Тяньжин хотын төлөөлөгчидтэй уулзлаа

Тяньжин хотын төлөөлөгчидтэй уулзлаа

Image

Улаанбаатар хотноо энэ сарын 3-наас 6 ны өдрүүдэд Зүүн хойд Азийн хотын захирагч нарын 3дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Түмэнбаяр Тяньжин хотоос ирсэн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд компанийн үндсэн үйл ажиллагаа, чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй төмөр замын төслийн талаар хэлэлцлээ. Мөн Тяньжин дахь “Тээвар Ложистикийн төв” төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал болоод хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон Тяньжин боомтын 10 га газарт ложистикийн төсөл хөтөлбөрийг эхлүүлэх, хамтарсан компанийг байгуулах, Техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Тус уулзалтад Тяньжин хотын Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын орлогч дарга Цао ХанЗүнь, Тяньжин хотын Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын Азийн хэлтсийн захирал Тэнг Зианжэнь, Тяньжин хотын хөгжил шинэчлэлийн хорооны Эдийн засаг, худалдааны хэлтсийн ахлах зөвлөх Фу Чүнь болон Тяньжин хотын Дуньзяны чөлөөт худалдааны боомт бүсийн Захиргааны зөвлөлийн эдийн засгийн хөгжлийн хорооны дэд дарга Ли Ёнхуа нар оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Дэлхийн хамгийн богино төмөр зам
2019-06-26 10:14:00
БНХАУ, БНСУ-ын төмөр замын хамтын ажиллагааны ээлжит хурал зохион байгуулагдлаа
2019-06-24 08:52:00
“Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт” зохион байгууллаа
2019-06-14 11:33:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо
2019-06-12 15:02:00
Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан авна
2019-06-10 09:26:00
Тяньжин дахь "Тээвэр логистикийн төв" төслийн ач холбогдлыг "Транзит-Монгол 2019" форумын үеэр танилцууллаа
2019-06-06 13:17:00
Өрсөлдөөнд өрсөх төмөр зам
2019-06-03 09:35:00
Шинэ төмөр зам төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэсгийн тодотголыг дэмжлээ
2019-05-28 15:20:00
Монгол Улс Тяньжин дахь тээвэр логистикийн төвөөр дамжуулан Европын зах зээлд гарна
2019-05-27 17:03:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо
2019-05-24 08:56:00
Хоёр жилийн дотор Катманду – Хятад, Энэтхэгийг холбосон төмөр замын ажлыг хийж дуусгана
2019-05-21 09:19:00
"Bentley BIM" ухаалаг өндөр хурдны төмөр замыг танилцуулж байна
2019-05-17 09:12:00