ТӨМӨР ЗАМ- ДЭЛХИЙ ДАХИНД

Энэтхэгийн төмөр замд 1000 зүтгүүр нийлүүлнэ

Женерал электрик компани Энэтхэгийн төмөр замын яамнаас зарласан томоохон тендерт ялжээ. Ингэснээр 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Бихарын Марховра хотод үйлдвэр байгуулахаас гадна Пунжабын Батиндад, Гандадханы Гужаратат хотод засварын үйлдвэр барихаар болсон байна.

Үйлдвэр барих төлөвлөгөөг анх 2006 онд Засгийн газраас гаргаж, Олон улсын тендер шалгаруулсаны үр дүнд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд эхний шатанд тэнцсэн хоёр компанид дараагийн шатанд оролцох урилгыг гардуулсан юм. Зам барилгын ажил эхлэхээс өмнө Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг албан ёсны болгож,  Энэтхэгийн төмөр замын яам /26%/, Женерал электрик Глобал Соурсинг Индиа хооронд хамтарсан компани байгуулах шаардлагатай байгаа аж. Энэтхэгийн төмөр замаас үйлдвэр барих газрын зөвшөөрөл авсан бөгөөд энэхүү үйлдвэрийг гурван жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөсөн байна.

Тус үйлдвэрт 4500-6000 морины хүчин чадалтай Женерал электрик эволюшн хөдөлгүүртэй, дизель-цахилгаан ачааны зүтгүүрийг 2018 оны 1 дүгээр сараас эхлэн үйлдвэрлэн гаргах гэж байна. Гэрээнд эхний 100 ширхэг зүтгүүрийг импортлохыг буюу импортын эд ангиудыг ашиглан угсрах бөгөөд бусад зүтгүүрийг Энэтхэг улсад дотооддоо үйлдвэрлэх юм. Энэтхэгийн төмөр зам 10 жилийн турш жил бүр 100 ширхэг зүтгүүр буюу нийтдээ 2.2 тэрбум ам.долларын үнэ бүхий 1000 зүтгүүрийг худалдан авах үүрэг хүлээжээ. Гэрээнд заасны дагуу зүтгүүрийн засвар арчилгааг нийлүүлэгч тал эхний 13 жил  хариуцаж, түүнээс хойш засвар арчилгааны эрхийг Энэтхэгийн төмөр замд шилжүүлэх юм.

Женерал электрик компанийн мэдэгдсэнээр энэхүү гэрээ Энэтхэгийн төмөр замын шинэчлэл болон орон нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтой юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал ноён Жемми Миллэр “Энэхүү төсөл нь манай компанийн дэд бүтэц болон үйлдвэрийн нарийн экспертизийг Энэтхэгийн хөгжлийн тэргүүн зорилгуудтай хослуулж байна. Манай компанийн бодлого Энэтхэг улсад нутагших болсонд баяртай байна” хэмээн мэдэгджээ. Цахилгаан зүтгүүрийн үйлдвэр барих тендерийн үйл ажиллагаа боловсруулалтын шатандаа явж байгаа аж.

Сименс Чаржер загварын дизель зүтгүүрүүд нэмж захиалав

Сименс компани өөрийн Чаржер загварын 34 ширхэг дизель зүтгүүрийн нэмэлт захиалгыг Калифорниа, Мэриланд болон Иллинойс мужаас хүлээн авчээ.Энэхүү захиалга нь Олон мужийн консорциумын нэрийн өмнөөс Иллинойс мужийн тээврийн газартай 2014 онд байгуулсан гэрээнд заасны дагуу 225 сая ам.долларын  32 ширхэг зүтгүүрийн захиалга дээр нэмэгдэж байгаа юм. Тус гэрээнд 225 ширхэг зүтгүүр (150 ширхэг нь нэмэгдүүлсэн алслалт бүхий түлшний савтай)нэмж захиалах боломжтой хэмээн заасан байжээ.

  

Гэрээнд Калифорни мужийн Сант-Луис, Лос-Анжелес болон Сандиего хотын хооронд дахь Амтрак компанийн эзэмшлийн төрийн дэмжлэгтэй Пасифик Серфлайнер төмөр замын коридорт хэрэглэх зориулалтаар Калтранс компанийн захиалсан 14 ширхэг зүтгүүр багтсан байна. Цагт 200 км хурдлах эдгээр зүтгүүрүүд хуучин F59PH зүтгүүрийг орлож, утаа ялгаруулалтыг багасгах ач холбогдолтой юм. Дээр дурдсан Мэриланд мужийн тээврийн газрын захиалсан 8 ширхэг Чаржер зүтгүүр нь Нордист коридорын чиглэлд явдаг орон нутгийн гал тэрэгний цахилгаан зүтгүүрийг орлох аж.

Илинойс мужийн Тээврийн газраас Чикаго-Сайнт Луис чиглэлийн төмөр замыг сайжруулж цагт 177км хурдтай галт тэрэгний үйл ажиллагаа явуулах гэж байгаатай холбогдуулан 12 ширхэг зүтгүүрийг дээрх гэрээний нэмэлт болгон захиалах гэж байгааг АРЕМА төмөр замын зөвлөгөөн дээр мэдэгдсэн байна. 4400 морины хүчтэй энэхүү зүтгүүрт суурилуулах хөдөлгүүрийг Cumminsкомпани нь 9 дүгээр сараас эхлэн Сакраменто хот дахь Сименс компанийн үйлдвэрт нийлүүлж эхэлсэн бөгөөд энэхүү QSK95 хөдөлгүүрийн катализатор нь 4-р төвшний ялгаруулалтын стандартыг хангадаг байна.

Алстом компани Энэтхэгийн төмөр замд 800 зүтгүүр нийлүүлнэ

Энэтхэгийн төмөр замын яамнаас Алстом компанид үйлдвэр барьж, 800 ширхэг 2 секцтэй зүтгүүр үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрсөн албан бичгийг энэ сарын 10-ны өдөр гардууллаа.

  

Цахилгаан зүтгүүрийн үйлдвэрийг Энэтхэгийн төмөр зам (26%-г эзэмшинэ) болон “Алстом”-ийн хамтарсан компани Мадхопур, Бихар гэдэг газар барих юм байна. Хамтарсан компанийг 30 хоногийн дотор байгуулахаар болжээ. Засварын 2 депог Сахаранпур, Утар Парадеш болон Нагпур, Махараштра гэсэн газруудад байгуулахаар болсон байна.

Төмөр замын яамнаас өгсөн мэдээллийн дагуу үйлдвэр болон засварын депог 3 жилийн дотор 13 тэрбум рупи (197 сая ам.доллар)-аар барих аж. Хамтарсан компани нь 2018-2028 оны хооронд 190 тэрбум рупи (2,8 тэрбум ам.доллар)-ийн өртөг бүхий 800 ширхэг зүтгүүр нийлүүлнэ.

Алстом дээрх 2 байршил дээр 500 зүтгүүрийн засвар үйлчилгээг гэрээний хүчинтэй хугацаанд зохион байгуулах бөгөөд гэрээ дуусгавар болоход энэхүү ажлыг Энэтхэгийн төмөр зам хүлээн авна. Алстом олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлж, орон нутгийн чадавхийг нэмэгдүүлснээр Энэтхэгийн төмөр замын эвдрэл, засварын ажиллагааг Европын түвшинд ойртуулах ач холбогдолтой.

Гэрээний дагуу нэг ижил загварын зүтгүүрүүдийг нийлүүлэх бөгөөд энэхүү загвар нь Казахстан руу нийлүүлэх Prima загварын зүтгүүртэй ижил боловч Энэтхэгийн талын шаардлагад нийцүүлсэн өөрчлөлтүүдийг агуулсан байна. Зүтгүүрүүд цагт 120 км хурдалж, дугуй дээрх чадал нь 9000кВт байх юм.

Зүтгүүрүүдийг Зүүн бүсийн ачаа тээврийн тусгай зам дээр 6000 тн жинтэй цувааг 100 км/ц хурдтай татах зориулалтаар ашиглана. Мөн бусад замууд дээр хүнд жинтэй галт тэргийн дундаж хурд 25-30 км/ц байгааг 50-60 км/ц болгон нэмэгдүүлэхэд ашиглах юм байна.

Загвар зүтгүүрүүдийг хоёр жилийн дотор нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд гэрээний дагуу эхний 5 зүтгүүрийг импортлох боломжтой. Үлдсэн 795 зүтгүүрийг Энэтхэгт үйлдвэрлэх ёстой бөгөөд үйлдвэрлэлийн бүрэн нутагшуулалт хийснээр Засгийн газрын “Энэтхэгт үйлдвэрлэнэ” бодлогыг дэмжих давуу талтай.

Алстомкомпанийн Зүтгүүр болонөндөр хурдны галт тэрэг хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Марк Тессер “Эцсийн зорилго бол Энэтхэгт үйлдвэрлэсэн зүтгүүртэй болох юм. Үйлдвэр 2028 он гэхэд ажлын хүчээр бүрэн хангагдана” хэмээн мэдэгдлээ. Ингэснээр тус бүр 100 зүтгүүрийн хоёр боломжит хувилбар нь 2030 он хүртэл ажлын бүрэн ачааллаар хангагдах юм байна.

Дашрамд дурдахад, Засгийн газар 2007 оны 2-р сард үйлдвэр байгуулах түншийг сонгох олон улсын тендерийн төлөвлөгөөг зөвшөөрсөн бөгөөд 2013 оны тавдугаар сард тендерийн урилгыг гаргаж 2014 оны тавдугаар сард Алстом, Бомбардиэр, Женерал электрик, Сэйменс компаниуд урьдчилсан шалгаруулалтад тэнцэж, санхүүгийн саналаа өгөхөөр болсон юм.

Эх сурвалж: Railway Gazette International

Нийтлэгдсэн огноо: 2015-11-20 11:15:00
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэл томилогдлоо
2017-12-08 19:12:00

Монголын Дипломатын Академитай хамтран сургалт зохион байгууллаа
2017-12-08 14:18:00

Эрээн хотын ачаа тээврийн эргэлт анх удаа 10 сая тоннд хүрчээ
2017-12-04 12:22:00

Түвд, Сычуаныг холбосон анхны гүүр ирэх онд ашиглалтад орно
2017-11-29 16:16:00

Өндөр хурдны ачаа тээврийн галт тэрэг зохион бүтээнэ
2017-11-29 15:45:00

Ерөнхийлөгч Х.Баттулга Зам, тээвэр хөгжлийн яамд ажиллав
2017-11-27 00:00:00

CRRC компани Швейцарь улсад тавцант вагон нийлүүлнэ
2017-11-21 16:01:00

Дойче Банн компани шинээр үйлдвэрлэх галт тэргээ танилцууллаа
2017-11-21 15:15:00

“ТЕХууль”, “ААНОАТ тухай хууль”, “ХХОАТ тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо
2017-11-14 16:03:00

Ази, Номхон далайн бүсийн 24 дэх чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2017-11-09 17:10:00

Монгол-ОХУ-БНХАУ-ын төмөр замын салбарын хилийн зөвлөгөөнд оролцлоо
2017-11-09 09:38:00

Хиймэл дагуулын технологиор цаа бугыг галт тэргэнд дайруулахаас хамгаална
2017-11-06 13:37:00

БНХАУ-д төмөр замын техник технологийн 14 дэх үзэсгэлэн болж байна
2017-11-06 12:04:00

Хурдны галт тэрэг давхацсан тоогоор 7 тэрбум зорчигч тээвэрлэв
2017-11-06 11:56:00

Х.Хэрлэн: Эдийн засгийн зүүн босоо коридор төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2017-11-02 09:10:00

Олон улсын төмөр замын холбоо (UIC) МТЗ ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2017-10-30 10:11:00

Солонгосын Төмөр Замын компаниуд галт тэрэг нийлүүлэх гэрээ байгууллаа
2017-10-25 09:14:00

Далай дамнасан метроны шугамыг туршив
2017-10-25 09:13:00

"SI маглев" галт тэргийг энэ онд ашиглалтад оруулна
2017-10-25 09:08:00

Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ томилогдлоо
2017-10-20 15:32:00