Шинэ төмөр замын төсөлд хамтран ажиллана

Image

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд ерөнхийлөгч Д.Ж.Пандиан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Тэрээр айлчлалынхаа эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзсан бөгөөд Монгол-Хятад-Оросын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтын төслүүдийн талаар судалж, хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.  Тэрээр энэ сарын 10-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК дээр ажлын уулзалт хийлээ. ТускомпанийнГүйцэтгэх захирал Ц.Түмэнбаяр,Дэд ерөнхийлөгч Д.Ж.Пандиан тэргүүтэй банкны төлөөлөгчдөдТөмөр замын бодлогын 1 болон 2 дугаар үе шатанд баригдах 1800 км орчим төмөр замын дэд бүтцийг барих, санхүүжүүлэх, ашиглах зорилго бүхий ”Шинэ төмөр зам” төслийн талаар танилцуулга хийлээ.

Түүнчлэн компанийн зүгээс тухайлан анхаарч байгаа Зүүн босоо тэнхлэгийн буюу Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, төслийг санхүүжүүлэх чиглэлээр банктай цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр Д.Ж.Пандиан төслийн төмөр замын талаар хийгдсэн судалгааны ажлуудыг АДБХОБ-ны техникийн мэргэжилтнүүдээр судлуулан, цаашид тус банкны тухайлсан шаардлагуудыг хангахуйц баримт бичгийг боловсруулах чиглэлээр “МТЗ” ТӨХК-д техникийн туслалцаа үзүүлж, хамтран ажиллах боломжтой гэв.

Нийтлэгдсэн огноо: 2016-08-11 10:19:00
Тяньжин боомтод “Тээвэр логистикийн төв” байгуулах төслийн ажил эрчимжиж байна
2018-10-23 13:20:00

БНХАУ-ын хамгийн анхны далай дээрх өндөр хурдны төмөр замын гүүрэн байгууламж амжилттай холбогдож дууслаа
2018-10-22 14:07:00

Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр замд өвөлжилтийн бэлтгэл сайн байна
2018-10-22 10:00:00

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь "Бүс нутгийн логистикийн төв"-ийг нээлээ
2018-10-15 10:12:00

Польш улс М62 зүтгүүрт хийсэн модернизацаа үргэлжлүүлж цахилгаан зүтгүүр хийжээ
2018-10-09 11:26:00

“Монгол-Тяньжин эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ажлын хэсгийн наймдугаар хуралдаан” үргэлжилж байна
2018-09-27 16:37:00

“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байна
2018-09-25 15:41:00

“Хувь хүний бүтээмж, ёс зүйд тулгуурласан байгууллагын хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа
2018-09-13 11:51:00

Өвөрмонголын анхны олон улсын төмөр зам ашиглалтад орлоо
2018-09-10 15:08:00

Япон Улс Транссибирийн төмөр замыг ашиглан тээвэр хийнэ
2018-09-06 10:44:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-30 10:04:00

Куба Улс 60 жилийн дараа анх удаа төмөр замаа гадаадын улс орнууд ашиглахыг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа
2018-08-27 09:33:00

Азид хамгийн томд тооцогдох Бээжин хотын Фентай төмөр замын цогц байгууламжийн барилгын ажлыг удахгүй эхлүүлнэ
2018-08-21 10:18:00

Б.Баатарыг “Алтан гадас” одонгоор шагналаа
2018-08-20 14:36:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон нэг өдрийн цалингаа “УБТЗ” ХНН-т хандивлалаа
2018-08-14 17:01:00

Өвөрмонголын анхны өндөр хурдны төмөр зам баригдаж дууслаа
2018-08-10 10:33:00

Б.Артур: Бүс нутгийн логистикийн төв ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2018-08-06 10:46:00

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна
2018-08-02 09:15:00

Олон Улсын төмөр замын мэргэжилтэн бэлтгэх “Бүс ба зам” сургалтын холбоог байгууллаа
2018-07-30 11:37:00

Хятадын төмөр замын 2018 оны эхний хагас жилийн статистик мэдээ гарлаа
2018-07-23 09:54:00