Эдийн засгийн коридор байгуулах ажил хөдөлгөөнд орж байна

Image

    Энэ оны зургаадугаар сард Ташкент хотноо зохиогдсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр  Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт Төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан билээ. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Монгол, Орос, Хятад улсууд төмөр замын найман төслөөр холбогдоод байгаа юм.

      Эдгээр төслүүдийг хөдөлгөх ажлын хэсгүүдийн уулзалт УБТЗ-ын  Удирдах газарт боллоо. Энэ удаагийн уулзалтаар дээрх найман төслийг ямар дараалалтай, хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох бөгөөд Засгийн газрууд, хувийн хэвшлүүдийн хөрөнгө оруулалт, концессын хэлбэрээр санхүүжилт хийх юм байна. Уулзалтад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж хамтран ажиллах гурван талын төрийн  болон хувийн  хэвшлийн компаниудын төлөөлөл  оролцож санал бодлоо хуваалцсан бөгөөд энэ арга хэмжээнд  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Түмэнбаяр оролцлоо. 

      Ажлын хэсгүүдийн  хуралдаанаас тохиролцсон албан бичгүүдийг аравдугаар сард болох гурван улсын зам,тээвэр, төмөр замын асуудал хариуцсан  дэд сайдуудын уулзалтаар баталгаажуулах ажээ. Дэд сайдуудын уулзалт нь гурван улсын эдийн засгийн коридор байгуулах “Нэг зам, нэг бүс”, “Талын зам” хөтөлбөрүүдийн уялдаа холбоог бэхжүүлэхэд маш чухал үүрэгтэй хэмээн талууд үзэж байгаа ажээ.

Нийтлэгдсэн огноо: 2016-09-14 09:21:00
Дэлхий даяараа төмөр замд анхаарал хандуулснаар тээврийн хэрэгслийн хорт хийн ялгарлыг бууруулж чадна гэв
2019-02-19 10:43:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “МТЗ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2019-02-14 11:58:00

“Си Ар Ар Си Чишүяань” ХХК Нигер Улсад 21 ширхэг дизель зүтгүүр нийлүүлэх гэрээ байгууллаа
2019-02-12 15:03:00

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа ирүүлнэ үү
2019-02-12 11:40:00

Сар шинийн мэндчилгээ
2019-02-02 13:27:00

Зүүн өмнөд Азийн орнуудад төмөр замын хуулийн тогтолцоог өргөжүүлнэ
2019-01-28 10:52:00

Энэтхэг Улс дотооддоо үйлдвэрлэсэн “Train 18” галт тэргийг ашиглалтад орууллаа
2019-01-25 13:55:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар аймгийн засаг дарга нартай 2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2019-01-21 10:58:00

“МТЗ” ТӨХК-ийн хамт олон 2018 оны ажлаа дүгнэлээ
2019-01-11 16:14:00

Машинч нарын хомсдол
2019-01-07 10:22:00

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хурал боллоо
2019-01-02 16:52:00

Төмөр замын гриплийг танилцууллаа
2019-01-02 10:12:00

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
2018-12-28 09:29:00

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа элчин сайд нартай уулзав
2018-12-10 13:30:00

БНХАУ-ын ачааны вагоны тэргэнцэрт Хойд Америкийн төмөр замын холбоо гэрчилгээ олгов
2018-12-10 09:56:00

AI роботыг Токиогийн галт тэрэгний буудалд ажиллуулна
2018-12-03 09:56:00

Африк тивийн анхны өндөр хурдны төмөр зам ашиглалтад орлоо
2018-11-30 13:48:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихтэй уулзалт хийлээ
2018-11-29 09:46:00

ОХУ Вена хот хүртэл өргөн царигийн төмөр замтай болно
2018-11-27 09:47:00

“Авлигын эсрэг сургалт” зохион байгуулж байна
2018-11-22 11:24:00