Шинэ төмөр зам төсөл

Image

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын I болон II үе шатны төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын Төмөр Зам” ТӨХК-д олгосон. Үүний дагуу компани нь “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

“Шинэ төмөр зам” төслийн тусгай зориулалтын компани байгуулах

2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Төрийн өмчийн хорооны 55 тоот тогтоолоор “Шинэ төмөр зам” компанийг байгуулж, компанийн дүрмийг баталсан.

2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Шинэ төмөр зам” тусгай зориулалтын компанийг Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар бүртгэж зохих журмын дагуу компанийн гэрчилгээг олгосон.

Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх

Ерөнхий сайдын 2012 оны 65 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь шинээр баригдах төмөр замын төслийн тусгай зориулалтын компанийн 49 хувьд хөрөнгө оруулах дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын урилгыг 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Financial Times” болон дотоодын өдөр тутмын хэвлэлээр олон нийтэд нээлттэй зарласан ба тус урилгын дагуу нийт давхардсан тоогоор 12 орны 20 компаниас хөрөнгө оруулах саналаа ирүүлсэн. Эдгээрээс 10 компани хураангуй жагсаалтад шалгарсан ба эдгээр 10 компаниас төслийн эхний шатанд хөрөнгө оруулах боломжтой компаниудтай хэлэлцээ хийж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажил

Тус чиглэлд баригдах 267 км орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн “Samsung C&T” компанитай байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч барилгын ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай Зам, тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаал 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гарсан. Тус тушаалын дагуу дараах ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

“Энержи Ресурс Рейл” ХХК болон “Samsung C&T” компанитай МТЗ-ТӨ-1322/02, ER-13-006 тоот “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”-г 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан.
Samsung C&T ХХК-тай гэрээ байгуулснаар Тавантолгой – Гашуунсухайт чиглэлд баригдах төмөр замын барилгын ажлыг 5 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлсэн.

Тус чиглэлд баригдаж буй төмөр замын газар шорооны нийт ажлын явц 68 хувьтай байна. Тухайн чиглэлд баригдаж буй төмөр зам нь БНХАУ-ын Шэнхуа группын төмөр замтай хэрхэн огтлолцох талаар хэлэлцээ хийх ажлын хэсэг 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдаж санал солилцох ажлыг эхлүүлээд байна. Тус ажлын хэсэг нь 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Гашуунсухайт- Ганц мод боомтын хил орчмын газарт ажилласан. БНХАУ-ын Шенхуа групптэй 7 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар тохиролцсоны дагуу Гашуунсухайт – Ганц мод хилийн боомтын төмөр замын холболтын 3 хувилбарыг боловсруулж судласан ба үр дүнг нөгөө талд хүргүүлсэн. 2013 оны 10 дугаар сарын 25-нд Монголын талын Гашуунсухайт өртөөг Ганцмод боомттой холбох хүнд даацын төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэхэд “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллахаар БНХАУ-ын төрийн өмчит Шэнхуа Групп Корпораци, Эрдэнэс Таван Толгой ТӨХК, Энержи Ресурс ХХК, Таван Толгой ХК-ийн бүрэлдхүүнтэй Консорциум болон Шэнхуа Групп Корпорацитай хамтран ажиллах санамж бичгүүдийг тус тус зураад байна. 2013 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Консерциумын талуудтай хамтран талбайтай танилцах ажлыг зохион байгууллаа.
Баригдаж буй төмөр замын трасс нь Хүннү Коал компанийн барьж буй авто замын трасстай хэрхэн огтлолцох талаар санал солилцож шийдэлд хүрэхээр ажиллаж байна.
“Samsung C&T компанийн боловсруулсан ажлын зургийн эхний хэсэг 2013 оны 12 дугаар сард Зам, тээврийн яамны экспертүүдээр батлагдсан. Бусад ажлын зургуудыг батлуулах ажил явагдаж байна.

Нийтлэгдсэн огноо: 0000-00-00 00:00:00
Хоёр жилийн дотор Катманду – Хятад, Энэтхэгийг холбосон төмөр замын ажлыг хийж дуусгана
2019-05-21 09:19:00

"Bentley BIM" ухаалаг өндөр хурдны төмөр замыг танилцуулж байна
2019-05-17 09:12:00

Манан сордог галт тэрэг зохион бүтээжээ
2019-05-14 14:49:00

CRC компани 2018 онд өмнөх оноос 12.4 хувиар илүү ашигтай ажиллажээ
2019-05-10 10:48:00

Өндөр хурдны төмөр замын талаар хэлэлцэв
2019-05-08 11:33:00

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлыг танилцууллаа
2019-05-06 09:19:00

Зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа
2019-04-29 16:25:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2019-04-23 09:44:00

“Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудыг дэмжин ажиллалаа
2019-04-12 14:44:00

ОХУ давхар ачилгат цахилгаан галт тэрэг төлөвлөжээ
2019-04-08 10:06:00

Хятад Улс төмөр замын ачаа тээврийн татвараа буурууллаа
2019-04-08 09:57:00

БНХАУ дотооддоо зохион бүтээсэн хүнд даацын төмөр замын краныг экспортод гаргав
2019-04-05 16:36:00

БНХАУ Жоушан арлыг төмөр замаар холбохоор төлөвлөж байна
2019-04-04 09:53:00

ОХУ-ын хурдны төмөр замын ажлыг Медведев баталлаа
2019-04-01 09:19:00

Казакстаны төмөр замын компани ачаа тээвэрлэлтээ 10 хувиар өсгөжээ
2019-03-29 11:27:00

“МТЗ” ТӨХК-ийн шилжин явах цомын эзэн шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2019-03-25 16:26:00

"МТЗ" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2019-03-19 16:08:00

Төмөр замын түүхээс
2019-03-12 11:06:00

Хятадад 2020 оноос жолоочгүй галт тэрэг үйлчилгээнд гарна
2019-03-05 09:12:00

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Өмнөговь аймагт ажиллав
2019-03-04 11:35:00