Оросын Холбооны Улс болон Хятад Улс төмөр замын шуудангийн үйлчилгээг эхлүүллээ.

Image

Оросын Холбооны Улс болон Хятад Улс төмөр замын шуудан хүргэлтийн үйлчилгээг эхлүүлснээр илгээмжийг Бээжингээс Москва хүртэл төмөр замаар тээвэрлэх болсныг Оросын төмөр замын логистикийн албанаас Даваа гарагт мэдэгдлээ. Өнөөдрийг хүртэл Оросын Холбооны Улс руу олон улсын захиа, шуудан зөвхөн агаарын болон авто замын тээвэрлэлтээр хүргэгдэж байсан юм.

Москва болон Бээжингийн эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах 2014.05.20-ны Оросын Холбооны Улс болон Хятад Улсын төмөр замын стратегийн хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу энэхүү төмөр замын шуудангийн үйлчилгээг  “Russia Post” эрхлэн зохион байгуулж байна.

Москвагаас алс дорнод руу хүргэгдэх илгээмжүүд нь Хятад, Монгол, Хойд Солонгосыг холбосон дэлхийн хамгийн урт төмөр замын шугам болох Транс-Сибирийн төмөр замаар тээвэрлэгдэнэ. Хятад улсаас ачигдсан анхны илгээмж өнгөрсөн Пүрэв гарагт Москвад хүргэгдсэн байна. Тус төмөр замын шуудангийн үйлчилгээ жилд 50 000-аас илүү тонн илгээмж хүргэнэ гэж Оросын төмөр замын логистикийн албаны төлөөлөгч “ТASS”мэдээний агентлагт мэдээлжээ. Илгээмжүүд төмөр замаар тээвэрлэгдэх нь тээвэрлэлтийн зардал буурахаас гадна нэмэлт хэрэгцээгүй үйл ажиллагаануудыг багасгах юм. Энэхүү санамж бичгээр хоёр улсын төмөр замын сүлжээний тээвэрлэлт болон хил нэвтрэх үйл ажиллагааг хөнгөвчилж, суурь бүтцийг сайжруулан хүргэлтийн хугацааг богиносгож, ачаа эргэлтээ нэмэгдүүлэнэ гэсэн үүрэг хүлээсэн байна. 

Эх үүсвэр: themoscowtimes.com

Нийтлэгдсэн огноо: 2015-01-23 17:07:00
Дойче Банн “Ухаалаг цэвэрлэгч” роботын тэмцээн зохион байгууллаа
2018-02-20 09:49:00

Сар шинийн мэндчилгээ
2018-02-15 09:04:00

Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жилийн тарифын хөнгөлөлт эдэлнэ
2018-02-13 13:17:00


Дотоод мэдээ
2018-02-02 17:17:00

Берлины төмөр замын үзэсгэлэнгийн талбай эрэлт ихтэй байна
2018-01-31 16:44:00

Орон нутгийн хөрөнгөөр анхны төмөр замаа тавьж байна
2018-01-31 16:05:00

Хятадын хотын төмөр замын урт 5000 км боллоо
2018-01-31 15:58:00

Төмөр замын зүүн коридор-бүс нутаг ба уул уурхайн хөгжил олон улсын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна
2018-01-23 11:59:00

Монгол Улс Ази Европыг холбох хамгийн дөт зам байх боломжтой
2018-01-22 17:06:00

Өвөр Монгол болон Зүүн Хойд бүс нутгийг холбосон хурдны төмөр зам тавина
2018-01-18 16:58:00

Бээжин анхны соронзон зам (maglev), зорчигчийн хурдны трамвай болон автомат метроны шугамаа нээлээ
2018-01-18 16:50:00

"Төмөр замын зүүн коридор-бүс нутаг ба уул уурхайн хөгжил" олон улсын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдана
2018-01-15 10:05:00

“Хятадад үйлдвэрлэв” зүтгүүр Ямайкад экспортлогдоно
2018-01-10 09:19:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн мэргэжилтнүүд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ
2018-01-03 14:29:00

Байгальд ээлтэй трамвай
2018-01-02 11:41:00

Мэндчилгээ
2017-12-27 14:04:00

Крашийн мөргөлдөөн
2017-12-26 14:10:00

Ж.Бат-Эрдэнэ "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр" нь ирэх 20-30 жилийн үндэстэн дамнасан төслүүд байна гэдэгт эргэлзэхгүй байна
2017-12-13 15:16:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэл томилогдлоо
2017-12-08 19:12:00