Тува Улсын Кызыл-Курагино хооронд төмөр зам баригдана.

Тува Улсын Кызыл-Курагино хооронд төмөр зам баригдана.

Тувагийн эрчим хүчний корпорацид тус төмөр замыг барьж, ашиглах 20 жилийн хугацаатай зөвшөөрөл 2013 онд олгогдсон бөгөөд энэхүү Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр зам нь Элегестийн нүүрсний орд газрыг ОХУ-ын төмөр замын гол сүлжээнд холбох юм.

Барилгын ажил 2014 оны 6 сарын сүүлчээр эхэлж, 2018 оны 1 дүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа ба урьдчилсан тооцоогоор жилд 15 сая орчим тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай юм. Уг төслийн санхүүжилтийн 40 хувийг улсаас, 25 хувийг хөрөнгө оруулагчдаас үлдсэн 35 хувийг банкуудаас бүрдүүлэхээр санал тавьж ажиллаж байгаа талаар Тувагийн эрчим хүчний корпорацийн ерөнхийлөгч Руслан Байсаров мэдэгдлээ.

Элегестийн нүүрсний орд газар нь 850 сая орчим тонн нүүрсний нөөцтэй. Энэхүү төсөлтэй холбоотой төмөр замын барилгын ажил, нүүрс олборлолтын болон уурхайн бүтээн байгуулалт, эрчим хүчний станц, алс дорнодод гаргах экспортын гарц буюу Бусан дахь боомт зэргийн нийт өртөг 217 тэрбум рубль байхаар урьдчилан тооцоолж байна.

Үүнээс үзэхэд одоогийн ханшаар 156 тэрбум рубль буюу 4.51 тэрбум ам.долларын өртгөөр хэрэгжих уг төмөр замын төсөл нь нэгж километр төмөр замыг ойролцоогоор 11 сая ам.доллараар барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: http://www.rbc.ru/

  • 2014-05-30 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00