Абужа болон Кадунаг холбосон стандарт царигийн төмөр зам

Абужа болон Кадунаг холбосон стандарт царигийн төмөр зам

Африкийн хамгийн их хүн амтай орнуудын нэг болох Нигер Улс Абужа хот болон Кадуна хотуудыг холбосон төмөр замын сүлжээг 2011 оноос эхлэн барьж байгаа ба энэ нь Абужа буюу Нигерийн нийслэл хотыг худалдаа, арилжааны төв хот болох Кадунатай холбосноор зорчигч болон ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлж цаг хэмнэх үндсэн ач холбогдолтой юм.Уг төмөр замын барилгын ажлыг 2014 онд бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Барилгын газар шороо, инженерингийн компани” ажиллаж байна.

Одоогийн байдлаар 4000 орчим орон нутгийн ажилчид уг бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа бөгөөд барилгын ажил дууссаны дараа үйл ажиллагаагаа явуулах болон засвар үйлчилгээ хийхэд 5000 орчим шаардлагатай ажлын байр бий болох урьдчилсан тооцоо байна. 2006 онд Нигер Улсын төмөр замын гол сүлжээ болох Лагос – Каног холбосон 1124 км хуучин нарийн царигийг шинэчлэх ажлын 8.3 тэрбум ам.долларын гэрээний дүн бүхий тендерт дээрх Хятадын “Барилгын газар шороо, инженерингийн компани” шалгарсан боловч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хэрэгжиж эхлээгүй байсан бөгөөд тус Абужа – Кадуна хооронд тавигдах стандарт царигийн 186 км төмөр замын барилгын ажил нь энэхүү нүсэр ажлын анхных болон хэрэгжиж байна. Бүгд Найрамдах Нигер Улсын нийт төмөр замын сүлжээний нарийн царигийг стандарт өргөн царигаар солисноор хөрш орнуудтай түүхий эд, ачаа бараа эргэлтэд цаг хэмнэх, өндөр хурдны галт тэрэг ашиглах боломж нээгдэх юм.

Абужа – Кадунаг холбосон төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд нийт 874 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо байгаагаас БНХАУ-ын Эксим банкны концессийн зээл болох 500 сая ам.доллар, үлдсэн хэсгийг Нигерийн Засгийн газраас санхүүжих юм. Үүнээс харахад нэгж км стандарт царигийн төмөр замыг тавихад ойролцоогоор 4,7 сая ам.доллараар шаардлагатай болж байгаа юм байна.

Дээрх хотуудын хооронд зорчигч болон ачаа тээвэр хийж эхэлснээр 1 цаг хэмнэж эргэлтйин хугацаа хоёр хотын хооронд ойролцоогоор ердөө 1 цаг 30 минут болж буурах юм.

Эх сурвалж: http://www.railway-technology.com/projects/abuja-kaduna-rail-line/

  • 2014-06-02 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00