь ганцхан прокурор шийдвэр гаргадаг байхгүй юу. Тиймээс үүнийг боловсронгуй болгох хэрэгтэй. Тогтолцоог боловсронгуй болгох юм бол шийдвэр боловсронгуй болно.

 



Нийтлэгдсэн огноо: 2016-11-07 23:07:00
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2017-03-20 10:33:00

Мэндчилгээ
2017-03-20 09:49:00

УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах талаар хэлэлцүүлэг хийлээ
2017-03-17 15:31:00

Тавантолгойн төмөр замын төсөлд Монголын төмөр зам 51 хувийг эзэмшинэ
2017-03-15 10:27:00

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн талаар хэлэлцүүлэг хийнэ
2017-03-15 09:03:00

2017 онд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тодорхойлов
2017-03-10 10:17:00

ОХУ сард 3400 ачааны вагон үйлдвэрлэж байна
2017-03-09 11:45:00

Кени улс нарийн царигтай төмөр зам ашиглалтад оруулна
2017-03-09 11:42:00

Төмөр замын өнөөгийн байдлын талаар санал солилцлоо
2017-03-09 10:23:00

Төмөр замын өнөөгийн байдлын талаар санал солилцлоо
2017-03-09 10:20:00

ОХУ анхны 3 секцтэй гол замын дизель зүтгүүр үйлдвэрлэлээ
2017-03-06 10:15:00

Польш улсын төмөр замын тээврийн салбарын туршлага судаллаа
2017-02-22 14:51:00

“УБТЗ-2030” форум үргэлжилж байна
2017-02-17 11:50:00

Дэр модыг бетоноор солих хувьсал
2017-02-15 10:41:00

“Эх орны төлөө” хандивын аянд “МТЗ” ТӨХК-ийн ажилтнууд нэгдлээ
2017-02-13 15:26:00

"Сиймэнс" компани зүтгүүр нийлүүлэх хамгийн том тендерт яллаа
2017-02-07 10:19:00

Цогц программын сургалт зохион байгууллаа
2017-02-02 15:32:00

Казакстан улсын төмөр замын дэвшилтэт технологийг судална
2017-02-01 10:40:00

Д.Ганбат: Би салбартаа эрс шинэчлэл хийнэ гэж гарч ирсэн, үгэндээ эзэн болно
2017-01-30 16:00:00

Зам, тээврийн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүд урагшлах нь
2017-01-24 09:14:00