
Огноо: 2014.07.22
Тендер шалгаруулалтын нэр: “Шинэ төмөр зам” төслийн Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийн зураг төсөл боловсруулах, түүний тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: МТЗ-2014-04
“Монголын төмөр зам” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн Төмөр Замын Дохиолол, Холбооны Системийн Зураг Төсөл Боловсруулах, Түүний Тоног Төхөөрөмжийг Нийлүүлэх, Суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45(дөчин тав) хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагm (Улаанбаатарын цагаар) нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн данс /404187856 MNT/
валютын данс /404187857 USD -Монгол банкны 2014 оны 07 сарын 22-ны өдрийн ам,долларын ханшаар тооцно/
“Монголын төмөр зам” ТӨХК
Монгол улс, Улаанбаатар 15160,
Жигжиджавын гудамж-8,
Финанс төв 9-р давхар
Утас: 976-11336611
Факс: 976-11336644
Харилцах ажилтан:Д.Хосбаяр