“Тээвэр ложистик төв” байгуулснаар Монголчууд далайд гарцтай болно

Image

Зүүн Ази-Европыг холбох “гүүр” байгуулах зорилгоор Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын анхны ачаа тээврийн цувааг энэ сарын 13-ны өдрөөс эхлэн туршилтаар явуулж эхэлсэн. Энэхүү хариуцлагатай ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Ингэснээр олон улсын харилцаа, хамтын ажиллагаа сайжрахаас гадна улс орны эдийн засгийг хөгжүүлэх суурь болно гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм. Туршилтын транзит тээвэрлэлтийг Улаан Үд-Хиагт – Алтанбулаг-Дархан- Улаанбаатар-Сайншанд- Замын Үүд – Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин-Улаан Үд маршрутаар гүйцэтгэхээр төлөвлөж энэ сарын 18-ны өдөр тус цуваа БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл тээвэрлэлтээ амжилттай гүйцэтгээд байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцох үеэр БНХАУ-ын Тяньжин  хотын Дунзяны чөлөөт худалдааны боомтын үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах санал солилцлоо. Уулзалтад Зам, тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, СТБХГ-ын дарга С.Батболд, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнбаяр, АТҮТ-ийн газрын дарга Т.Баясгалан, Тяньжин тээвэр хариуцсан мэргэжилтэн П.Бат нар оролцож, боомтын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ. Дэд сайд Б.Цогтгэрэл “Тяньжин ложистик төвийг байгуулснаар Монгол Улсын эдийн засагт олон дэвшлийг авчрах ач холбогдолтой” хэмээн онцолж байлаа.

 

Монгол Улсын Засгийн газраас 2013 онд БНХАУ-ын Тяньжин хотын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатайгаар Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглахаар шийдвэрлэн “Тээвэр ложистикийн төв” төсөл хэрэгжүүлэх Монгол талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг томилсон байдаг.  Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын хилээр дамжин өнгөрөх бараа бүтээгдэхүүнийг агуулах, задгай талбайн үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүнийг боловсруулан үйлдвэрлэх, уул уурхайн савлагаатай бүтээгдэхүүнийг хадгалах, хүнсний зарим бүтээгдэхүүнийг хөргөх, талбай түрээслэх тээвэр зууч, ложистикийн үйлчилгээг үзүүлэх зэргээр тээврийн салбарт олон давуу талууд бий болох юм.

/Эх сурвалж: http://www.mrtd.gov.mn//

Нийтлэгдсэн огноо: 2016-08-22 10:03:00
Тяньжин боомтод “Тээвэр логистикийн төв” байгуулах төслийн ажил эрчимжиж байна
2018-10-23 13:20:00

БНХАУ-ын хамгийн анхны далай дээрх өндөр хурдны төмөр замын гүүрэн байгууламж амжилттай холбогдож дууслаа
2018-10-22 14:07:00

Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр замд өвөлжилтийн бэлтгэл сайн байна
2018-10-22 10:00:00

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь "Бүс нутгийн логистикийн төв"-ийг нээлээ
2018-10-15 10:12:00

Польш улс М62 зүтгүүрт хийсэн модернизацаа үргэлжлүүлж цахилгаан зүтгүүр хийжээ
2018-10-09 11:26:00

“Монгол-Тяньжин эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ажлын хэсгийн наймдугаар хуралдаан” үргэлжилж байна
2018-09-27 16:37:00

“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байна
2018-09-25 15:41:00

“Хувь хүний бүтээмж, ёс зүйд тулгуурласан байгууллагын хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа
2018-09-13 11:51:00

Өвөрмонголын анхны олон улсын төмөр зам ашиглалтад орлоо
2018-09-10 15:08:00

Япон Улс Транссибирийн төмөр замыг ашиглан тээвэр хийнэ
2018-09-06 10:44:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-30 10:04:00

Куба Улс 60 жилийн дараа анх удаа төмөр замаа гадаадын улс орнууд ашиглахыг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа
2018-08-27 09:33:00

Азид хамгийн томд тооцогдох Бээжин хотын Фентай төмөр замын цогц байгууламжийн барилгын ажлыг удахгүй эхлүүлнэ
2018-08-21 10:18:00

Б.Баатарыг “Алтан гадас” одонгоор шагналаа
2018-08-20 14:36:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон нэг өдрийн цалингаа “УБТЗ” ХНН-т хандивлалаа
2018-08-14 17:01:00

Өвөрмонголын анхны өндөр хурдны төмөр зам баригдаж дууслаа
2018-08-10 10:33:00

Б.Артур: Бүс нутгийн логистикийн төв ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2018-08-06 10:46:00

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна
2018-08-02 09:15:00

Олон Улсын төмөр замын мэргэжилтэн бэлтгэх “Бүс ба зам” сургалтын холбоог байгууллаа
2018-07-30 11:37:00

Хятадын төмөр замын 2018 оны эхний хагас жилийн статистик мэдээ гарлаа
2018-07-23 09:54:00