ВЕНЕСУЭЛ УЛСЫН ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН БОДЛОГО

ВЕНЕСУЭЛ УЛСЫН ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН БОДЛОГО

Өмнөд Америкийн хөгжиж буй орнуудын нэг Венесуэл улс нь 2006 оноос 2030 он хүртэл өөрсдийн “Үндэсний төмөр замыг хөгжүүлэх төлөвлөгөө”-гөө боловсруулсан билээ. Засгийн газраас баталсан уг төлөвлөгөө нь нийт 13665 км урт 15 үндсэн чиглэлийн төмөр замын сүлжээг бүтээн байгуулж, Венесуэлийн стратегийн бүс нутгууд болон гол гол хотуудыг төмөр замаар холбоход чиглэсэн байна.20 гаруй жил хэрэгжих энэхүү томоохон төлөвлөгөөний хамгийн эхний шат нь хүн ам нэлээд төвлөрсөн, үйлдвэр, газар тариалангийн гол хотууд болох Тинако, Анаког холбох 466,7 км төмөр замыг барьж ашиглах ажил юм.

2009 оноос эхэлсэн барилгын ажил 2013 он гэхэд дуусах төлөвлөгөөтэй байсан боловч санхүүгийн хүндрэл болон материалын олдоц, хомсдол зэрэг бусад хүчин зүйлсээс болоод хугацаандаа дуусах боломжгүй болсон.

Венесуэл улс өмнө нь газрын тосноос бусад салбарт ийм том хэмжээний төсөл хэрэгжүүлж байсан туршлага байхгүй бөгөөд 7.5 тэрбум ам.долларын өртөг бүхий уг төслийг Хятад улсын төмөр замын тэргүүлэх компани болох “Хятадын төмөр зам, инженерийн корпораци (CREC)”-тай хамтран хэрэгжүүлж байна.

Тинако – Анако чиглэлийн төмөр зам баригдсанаар Венесуэлийн ачаа тээвэрлэлтийн өртөг үлэмж буураад зогсохгүй Ориноко газрын тосны бүс нутаг орчмын хүн ам, ажилчид илүү тав тухтай хурдан зорчих боломж нээгдэх юм. Үүнээс гадна дээрх чиглэлд жилдээ ойролцоогоор 190 сая тонн ачаа бараа, 210 сая зорчигч тээвэрлэнэ гэж тооцоолж байгаа бөгөөд 5000 гаруй ажлын байр мөн шинээр бий болно гэж урьдчилан тооцоолж байна.

Анзотеги мужийн Анако, Арагуа де Барселона, Гуарико мужийн Зараза, Тучупидо, Вэлли де ла Паскуа, Чагуарамос, Эл Сомбрэро, Каминос болон Кожедес мужийн Эл Пао, Тинако зэрэг хот, суурингуудыг дайран өнгөрөх уг төмөр замын нийт уртад 25 гүүр, 1 туннел баригдахаар төлөвлөгдөж байгаагаас гадна ашиглалтанд орсны дараа дээд тал нь 220 км/цаг хурдлах боломжтой 548 вагон зорчих боломжтой болно.

 Санхүүжилтын хувьд 2008 онд 2 орны эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан БНХАУ-Венесуэлын Стратеги Хөгжлийн Сангаас санхүүжих бөгөөд 7.5 тэрбум ам.долларын 40 хувийг БНХАУ-ын Төмөр замын Инженерийн Корпораци (CREC) гаргаж, үлдсэн хувийг Венесуэл улсын Засгийн газраас гаргах юм. Хятадын CREC компани тус чиглэлд төмөр замын суурь бүтэц барьж байгуулахаас гадна Венесуэл улсад тэргэнцэр, дэрний машин болон рельс гагнуурын машин зэргийг үйлдвэрлэх үйлдвэр байгуулсан бөгөөд ирээдүйд энэ үйлдвэрт зүтгүүр болон вагон үйлдвэрлэхээр төлөвлөгөөтэй байна.

  • 2014-06-09 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00