Австрали улсын төмөр замын салбарт хийгдсэн шилдэг 5 технологийн дэвшил

Австрали улс төмөр замын салбараараа дэлхийд тэргүүлдэг нь төмөр замын ашиглалт, зардал хэмнэлт, аюулгүй байдал, тээвэр ложистикийн үйлчилгээндээ технологийн дэвшлийг ашиглаж байгаатай холбоотой.

2014 оны 6 дугаар сард Австрали улсын Засгийн газар төмөр замын шинэчлэлийн асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авч хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Учир нь Австралийн томоохон их сургуулиуд болон төмөр замын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн компаниуд хамтран долоон жилийн хугацаатай технологийн шинэчлэлийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн нь үр нөлөөгөө өгч эхэлжээ. Энэхүү төсөлд ойролцоогоор 100 сая Австрали долларын хөрөнгө зарцуулж, дараах гол чиглэлд судалгаагаа явуулсан байна. Үүнд:

-   Хөдөлмөр, аюулгүй ажиллагаа

-   Цаг уурын болон байгалийн өөрчлөлтийн нөлөө

-   Нийтийн тээвэрт төмөр замын оролцоо

-   Ухаалаг технологийг төмөр замын салбарт ашиглах

-   Ажиллах хүчний боловсролыг дээшлүүлэх

-   Үйл ажиллагааны үзүүлэлт, ашигт үйлийн коэффициентыг нэмэгдүүлэх зэрэг орно.

Дээрх 6 чиглэлээр судалгаа хийсний үр дүнд Австраличууд төмөр замын хөгжилд нөлөөлсөн таван шинэлэг технологийн дэвшлийг нэвтрүүлж чаджээ.

Засвар үйлчилгээ бага шаардах ган дугуй /Low-maintenance wheel steels/

Судалгаагаар Австрали улс даяар хөдлөх бүрэлдэхүүнд ойролцоогоор 500,000 ган дугуйг ашигладаг ба дугуйны элэгдэл хорогдолд жилд дунджаар 100 сая Австрали долларыг зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Судлаачид уян хатан чанар сайтай, бат бөх тусгай загварын ган төмөр үйлдвэрлэх шинэ технологийг бүтээсэн байна. Ган төмрөөр хийсэн дугуйнд хагаралт бага гарахаас гадна цууралт, эвдрэл гэмтлийг тогтооход илүү хялбар болсон юм. Энэ технологийг нэвтрүүлснээр жилд 40 сая Австрали доллар хэмнэх тооцоо гарчээ.

Эрчим хүч хэмнэх жолоодлогын систем /Energy-saving driver advisory system/

Эрчим хүчний хэмнэлттэй аливаа технологийн дэвшил нь төмөр замын салбар төдийгүй бүхий л салбарт чухалд тооцогддог. Уг эрчим хүч хэмнэх жолоодлогын  систем нь зам төмөр болон галт тэргэнд ашиглагдаж буй эрчим хүчийг тооцоолж, машинчид эрчим хүч ашиглалтыг сайжруулах зөвлөгөө өгдөг. Ингэснээр эрчим хүчний хэрэглээг 20% хүртэл бууруулж болох ба аль ч төрлийн зүтгүүрт хэрэглэж болдгоороо давуу талтай. Судалгааны үр дүнгээс үзэхэд 20 хөдлөх бүрэлдэхүүн тус бүрээс түлшний зардлыг 10 центээр бага зарцуулах боломжтой болжээ. Энэ нь ойролцоогоор жилд 2 сая Австрали долларыг хэмнэнэ гэсэн үг юм.Өнөөдөр энэ системийг Европ, Ази, Африк тивийн улс орнууд болон Австралид өргөнөөр ашиглах болсон. Австрали улсад л гэхэд нийт 200 зүтгүүрт, гадны улс орнуудад 450 орчим зүтгүүрт эрчим хүч хэмнэх жолоодлогын систем суурилуулаад байгаа юм.

Зам төмрийн дуу чимээ болон элэгдлийг үнэлэх систем /Rail noise and wear assessment system/

Төмөр замын тээврийн үйл ажиллагаа явуулдаг олон компаниудад засварын зардлыг бууруулах нь  толгойн өвчин болсон байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр тус судалгааны төвөөс нэгэн шинэ технологийг бүтээсэн нь зам төмөр, дугуй хоёрын үрэлтийн явцад үүсэж буй дуу чимээгээр зам төмрийн элэгдлийг тооцоолж засвар хийх шаардлагатай хэсгийг мэдээлдэг систем юм. Өөрөөр хэлбэл зам төмөр, дугуйн үрэлтийн явцад гарах дуу чимээний нөлөөг өндөр түвшинд мэдэрч мэдээлэл өгнө. Төмөр замын корпорациас уг шинэ системийг туршиж, корпорацийн зөвлөх инженер Давид Андерсон “үнэхээр гайхалтай технологийн дэвшил болж чадсан байна” гэж дүгнэжээ.

Тэрээр “Өмнө нь уг зам төмрийн дуу чимээг нарийн тодорхойлохын тулд зөвхөн нэг цэгт 2-4 долоо хоногийн турш тасралтгүй хяналт хийж асуудал гарсан хэсгийн ойр орчмын зам төмрийг бүхэлд нь засварлах шаардлагатай болдог байсан. Энэхүү шинэ системээр уг төвөгтэй үйл ажиллагааг бүрэн халж чадсан төдийгүй хэдэн сая ам.долларын засварын зардлыг бууруулж болох боломжтой болсонд баяртай байгаа”-гаа илэрхийлсэн байна.

Цахилгаан удирдлагатай хийн тоормос  /Electronically controlled pneumatic brakes/

Австрали улсын хүнд даацын төмөр замын тээврийн эрэлт өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдлөх бүрэлдэхүүний тоормосны систем хуучирч цаашид ашиглахад хүндрэлтэй болсон өнөөгийн нөхцөлд цахилгаан удирдлагатай хийн тоормосыг нэвтрүүлснээр энэ асуудлаас гарч болно. Тоормосны системд цахилгаан дохиоллыг ашигласнаар хөдлөх бүрэлдэхүүний тоормос нэг мөчид зэрэг идэвхжих боломжтой. Австрали улсын Засгийн газраас уг технологийг нэвтрүүлснээр түлшний зардлыг нэгж тус бүрээс 10 цент хэмнэх боломжтой бөгөөд хөдлөх бүрэлдэхүүний эдэлгээг уртасгаж, хөдөлгөөний аюулгүй ажиллагааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн байна. Одоогоор шинэ хөдлөх бүрэлдэхүүн бүрийг шинэ тоормосны системээр тоноглож байгаа гэнэ.

Галт тэрэгний бүрэн бүтэн байдлыг мэдээлэх систем /Train Health Advisory System/

Галт тэрэгний бүрэн бүтэн байдлыг мэдээлэх систем нь олон талт зориулалт бүхий галт тэргийг хянах технологи ба төмөр замын машин механизмын аюулгүй ажиллагааг байнга хянаж байдаг. Энэ систем анх зохиогдохдоо зөвхөн галт тэрэг замаас гарч болох боломжит хувилбарыг мэдээлдэг байсан бол одоо ачааны даац, дугуйны элэгдэл зэрэг нь жолоодлогод хэрхэн нөлөөлж болох талаар давхар мэдээлэх чадвартай болгон  хөгжүүлжээ.

Олон жилийн өгөгдөл, мэдээлэлд тулгуурласан уг систем нь төмөр зам эзэмшигчид, хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрлэгчдэд ч мөн адил галт тэрэгний үйл ажиллагааг мэдээлдэг.

Хамгийн анхны THAS буюу галт тэрэгний бүрэн бүтэн байдлыг мэдээлэх системийг зохион бүтээсэн Централ Квинслэнд их сургуулиас энэхүү системийг зохион бүтээхэд нийт 4.3 сая ам.долларыг зарцуулсан байна. Гэвч өнөөдөр галт тэрэгний бүрэн бүтэн байдлыг мэдээлэх системийг зах зээлд нэвтрүүлснээр жилд дунджаар 5.6 сая ам.долларыг хэмнэдэг гэсэн тооцоо гарчээ.

Нийтлэгдсэн огноо: 2015-10-21 11:07:00
Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ томилогдлоо
2017-10-20 15:32:00

Эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ Олон Улсад таниулна
2017-10-11 13:50:00

“Шинкансен N700S” загварын галт тэргийг танилцууллаа
2017-10-10 11:07:00

Австралид анхны бүрэн автомат ачааны галт тэргийг ашиглаж эхэллээ
2017-10-10 11:04:00

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийг танилцууллаа
2017-10-04 15:19:00

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2017-10-02 17:18:00

АСЕМ-ын түнш орнуудтай тээврийн салбарт харилцаагаа өргөжүүлнэ
2017-10-02 10:16:00

Хоппер вагонууд шинэчлэгдлээ
2017-09-29 13:40:00

Бээжин-Шанхай чиглэлийн өндөр хурдны галт тэрэгний дээд хурдыг нэмэгдүүллээ
2017-09-29 12:40:00

Тендерийн зар
2017-09-27 14:35:00

Зам шалгагч автономит машиныг Өмнөд Африкт туршиж байна
2017-09-20 11:03:00

Х.Хэрлэн: Санхүүжилт шийдэгдвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2019 онд ашиглалтад оруулна
2017-09-18 16:17:00

ОХУ-ын “Евраз НТМК” компани өнгөө хувиргадаг дугуй нийлүүллээ
2017-09-18 09:45:00

Дотоодын хөрөнгө оруулагч компанитай “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа
2017-09-08 16:00:00

“Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ
2017-09-05 16:34:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА
2017-08-30 16:58:00

Туннель өрөмдөх ажилд үүссэн ноцтой асуудал
2017-08-30 11:54:00

Монгол-Хятадын хилийн боомтоор Европын галт тэрэг зорчлоо
2017-08-24 12:38:00

Үнийн санал авах урилга
2017-08-21 09:48:00

Өвөр Монголд өндөр хурдны төмөр зам нээгдлээ
2017-08-17 11:06:00