БНЭУ-ын төмөр зам Бутан, Мьянмар улсуудтай холбогдоно

Image

 “Монголын төмөр зам” ТӨХК-иас дэлхий дахинд өрнөж буй төмөр замын салбартай холбоотой мэдээ, мэдээллийг цувралаар орчуулан та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаад БНЭУ-ын төмөр замын салбарын талаар товч мэдээллийг Төслийн ажилтан С.Бадарч http://www.indianrailways.gov.in сайт болон бусад эх сурвалжуудаас тоймлон орчуулсныг хүргэж байна.

Төмөр замын бүтээн байгуулалт эхлэхээс өмнөх 19 дүгээр зуунд Их Британийн колони Энэтхэг Улс нь холбоо харилцааны дэд бүтэц, зам, тээврийн системийн хөгжил буурай орон байлаа.  Бомбэй-Тана хотын чиглэлд (32 км урт) тус улсын анхны төмөр зам 1853 онд нээлтээ хийж байжээ. Их Британийн колоничлолоос гарсны дараах 1949-1950 онуудад Энэтхэг Улсын Засгийн газар  хувийн хэвшлийн цөөн хэдэн компанийнхаас бусад төмөр замын нийт сүлжээг төрийн мэдэлд шилжүүлж авсан юм. Төмөр замын яамны харьяа Энэтхэгийн төмөр зам (India Railways) төрийн өмчит компани нь улсын төмөр замын суурь бүтцийн ашиглалт, зохион байгуулалтыг засгийн газрын өмнөөс хариуцан ажилладаг.

Энэтхэг Улсын төмөр замын гол шугамын нийт урт нь 65808 км ба үүнээс 21614 км замыг цахилгаанжуулсан бөгөөдтөмөр замын сүлжээнийхээ уртаар АНУ, ОХУ, БНХАУ-ын дараа буюу дэлхийд 4 дүгээрт бичигдэж байна. Энэтхэгийн төмөр замын компани нь нийт 1.376 сая ажилтантай ба 2013-2014 онд тус компани 8.397 тэрбум зорчигч,1.058 тэрбум тонн ачаа тээвэрлэжээ.

БНЭУ нь Непал, Бангладеш, Пакистан улсуудтай төмөр замаар холбогддог бөгөөд цаашид Бутан болон Mьянмар улсуудтай төмөр замаар холбогдохоор барилгын ажлаа эхлүүлээд байгаа аж.

Эх сурвалж:http://www.indianrailways.gov.in

S.C. Saxena S.P. Arora, (2008), A Text Book of Railway Engineering/p.1.5, 1.10/

Нийтлэгдсэн огноо: 2016-05-12 14:14:00
Тендерийн урилга
2017-03-24 10:08:00

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2017-03-20 10:33:00

Мэндчилгээ
2017-03-20 09:49:00

УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах талаар хэлэлцүүлэг хийлээ
2017-03-17 15:31:00

Тавантолгойн төмөр замын төсөлд Монголын төмөр зам 51 хувийг эзэмшинэ
2017-03-15 10:27:00

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн талаар хэлэлцүүлэг хийнэ
2017-03-15 09:03:00

2017 онд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тодорхойлов
2017-03-10 10:17:00

ОХУ сард 3400 ачааны вагон үйлдвэрлэж байна
2017-03-09 11:45:00

Кени улс нарийн царигтай төмөр зам ашиглалтад оруулна
2017-03-09 11:42:00

Төмөр замын өнөөгийн байдлын талаар санал солилцлоо
2017-03-09 10:23:00

Төмөр замын өнөөгийн байдлын талаар санал солилцлоо
2017-03-09 10:20:00

ОХУ анхны 3 секцтэй гол замын дизель зүтгүүр үйлдвэрлэлээ
2017-03-06 10:15:00

Польш улсын төмөр замын тээврийн салбарын туршлага судаллаа
2017-02-22 14:51:00

“УБТЗ-2030” форум үргэлжилж байна
2017-02-17 11:50:00

Дэр модыг бетоноор солих хувьсал
2017-02-15 10:41:00

“Эх орны төлөө” хандивын аянд “МТЗ” ТӨХК-ийн ажилтнууд нэгдлээ
2017-02-13 15:26:00

"Сиймэнс" компани зүтгүүр нийлүүлэх хамгийн том тендерт яллаа
2017-02-07 10:19:00

Цогц программын сургалт зохион байгууллаа
2017-02-02 15:32:00

Казакстан улсын төмөр замын дэвшилтэт технологийг судална
2017-02-01 10:40:00

Д.Ганбат: Би салбартаа эрс шинэчлэл хийнэ гэж гарч ирсэн, үгэндээ эзэн болно
2017-01-30 16:00:00