“Монголын төмөр зам” ТӨХК нь “Гоби Коул энд Энержи" ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Шинэжинст-Нарийн сухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын төслийн суурь бүтцийг барьж байгуулах, тээврийн үйл ажиллагааг эрхлэхэд хамтран ажиллах зорилгоор Ойлголцлын баримт бичиг байгууллаа. Шинэжинст-Нарийн сухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын төслийн суурь бүтэц нь 347 орчим км урттай байхаар тооцоологдсон бөгөөд тус бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах ач холбогдолтой юм.
Гарын үсэг зурах ёслолд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Түмэнбаяр, “Гоби Коул энд Энержи" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Мон Мунши болон бусад албаны хүмүүс байлцлаа.