Вагон үзэгчийн ажил

Вагон үзэгчийн ажил

Германы хамгийн том, нэр хүндтэй, дэлхийн хамгийн шилдэг сэтгүүлийн нэгд тооцогдох “Шпигель”сэтгүүлийн сурвалжлагч С.Хөнний 2014 онд бэлтгэсэн сурвалжлагыг орчуулав.

Дугуйнуудыг тоншиж хагарал гарсан эсэхийг шалгана. Битүү “Понг” гэсэн чимээ гарвал эвдрэл гарсан байх магадлалтай. Дугуйг цул маягаар хийх болсноос хойш хагарал гарахаа бараг больсон.

Вагон үзэгч Бернд Смуда Германы Бранденбург мужид ачааны вагонуудыг шалгадаг. Авто угсраа найдвартай байна уу? Тоормос ажиллаж байна уу? гэдгийг анхааралтай, нягт нямбай үзнэ. Алхнаас “Пинг” гэсэн чимээ гарвал тааламжтай, харин “Понг” гэсэн чимээ эргэлзээтэй гэсэн үг.

30 жил вагон үзэгч хийсэн. 51 настай Бернд Смуда эхлээд зүүн Германы “Райхсбанн”, одоогийн “Дойче Банн”-д ажиллаж байна. Энэ өртөөн дээр энэ хүн ихэвчлэн ажилладаг.

Түүний ажил өглөө эрт 6 цагт эхэлнэ. Битүү ой дундуур давхиснаар Бернд Смуда ажилдаа хүрч очдог. Түүнийг ажилдаа ирэх үед гадаа бүрэнхий хэвээр байх бөгөөд газарт манан суунаглана. Өртөөнд ирээд төмөр зам дээгүүр хэсэг донсолгосны эцэст гэрэлтэй хэсэгт хүрнэ. Польшийн хилээс холгүй, Бранденбургийн Шведт хотын ойролцоо  энэ өртөө байдаг ажээ.

Тэр вагоны техникийн үзлэг хийдэг. Түүний хамгийн чухал багаж бол үзлэгийн “Дуут алх” бөгөөд духандаа хийгдсэн тэмдэглэгээгээрээ танигдана.

Улаан гэрлийн өмнө олон цистерн вагонууд зогсоно. Энэ бол Бернд Смуда-ийн хүлээн авах галт тэрэг юм. Түүнгүйгээр энэ галт тэрэгнүүд цааш явах эрхгүй. Смуда “Дойче Банн”-ы 1500 вагон үзэгч нарын нэг юм. Тэрээр вагон бүрийг нэг бүрчлэн үзэхээс нааш галт тэрэг замдаа гарах боломжгүй.

“Авто угсраа найдвартай ажиллаж байна уу?

Ачаа сайн бэхэлгээтэй байна уу?

Тоормос ажиллаж байна уу?”

Төмөр замынхны үздэгээр ачааны галт тэрэгний вагон үзэгчийн ажлыг ямар ч компьютер орлож чадахгүй. Хүний нүд, чих хоёр энд чухал үүрэгтэй. Төмөр зам анх үүссэнээс хойш энэ мэргэжил нэг их өөрчлөгдөөгүй хэвээр.

Бернд Смудагийн үзэх ёстой галт тэрэг профилийн хий, шингэн шатах материалаар дүүрсэн 21 цистернээс бүрджээ.

“Вагон бүрт үргэлж техникийн үзлэг, тоормосны шалгалт хийж байх ёстой. Автомашинтай адил” гэж 51 настай хашир вагон үзэгч хэлж байна. Харин үзлэг хийх давтамжийн хугацаа нь богино байдаг байна. Техникийн үзлэг бол вагон ачих, буулгах ажиллагаа бүрт хийгдэнэ. Дунджаар нэг вагон хэдэн өдөр болоод үзлэгт ордог, заримдаа үүнээс ч илүү орно.

Цистерн дотор юу байгааг Смуда аюултай ачааны анхааруулах самбараас харж болно. Энд дизель түлш, халаалтын тос агуулагдсан байна. Берлин лүү нийлүүлэгдэх түлш энд их хэмжээгээр ирнэ.

Өглөөний 6 цаг болоход Смуда өртөөний оффисийн ширээндээ суугаад ажлаа эхэлнэ.Улбар шар хурц өнгөтэй ажлын хувцсаа урьдчилан өмсөнө.  Энэ үед нар гарч, анхны цацрагаа нарсан ойн дундуур илгээх үед Смуда энэ өглөөний анхны кофегоо ууна. Тэрээр Вагон үзэгч болсноосоо хойш 30 жил тасралтгүй энэ зан үйлийг хийжээ.

Зүүн Германы үед тэр төмөр замын мэргэжил анх эзэмшсэн юм. Социалист Германы төмөр замын “Райхсбанн”гэж нэрлэдэг байлаа. Тэр мөн Польш хэлийг тодорхой хэмжээгээр эзэмшсэн, учир нь хилийн Штеттин хотын өртөөнд заримдаа томилогдон ажилладаг байна.

 

Ажил эхлэхэд Смуда галт тэрэгний бичиг баримтуудыг компьютертоо шалгана.

Өглөө ажил цаасны ажлаар эхэлнэ. Эхний галт тэрэгний ачааны бичгүүдийг тэр хэвлэж гаргана. Галт тэрэг Дуйсбург хотын төв төмөр замын ачаа ялгах зангилаанаас иржээ.Тус бүр нь 90 тонны жинтэй 21 цистерн вагоныг шалгах ёстой. Вагонууд профилийн хий, шингэн шатах материалуудыг агуулжээ. Очих газар: Берлиний баруун өмнө орших Седдиний ачаа ялгалтын өртөө. Тэнд вагонууд салгагдаж, шинэ галт тэрэг үүсгэгдэн Герман улсад тараагдах ёстой.

  

Смуда, “Янз бүрийн вагон, явах ангитай тулгарч ажиллаж байх нь ашигтай. Зөвхөн нэг зүйл хийсээр байгаад дасах нь том алдаа гарахын үндэс болдог” гэсэн юм.

Ойролцоо орших Герман улсын хамгийн томд тоологдох түлшний үйлдвэр “PCK-Raffinerie”-гээс ирэх ёстой галт тэрэг хагас цаг гаруй хоцорч ирэв. Тэнд зөвхөн тэсэрч дэлбэрэх зүйлүүд дамждаг ачааны өртөө байх бөгөөд галт тэрэгнүүд дизель, керосин, бензин, шатдаг хий ачсан цистернүүдээс бүрдэнэ.Энэ өртөөнөөс бол жишээ нь, Берлиний онгоцны буудал руу онгоцны түлш нийлүүлэгдэнэ.

“Хүн үргэлж сая сая тонн шатах материалын дунд ажиллахаар ямар санагдах вэ?”. “Тэр талаар би огт боддоггүй” гэж Смуда хэлнэ.

"Зөвхөн нэг зүйл хийсээр байгаад дасах нь том алдаа гарахын үндэс болдог"

Вагоныг үзэхээр гарахдаа тэр өөрийн хамгийн чухал багаж болох дуут алхаа авдаг. Энэ алхгүй хүн бол вагон үзэгч гэж нэрлэгдэх эрхгүй юм. Вагоны дугуйг алхаар тоншин шалгах нь түүний хамгийн чухал ажлын нэг юм. Яаж шалгахыг Бернд Смуда нэг цистерн вагон дээр хийж үзүүлэв. Цэвэрхэн, жингэнэсэн металлын чимээ гарлаа.

“Сонсоход сайхан” гэж тэр хэлнэ. Энэ чимээний илтгэх мэдээ нь: Дугуй ямар ч цавгүй бөгөөд голдоо сайн суусан байна.

“Цав гарсныг яаж мэдэх вэ?”.Смуда түр бодолхийлсэнээ:

“Пинг гэж дуугарахгүй Понг гэж дуугарна даа. Богинохон цуурайгүй, битүү чимээ. Үүнийг сонсохын тул мэргэжлийн хөгжмийн хүн байх шаардлагагүй" гэж тэрээр инээвхийлэв.

  

Харьцангуй том гэмтэл гарвал тэр вагоныг галт тэрэгнээс салгах шийдвэр гаргана. Энэ тохиолдолд дугуйн өнхрөх гадаргууд шаваас гарсан  тохиолдол гарсан байна. Шалтгаан нь тоормос бүрэн суллаагүй явснаас  үүджээ.

Ер нь бол янз бүрийн вагонтой ажиллаж байх нь зүгээр байдаг.

“Нэг л зүйлтэй ажиллаад байх нь алдаа гаргах үндэс болдог” гэж тэр хэлнэ. Гэмтсэн дугуйнаас юу үүсч болохыг 1998 оны Эншедегийн галт тэрэгний сүйрэл харуулсан юм. Германы суудлын хурдан галт тэрэг  ICE сүйрч 101 хүн нас барсан нь давхар мөөр мултарсан гэмтэлтэй хос дугуйнаас болсон юм. 90-ээд оны эхэн хүртэл тэр сар болгон галт тэргэнд гэмтэлтэй дугуй илрүүлдэг байсан. Өнөөдөр тийм зүйл ажиглагдахаа больсон. Шалтгаан нь: Дугуйг зөвхөн цул маягаар хийдэг болсон байна.

  

Саяхнаас эхлэн гэмтлийг радио холбоогоор төв рүү мэдэгддэг болсон байна. Ингэснээр аль нэг газарт төмөр замын ажилтан энэ мэдээлэл рүү орох боломжтой болно.

Хэт их тоормослогдсон вагоныг хажуугийн зам руу салгахаар болов

Хэт их тоормослогдсоноос болж вагон салгах тохиолдол үе үе тохиолдоно.Өртөөний мухар замд Смуда бидэнд засвар хүлээж байгаа цистерн вагоныг харуулав. Шаваас гэж нэрлэгддэг, нэг дугуйн өнхрөх гадаргууны дээр тогтсон хэдэн мм зузаан  металл хэсгүүдийг үзүүлэв.

“Тоормос бүрэн суллаагүй” гэж тэр хэллээ.

  

Гэмтлийн заавар номд ямар гэмтэл гарвал яах ёстойг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг.

Вагон үзэгч том гэмтэл илрүүлбэл вагоныг шууд галт тэрэгнээс салгах ёстой. Зүтгүүр галт тэргэнд холбогдож явахаар бэлдэж байсан ч ялгаагүй ийм шийдэл гарч болно.

"Вагон үзэгчийн шийдэл. Аюулгүй байдлын асуудал” гэж тэр хэлэв.Заримдаа өөрийнхөө шийдвэрийг хамгаалах асуудал гарна.

“Седдин хүртэл зүгээр явчих юм биш үү?" гэсэн асуултыг тэр олон удаа бусдаас сонсдог.

Зарим хөнгөн засварууд, жишээ нь дугуй солих ажлыг Смудагийн засварын хэсгийн нөхдүүд шууд тэнд нь хийнэ. Тэгэхдээ үүнийг хийхэд кран хэрэг болдог.

Вагон салгасны дараа Бернд Смуда галт тэргээ ганцаараа үзсээр, бэлдсээр байх болно. Хоцролт үүссэн учраас явах ёстой галт тэрэгний машинч зүтгүүрийн цонхоор яарсан, тэвчээргүй байдлаар харна. Смуда нэг авто угсраа татаж үзээд, тэргэнцрүүдийг шалгав. Вагоны бичиг баримтын савнаас хуучин бичгүүдийг авч, нэг тоормос суллаж үзнэ. Нэг вагон үзэгч өдөрт 4 ийм үзлэгийг хийж амждаг.

"Шөнийн ээлжинд бүр их ажил гарна даа” гэж тэр хэллээ.

“Шөнө суудлын галт тэрэг явдаггүй учраас хамаг ачааны галт тэрэгнүүд шөнө явдаг”.

  

Баримт бичгийн саванд байх ачааны бичиг баримтуудыг сольж хийнэ.

Энэ хүн 30 жил ажилласан ч гэсэн ажилдаа дуртай хэвээрээ байна.

"Хэзээ ч уйтгартай байдаггүй" гэж тэр хэлнэ. “Вагон парк үргэлж өөрчлөгдөж байдаг. Би ч гэсэн мэдлэг мэргэжлээ үргэлж дээшлүүлж байдаг.”Олон төрлийн ачаануудыг зохицуулж чаддаг байх ёстой: контейнер, аюултай ачаа, танк, байлдааны зэвсэг техник, нефть дамжуулах хоолой, салхины энергийг ашиглаж цахилгаан гаргах сэнсний хэсэг гэх мэт овортой ачаанууд хааяа тохиолдоно. Бүгдэд нь Бернд Смуда туршлагажсан ажилтан юм.

Машинчтай хэдэн үг солив. Гэхдээ энэ галт тэргэнд хагас цагийн хоцрол үүссэн учраас явах ёстой.

                                                                                                                                                        

 

Орчуулсан:  Зүтгүүрийн инженер   Ц.Лхагвасүрэн

 

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
2019-09-16 15:53:00
Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00
Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав
2019-08-06 08:57:00
Мэндчилгээ
2019-08-01 10:00:00
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ
2019-07-24 09:21:00
Мэндчилгээ
2019-07-09 11:16:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 124,6 км төмөр замын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж байна
2019-07-02 10:14:00
Дэлхийн хамгийн богино төмөр зам
2019-06-26 10:14:00
БНХАУ, БНСУ-ын төмөр замын хамтын ажиллагааны ээлжит хурал зохион байгуулагдлаа
2019-06-24 08:52:00
“Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт” зохион байгууллаа
2019-06-14 11:33:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо
2019-06-12 15:02:00
Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан авна
2019-06-10 09:26:00