“Тээвэр ложистикийн төв” байгуулна

Image

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд хооронд Олон улсын туршилтын тээвэрлэлт хийх нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Ажлын хэсэгт “Монголын төмөр зам”ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнбаяр, Тяньжин төсөл хариуцсан ажилтан П.Бат нар ажиллалаа.

Монгол-ОХУ-БНХАУ хооронд эдийн засгийн коридор байгуулах зорилго бүхий уг нээлтийн үйл ажиллагаа нь “Талын зам”, “Торгоны зам”, “Транс-Евроазийн бүсийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд далайд гарцгүй манай орны хувьд Азийн авто замын сүлжээний дагуу хөрш орнуудын нутгаар дамжин транзит тээвэр хийх, цаашид тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтмолжуулснаар Монгол-ОХУ- БНХАУ-ыг холбосон “Тээвэр ложистикийн төв” байгуулах боломжийг бүрдүүлэх юм.

Айлчлалын үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн БНХАУ-ын Тяньжин хотын Гадаад харилцааны газар, Дунзян чөлөөт худалдааны бүсийн захиргаа, Тяньжин порт группийн удирдлагуудтай уулзаж, Дунзян чөлөөт худалдааны боомт бүсэд хэрэгжүүлэх “Тээвэр ложистикийн төв”төслийг эхлүүлэхэд энэхүү тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь гол түлхэц болох цаашид төслийг хэрэгжүүлэх чиглэлээр нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна хамтын ажиллагааны олон давуу тал, үр өгөөжийг бий болгохыг онцлов.

Энэхүү ажлын хүрээнд Тяньжин “Тээвэр ложистикийн төв” төслийг яаралтай эхлүүлэх БНХАУ болон Монгол талын ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах, хамтарсан компанийг байгуулахаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байна.

Нийтлэгдсэн огноо: 2016-08-26 13:42:00
БНСУ Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагат албан ёсны гишүүнээр элслээ
2018-06-21 11:34:00

“Тяньжин порт групп”-ийн төлөөлөгчдийг хүлээн авлаа
2018-06-15 15:03:00

Б.Цэнгэл: "Тээвэр ложистикийн төв" төсөлд хамтран оролцох хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна
2018-06-15 11:29:00

ОСЖД болон Дэлхийн гаалийн байгууллага хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-06-11 16:10:00

Тайланд Улс Зүүн Азийн хамгийн том галт тэрэгний буудлыг 2020 онд ашиглалтад оруулна
2018-06-06 14:07:00

Хятадын нүүрс тээврийн хүнд даацын төмөр замыг ашиглалтад оруулна
2018-06-05 13:55:00

“Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн үргэлжилж байна
2018-05-30 15:32:00

ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА
2018-05-28 11:21:00

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг үргэлжилж байна
2018-05-03 16:09:00

33 дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2018-05-02 10:14:00

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг болно
2018-05-01 10:00:00

"Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-тай хамтран ажиллана
2018-04-26 11:48:00

Оросын Төмөр Замууд компани 327 зүтгүүрийн гэрээ байгууллаа
2018-04-25 13:49:00

Хөрөнгө худалдах зар
2018-04-24 10:35:00

Зам, тээврийн салбарын аваргууд тодорлоо
2018-04-23 11:35:00

"Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажилтны сахилгын тусгай журам”-ын төсөлд саналаа ирүүлнэ үү
2018-04-19 16:45:00

ОХУ-ын "Мосгипротранс" ХК-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-04-19 12:11:00

"TransRussia-2018" чуулган ОХУ-д зохион байгуулагдаж байна
2018-04-19 09:20:00

Ухаалаг дэр бетон бодит цагийн мэдээллийг цуглуулна
2018-04-17 16:35:00

2022 он гэхэд баригдаж дуусах дэлхийн хамгийн том төмөр замын 10 төсөл
2018-04-16 14:19:00