Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

БАЙНГЫН ХОРООНЫ

  ТОГТООЛ

                                                                                                            

2012оны 04 дугаар                                                                                              Улаанбаатар

 сарын 25-ны өдөр                                      Дугаар05                                                 хот

 

 

Албан тушаалтныхувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах,

хадгалах журам батлах тухай

 

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.7 дахь хэсэг,Нийтийналбанднийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.8 дахь хэсэг,Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг  тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос ТОГТООХ нь:

            1.“Албан тушаалтныхувийн ашигсонирхлын мэдүүлэг болонхөрөнгө, орлогынмэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалахжурам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болонхөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”-ыг 2 дугаар хавсралтаар, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн маягт”-ыг 3 дугаархавсралтаар, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн маягт”-ыг 4 дүгээрхавсралтаар,“Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болонхөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-ыг 5 дугаар хавсралтаар, “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”-ыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулж 2012 оны 02 дугаар сарын 15-ны дотор Хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн албан хаагчдын “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг шинэчлэн бүртгэх ажлыг 2012 оны 8 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг 2012оны 5дугаарсарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН                                                     

ХОРООНЫ ДАРГА                                                 Д.ОДБАЯР  

 

 

 

 

 

Монгол Улсын Их ХурлынХууль зүйн байнгын хорооны

 2012 оны 05дугаар тогтоолын 1дүгээр хавсралт

 

 Албан тушаалтны хувийн ашигсонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдyyлгийг бyртгэх, хянах,  хадгалах журам

 

Нэг.Нийтлэг үндэслэл

            1.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульболонАвлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарахэтгээдийн/цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болонхөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах,хадгалахүйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

            1.2.Мэдүүлэг гаргагчхувийн ашиг сонирхлын болонхөрөнгө, орлогын мэдүүлэг/цаашид “мэдүүлэг” гэх/-ээ хуульд заасан хугацаанд, батлагдсан маягтын дагуу үнэн зөв гаргаж,Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан байгууллага, албан тушаалтанд биечлэн болон энэ журамдзаасны дагуу хүргүүлнэ.

            1.3.Мэдүүлэг гаргагч мэдүүлгээ бүртгүүлсний дараа түүний хөрөнгө,  орлогод их хэмжээний өөрчлөлт орсон бол  энэ тухайгаа Авлигын эсрэг хуулийн10 дугаар зүйлийн10.4дэх хэсэгтзаасны дагуу 30 хоногийн дотор мэдэгдэж бүртгүүлнэ.

1.4.Мэдүүлэг гаргагчмэдүүлгээ бүртгүүлсний дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон бол энэ тухайхуульд заасан байгууллага, албан тушаалтанд нэн даруй бичгээр мэдэгдэнэ.

1.5.Мэдүүлэг гаргагч нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэн даруй хүргүүлнэ.

 

Хоёр.Мэдүүлэг гаргах, түүнийг бүртгэх, хадгалах

            2.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24.1.1, Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1дэх заалтадтус тус заасны дагуу дараах албан тушаалтан мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж өгнө:

2.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;

2.1.2.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн;

2.1.3.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд;

2.1.4.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч;

2.1.5.Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч;

2.1.6.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;

2.1.7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;

2.1.8.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;

2.1.9.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга;

2.1.10.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн;

2.1.11.Үндэсний статистикийн хорооныдарга;

2.1.12.Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн;

2.1.13.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;

2.1.14.Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн;

2.1.15.Ерөнхий аудитор, түүний орлогч; 

2.1.16.яамны төрийн нарийн бичгийн дарга;

2.1.17.Засгийн газрын агентлагийн дарга;

2.1.18.Чөлөөт бүсийн захирагч;

2.1.19.Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч;

2.1.20.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий захирал;

2.1.21.Засгийн газар, Ерөнхий сайдаас томилогддог бусад албан тушаалтан.

2.2.Энэ журмын 2.1-д зааснаас бусад албантушаалтанмэдүүлгээ дараах байгууллага, албан тушаалтанд гаргаж өгнө:

                        2.2.1.Үндсэн хуулийн цэцийн гишүүн,бүх шатны шүүхийн шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлд;

2.2.2.Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанУлсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд;

                        2.2.3.аймаг,нийслэл, сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, ажлын албаны ажилтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга,түүний орлогч,баг, хорооны Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд;

2.2.4.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас томилогддог төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалтанаймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт;

2.2.5.төрийн захиргааны болонтөрийн тусгай албан хаагч,төрийн үйлчилгээний албаны дарга, захирал, эрхлэгч, тэдгээртэй адилтгах албан тушаалтантүүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд;

2.2.6.төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн  өмчийн оролцоотой хуулийн этгээд, банк, санхүүгийн байгууллага, биржийнудирдах албан тушаалтанТөрийн өмчийн хороонд/Эдгээр хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллаж байгаагадаадын иргэн нэгэн адил хамаарна/;

2.2.7.МонголУлсаас бусад улстай байгуулсанолон улсын гэрээ, хэлэлцээр, МонголУлсынЗасгийнгазраасхөрөнгөоруулагчтайбайгуулсантогтвортойбайдлынгэрээгээрүйлажиллагааньзохицуулагдажбайгаатөрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Төрийн өмчийн хороонд /Эдгээр хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллаж байгаагадаадын иргэн нэгэн адил хамаарна/;

2.2.8.орон нутгийн өмчит болонорон нутгийнөмчдавамгайлсанаж ахуйн нэгжийн захиралтухайн шатны Засаг даргын Тамгын газарт;

                        2.2.9.Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийг захиран зарцуулж байгааЗасгийн газрын тусгай сангийн удирдах албан тушаалтан түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд/Олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаахуулийн этгээдийн зохицуулагч, удирдах албан тушаалтан нэгэн адил хамаарна/;

                        2.2.10.эрдэм шинжилгээ,инноваци,туршилт, зохион бүтээх ажлыг дагнан болон сургалт,үйлдвэрлэлтэй хослон гүйцэтгэдэг эрдэм шинжилгээний байгууллагын удирдах албан тушаалтан түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд;

2.2.11.яам, агентлагын дэргэдэх өөрийгөө санхүүжүүлдэг салбар нэгжийн удирдах албан тушаалтан харьяа байгууллагын түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд;

                        2.2.12.Засгийн газрын тогтоолын дагуу гэрээ байгуулж төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт;

                        2.2.13.төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежертэй гэрээ байгуулж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан тухайн төсвийн захирагчид /ерөнхий менежерт/;

                        2.2.14.төрийн улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, бие төлөөлөгч УлсынИхХурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны ажилтан Улсын Их ХурлынТамгын газарт;

2.2.15.Улсын Их Хурлынгишүүнээс бусад улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, ажилтан тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд.

2.3.Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг, сонгуулийн тойргийн хороо Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийгтус тус бүртгэж Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгнө.

2.4.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийниргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон сонгогдогчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг архивын нэгж болгон тухайн сонгууль дууссанаас хойш 14 хоногийн доторАвлигатай тэмцэх газарт ирүүлнэ.

2.5.Мэдүүлэг гаргагч мэдүүлгээ шуудангаар илгээх бол эрх бүхий албан тушаалтны нэр дээр “гарт нь”гэж хаяглан баталгаат шуудангаарирүүлэх бөгөөд энэ тохиолдолд мэдүүлэг гаргасанхугацааг илгээмж дээрх шуудангийн тэмдэглэлийг үндэслэн тооцно.

2.6.Шуудангаар ирсэн мэдүүлгийг тухайн байгууллагын бичиг хэргийн асуудал хариуцсан ажилтан хүлээн авч, илгээмжийг задлалгүйгээр эрх бүхий албан тушаалтанд шууд хүлээлгэн өгнө.

2.7.Мэдүүлэг гаргагч цахим шуудангаар мэдүүлгээ илгээж болох бөгөөд энэ тохиолдолд хаяг, гарын үсгийн баталгаажилт, нууцлал зэргийг мэдүүлэг хүлээн авах эрх бүхий этгээдтэй урьдчилан тохиролцсон байна.

2.8.Албан тушаалтны мэдүүлэг, мэдүүлгийн бүрдүүлэлтийг цахим хэлбэрээр явуулж болох бөгөөд цахим гарын үсгийг цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжоор хэрэгжүүлнэ.

2.9.Мэдүүлгийгцахим хэлбэрээр бүртгэхтэй холбогдсонжурмыг Авлигатай тэмцэх газрын дарга Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтранбатална.

 

Гурав.Мэдүүлгийг бүртгэж хүлээн авах байгууллага, эрх бүхий албан тушаалтны эрх, үүрэг

            3.1.Нийтийн албаны удирдлага нь тухайн байгууллагын захиргаа, хуулийнасуудал эрхэлсэн албаны эрх бүхий албан тушаалтанд мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнахажлыг тушаал, шийдвэрээр хариуцуулан томилж, түүнд

албан тушаалынх нь цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээнийнэмэгдэл урамшуулал олгох бөгөөд шаардлагатай тохиолдолд уг асуудлыг эрхлэх орон тооны ажилтантай байж болно.

            3.2.Эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хувь хүний нууцтай холбогдох мэдээллийгчандлан хадгалах, хамгаалах бөгөөд нууцын баталгаа гаргана.

3.3.Эрх бүхий албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан хугацаанд мэдүүлгийг авч дууссанаас хойш 14 хоногийн дотор мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаарх тайланг, мэдүүлэг гаргасан этгээдийн нэрсийн хамт Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ.

            3.4.Мэдүүлгийг бүртгэж хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтан дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.4.1.мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй;

3.4.2.Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэл хөтлөх бөгөөд хянан шалгах, авлигын шинжтэй зөрчил илэрвэл Авлигатай тэмцэх газарт нэн даруй шилжүүлэх;

                        3.4.3. Эрх бүхий албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.2.2дахь заалт, 8.2, 23.3, 23.5дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 10.3, 10.4дэх хэсэгт тус тус заасны дагуу батлагдсан маягтаар бүртгэл хөтлөх;

                        3.4.4.энэ журмын 3.4.2-т заасан бүртгэлээс гадна Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан тохиолдолд бүртгэл, хяналт явуулж Авлигатай тэмцэх газарт мэдээлнэ.

3.5.Энэ журмын 3.4.3-т заасан бүртгэлийн маягт, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журмыг Авлигатай тэмцэх газрын дарга батална.

            3.6.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, холбогдох баримт бичгийн хамт Авлигатай тэмцэх газарт нэн даруй хүргүүлэх бөгөөд уг асуудлыг хариуцсан нэгж, албан тушаалтан ажлын 10 өдөрт багтаан хянаж, хариу мэдэгдэнэ.

3.7.Мэдүүлгийг бүртгэж, хадгалах эрх бүхий албан тушаалтан авлигын эсрэг хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчлийн талаар Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх үүрэгтэй.

3.8.Албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан мэдэгдлийг дор дурдсан тохиолдолд гаргана:

3.8.1.ашиг сонирхлын зөрчилтэй буюу зөрчил үүсэж болзошгүй гэж үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын түвшинд батлагдах шийдвэрийн төслийгболовсруулах болон шийдвэр гаргахад оролцох;

3.8.2.ашиг сонирхлын зөрчилтэй буюу зөрчил үүсэж болзошгүй гэж үзвэл Засгийн газар, Засгийн газрын гишүүн, яам, агентлаг, бүх шатны Засаг даргын түвшинд гарах шийдвэрийн төслийг боловсруулахболон шийдвэр гаргахад оролцох;

3.8.3.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах түвшинд гарах шийдвэр, гэрээ хэлцэлийн төсөл боловсруулахболон шийдвэр гаргахад оролцох.

3.10.Албан тушаалтан Нийтийналбанднийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хувьцаат компанийн нийт хувьцааны 5 хүртэл хувийг эзэмшдэг, хязгаарлагдмал хариуцлагатай компаниас эзэмшиж байгааногдол хувь нь тухайн албан тушаалтны нэг жилийн цалингийн хэмжээнээсбагабол ашиг сонирхлын зөрчилгүйгэж үзнэ.

 

Дөрөв. Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогыг мэдүүлэх

            4.1.Мэдүүлэгт дараах зүйлийг тусгана:

                        4.1.1.мэдүүлэг гаргагч, түүний гэр бүлийн байдал;

                        4.1.2.хувийн ашиг сонирхлын байдал;

            4.1.3.хөрөнгө, орлого.

4.2.Энэ журмын 4.1.1-д заасан “Мэдүүлэг гаргагч, түүний гэр бүлийн байдал” гэсэн хэсэгт хамт амьдарч байгааболон өрхийн бүртгэлд бүртгэлтэй, эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, эцэг, эхийг бичих бөгөөд үүндгадаад улсадажиллаж, сурч байгаа гэр бүлийн гишүүнхамаарна.

4.3.Энэ журмын 4.1.2-т заасан“Хувийн ашиг сонирхлын байдал” гэсэн хэсэгт дараах зүйлийг мэдүүлнэ:

4.3.1.“Мэдүүлэг гаргагчтай хамаарал бүхий этгээд” /Үүнд Нийтийн албан тушаалтны эрхлэх асуудлын хүрээ, шууд болон шууд бус нөлөөлөх боломжтой байгууллагад харьяалалтай болон хамааралтай ажил эрхэлж байгаа /байсан/ өрх тусгаарласан эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон эхнэр /нөхөр/, хамтран амьдрагчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүгийн нэрийг түүний эцэг /эх/-ийн нэрийн хамт, ямар хамааралтай болох, ажиллаж байгаа /байсан/байгууллага, албан тушаал, бизнес, үйл ажиллагааны чиглэл, төрсөн газар, үндсэн харьяаг тус тус мэдүүлнэ./;

4.3.2.“Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” /Үүнд ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хувь хүн, хуулийн этгээд, тэдгээртэй ямар харилцаа,хамааралтай /байсан/ болох, үйл ажиллагааны чиглэл, зорилго, байгууллага, ажил, албан тушаалэрхэлж байгаа /байсан/ болон тэдгээрийн төрөл зэргийг бичнэ./;

4.3.3.“Гишүүнчлэл, хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүн” /Үүнд холбоо, нэгдэл, хөдөлгөөн, нутгийн зөвлөлийн тэргүүн, гишүүн, нам, улс төр, олон нийтийн байгууллагын гишүүнчлэлд байсан болон байгаа талаар бичнэ./;

4.3.4.“Төлөөлөл хэрэгжүүлсэн байдал” /Үүнд хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөн тодорхой үйл ажиллагаа, харилцаанд оролцсон талаар бичнэ./;

4.3.5.“Бэлэг, үйлчилгээ, өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт” /Үүнд тухайн албан тушаалтны нэг сарын цалингаас дээш хэмжээний бэлэг, үйлчилгээ, хандив, туслалцаа, хөнгөлөлтийг мэдүүлнэ./;

Тайлбар: Энэ журамд заасан “байсан” гэдэг хугацаанд Нийтийналбанднийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу сүүлийн хоёр жилийн хугацааг хамааруулж ойлгоно.

4.3.6.“Урьдчилсан мэдүүлэг, бусад мэдэгдэл, тайлбар гаргасан байдал” /Үүнд тухайн жилд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшихдээ гаргасан урьдчилсан мэдүүлэг, бусад мэдэгдэл, тайлбар гаргасан тухай бичнэ./;

4.3.7.Мэдүүлэг гаргагч албан тушаалын бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгтээ хамааралгүй байдлаар ашиглахгүйг мэдэгдэж гарын үсэг зурж баталгаажуулна.

4.4. Хөрөнгө, орлогыг дараах байдлаар мэдүүлнэ:

 4.4.1.Орлого хэсэгт:

-“үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”;

-“шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлого” /Үүнд албан байгууллага болон бусад хуулийн этгээд, хувь хүнээс олгосон шагнал, урамшуулал хамаарна./;

-“үйл ажиллагааны орлого”/Үүндүндсэн ажлаас гадууражиллаж олсон орлого, хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсний орлогохамаарна./;

-“хөрөнгийн орлого”/Үүндтүрээс, эрхийн шимтгэл, ногдол ашиг, хүүгийн орлого,хөрөнгө бусдад ашиглуулсны орлогохамаарна./;

-“хөрөнгө борлуулсны орлого”/Үүндхөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хувьцааборлуулсны орлогохамаарна./;

-“хандивын орлого” /Үүндбусдаас авсан мөнгөн хандив, тусламж хамаарна./;

-бусад орлого /Үүндшинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, бүтээгдэхүүний ашигтай загвар зохион бүтээх, спорт, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого, шагнал, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, төрөөс олгож байгаа бүх төрлийн мөнгөн тэтгэмжийн орлогохамаарна/.

                    

4.4.2. Хөрөнгө, зээл хэсэгт:

            -“Орон сууц, барилга, байгууламж” /Үүнд хувийн болон нийтийн орон сууц, үйлдвэрлэл,үйлчилгээний зориулалттай барилга,  авто зогсоол, гараж, зуслангийн байр, гэр зэргийг мэдүүлнэ. “Хийц, талбай” баганад тухайн барилга байгууламжийн хийц, өрөөний тоо, талбайн хэмжээг, зах зээлийн үнэлгээг мэдүүлэг гаргах үеийн зах зээлийн ханшаар үнэлж бичнэ. Гадаад улс орон, чөлөөт бүсэд байгаа орон сууц, барилга, байгууламжийг мэдүүлнэ./;

-“Тээврийн хэрэгсэл” /Үүнд автомашин, өөрөө явагч хэрэгсэл, усан онгоц, нисэх онгоц, бусад техник, тоног төхөөрөмжийг мэдүүлнэ. Зах зээлийн үнэлгээг мэдүүлэг гаргах үеийн зах зээлийн ханшаар үнэлж бичнэ./;

-“Мал, аж ахуй” /Үүнд таван хошуу малаас гадна туслах аж ахуйн чиглэлээр үржүүлж байгаагахай, тахиа, бусад тэжээвэр амьтдыг мэдүүлнэ./;

-“Газар” /Үүнд мэдүүлэг гаргагчийн болон түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөл, эзэмшлийн болон ашиглаж байгаагазрыг мэдүүлнэ./;

-“Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл” /Үүнд хөрөнгийн нэр, үнэлгээ, эзэмшигчийн нэр, эх үүсвэрийн тайлбарыг мэдүүлнэ./;

-“Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны дансны үлдэгдэл” /Үүнд гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байгаа бүх төрлийн данс, картны үлдэгдлийг мэдүүлнэ. Гадаад валютыг тухайн жилийн эцсийн Монголбанкны ханшаар төгрөгт хөрвүүлэн дүнг бичнэ./;

-“Авлага” /Үүнд хувь хүн, хуулийн этгээдээс авах бэлэн мөнгө, хөрөнгийн дүн, хугацаа, хүү, тайлбарыг тодорхой бичнэ./;

-“Зээл” /Үүнд зөвхөн өөрийн зээлийн талаарх мэдээллийг мэдүүлэх бөгөөд бусдаас зээлсэн бэлэн мөнгө, хөрөнгийн дүн, хугацаа, зээл, зээлийн хүүгийн дүн, зориулалтыг бичнэ./;

-“Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгөоруулалт” /Үүнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан болон хувь нийлүүлсэн хуулийн этгээд, түүний толгой, охин, хараат болон салбар компани, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгийн биржээс худалдан авсан хувьцаа, бонд, бусад үнэт цаасыг мэдүүлнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой бичнэ/;

-“Эрх, патент, тусгай зөвшөөрөл” /Үүнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөл, эзэмшилд байгаазохиогчийн эрх, патент, тусгай зөвшөөрлийг мэдүүлнэ/.

4.5.Мэдүүлэг гаргагч мэдүүлгийг засваргүй, товч тодорхой бичих бөгөөд асуулт болгонд хариулж, байхгүй орлого, хөрөнгө, зээлийг /-/ гэсэн тэмдэглэгээ хийнэ.

4.6.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт төрийн албан хаагчийн анкет, ял шийтгэлгүй эсэх талаарх тодорхойлолт, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө, оруулагчийн талаарх лавлагаа, бусад шаардлагатай баримт бичгийг хавсаргана.

      

Тав. Хариуцлага

 

            5.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

ооООоо

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны

2012 оны 05 дугаар тогтоолын 2дугаар хавсралт

 

АЛБАН ТУШААЛТНЫОНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН

ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

 

Нэг.Мэдүүлэг гаргагч, түүний гэр бүлийн байдал:

 

1.1. Мэдүүлэг гаргагч

Ургийн овог:                                                               Эцэг/эхийн нэр:                                                                  Нэр:

Регистрийн дугаар:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний үнэмлэхийн дугаар:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оршин суугаа газрын хаяг:

Гар утас:

Ажлын утас:

Гэрийн утас:

Цахим шуудангийн хаяг:

 

Боловсрол, мэргэжил:

Байгууллагын нэр:

Төрсөн газар:                                    

Газар, хэлтэс, тасаг, алба:

Үндсэн харьяа:

Албан тушаал:

Сүүлийн хоёр жил ажилласан байгууллага, албан тушаал:

Мэдүүлэг гаргах үндэслэл: √ тэмдэглэгээ хийнэ.

Шинээр томилогдсон, Сонгогдсон            Шинэчлэн гаргасан

Их хэмжээний өөрчлөлт

Тухайн албан тушаалд томилогдсон, сонгогдсон огноо:

      

  ….он ….сар …өдөр

 

 

1.2. Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн байдал

Гэр бүлийн байдал

Эцэг /эх/-ийн нэр,нэр

Регистрийн дугаар

Төрсөн газар, үндсэн харьяа

Эрхэлж байгаа ажил, албан тушаал

Ажиллаж байгаа байгуулага, сурч байгаа сургууль, оршин суугаа газрын хаяг

Эхнэр,нөхөр, хамтран амьдрагч

 

 

 

 

 

Хүүхэд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эцэг

 

 

 

 

 

Эх

 

 

 

 

 

Тайлбар:  Хамт амьдарч байгааболон өрхийн бүртгэлд бүртгэлтэй эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, эцэг, эхийг бичнэ.

 

Хоёр. Хувийн ашиг сонирхол

2.1. Мэдүүлэг гаргагчтай хамаарал бүхий этгээд

Эцэг /эх/-ийн нэр,нэр

Ямар хамааралтай болох

Ажиллаж байгаа \байсан\ байгууллага, албан тушаал

Бизнес, үйл ажиллагааны чиглэл

Төрсөн газар, үндсэн харьяа

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлбар: Нийтийн албан тушаалтны эрхлэх асуудлын хүрээ, шууд болон шууд бус нөлөөлөх боломжтой байгууллагад харьяалалтай болон хамааралтай ажил эрхэлж байгаа /байсан/ өрх тусгаарласан эцэг, эх, хүүхэд,төрсөн ах, эгч, дүү,эхнэр /нөхөр/, хамтран амьдрагчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүг бичнэ.

 

2.2. Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд

Ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хувь хүн, хуулийн этгээдийн нэр

Ямар харилцаатай /байсан/ болох

/хуулийн этгээд бол ямар хамааралтай болох/

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

Байгууллага. ажил, албан тушаал/Эрхэлж байгаа /байсан/ үйл ажиллагааны төрөл/

Тайлбар

 

 

 

 

 

Тайлбар: Нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийн талаар бичнэ.

 
Нийтлэгдсэн огноо: 2015-11-02 12:02:00
Тендерийн урилга
2017-03-24 10:08:00

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2017-03-20 10:33:00

Мэндчилгээ
2017-03-20 09:49:00

УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах талаар хэлэлцүүлэг хийлээ
2017-03-17 15:31:00

Тавантолгойн төмөр замын төсөлд Монголын төмөр зам 51 хувийг эзэмшинэ
2017-03-15 10:27:00

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн талаар хэлэлцүүлэг хийнэ
2017-03-15 09:03:00

2017 онд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тодорхойлов
2017-03-10 10:17:00

ОХУ сард 3400 ачааны вагон үйлдвэрлэж байна
2017-03-09 11:45:00

Кени улс нарийн царигтай төмөр зам ашиглалтад оруулна
2017-03-09 11:42:00

Төмөр замын өнөөгийн байдлын талаар санал солилцлоо
2017-03-09 10:23:00

Төмөр замын өнөөгийн байдлын талаар санал солилцлоо
2017-03-09 10:20:00

ОХУ анхны 3 секцтэй гол замын дизель зүтгүүр үйлдвэрлэлээ
2017-03-06 10:15:00

Польш улсын төмөр замын тээврийн салбарын туршлага судаллаа
2017-02-22 14:51:00

“УБТЗ-2030” форум үргэлжилж байна
2017-02-17 11:50:00

Дэр модыг бетоноор солих хувьсал
2017-02-15 10:41:00

“Эх орны төлөө” хандивын аянд “МТЗ” ТӨХК-ийн ажилтнууд нэгдлээ
2017-02-13 15:26:00

"Сиймэнс" компани зүтгүүр нийлүүлэх хамгийн том тендерт яллаа
2017-02-07 10:19:00

Цогц программын сургалт зохион байгууллаа
2017-02-02 15:32:00

Казакстан улсын төмөр замын дэвшилтэт технологийг судална
2017-02-01 10:40:00

Д.Ганбат: Би салбартаа эрс шинэчлэл хийнэ гэж гарч ирсэн, үгэндээ эзэн болно
2017-01-30 16:00:00