ЕВРО-АЗИЙН ГУРАВ ДАХЬ ТӨМӨР ЗАМ

ЕВРО-АЗИЙН ГУРАВ ДАХЬ ТӨМӨР ЗАМ

Манж Чин гүрэн 1840 оны Опиумын дайнд ялагдсанаас хойш хүч нөлөө нь үлэмж суларч, Монгол зэрэг газар нутгийг хамарсан эх газрын Азийн шинэ үеийн түүхийг Орос улс тодорхойлдог болсон билээ. Үүний хамгийн том үр дүн нь Орос-Японы дайнб гал ид дүрэлзэж байсан 1904 онд Сибирийн төмөр зам баригдаж дууссан явдал байсан болов уу. Оросуудын асар уудам газар нутгийг эзэмших, хөгжүүлэх ашиг сонирхлын үр дүнд Евро-Азийн газар нутаг төмөр замаар холбогдов. 1917 оны Оросын Хувьсгалын үр дүнд ЗХУ байгуулагдаж, ЗХУ-ын Коммунист Төв Азийг хамарсан дотоод Азийн бүс нутагт хуучин Оросын эзэнт улсын үеийнхээс хүчтэй эзэрхийллийг тогтоосон бөгөөд Английн геополитикч Макиндерийн Sir Halford John Mackinder хэлсэнчлэн Евро-Азийн /world-ireland/ зүрхэннутгийг захирах эрхээ батлан эх газрын хүчирхэг гүрэн болсон байна. Япон улс дэлхийн хоёр дугаар дайнд ялагдахын хамт Хятадын засгийн эрхийг ЗХУ-ын дэмжлэгээр Коммунист нам авсан байна. Тэрхүү ЗХУ хэмээх эзэнт гүрэн 1991 онд задран унасан. Гэвч Хятад улс “Шинэчлэл, нээлттэй хаалганы” бодлогыг тунхаглан социалист зах зээлийн хэмээх эдийн шинэ тогтолцоог байгуулж, оршин тогтносоор ирсэн билээ.

Хятад улс Ляньюньган боомтоос Казахстан, Оросоор дамжин Голландын Роттердам хүрэх 10,000 км төмөр замын ашиглалтыг 1990 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд Евро-Азийг холбосон хоёр дахь коридор болох уг төмөр замын Хятадын нутаг дахь хэсгийг барьсан 1984-1993 оны хооронд Ляньюньган боомтыг барих, төмөр замыг цахилгаанжуулах зэрэг ажилд Японы засгийн газраас 1,5 тэрбум долларын дэмжлэг үзүүлсэн байна.

ШИНЭ ҮЕИЙН ЕВРО-АЗИ ОРЧИН ЦАГТ ЮУ ӨВЛҮҮЛЖ ИРЭВ

            ЗХУ, Хятадын аль аль нь нэг намын дарангуйллын тогтолцоотой явж ирсэн билээ. ЗХУ Орос улс болсноор улё төрийн соёл нь өөрчдөгдсөн үү. Зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж буй Хятад улсад коммунист намын дарангуйлал халагдсан уу. Хятад, Оросын засаглалын хэлбэр нь “хуучин хэлбэрээ хадгалан үргэлжлүүлэх” гэсэн эрмэлзлээрээ нийтлэг билээ. Гэвч дарангуйллын урт түүхийн өв нэвт ханхласан засаглал эдийн засгийн шинэчлэл ба нээлттэй хаалганы бодлоготой адил хол явахгүй болов уу.

ЗХУ Орос улс болж өөрчлөгдөн, коммунист нам эрх баригч байхаа больсон боловч Кавказ дахь туурга тусгаарлах хөдөлгөөний талаар Москвагийн эрх баригчдын явуулж буй бодлогод өөрчлөлт харагдахгүй байна. Хятадын Засгийн газраас Өвөрмонгол, Уйгар, Төвдийн уугуул оршин суугчдыг хатуу гараар барих сонирхол нь улам лавшрах шинжтэй.

 

ЭНЭ ЧИГЭЭР НЬ ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЭХ ҮҮ?

            Ийм тогтолцоо удаан үргэлжлэхгүй. Цаг үе технологийн шинэчлэлийг /инноваци/ даган өөрчлөгдөж, дарангуйллын суурийг ганхуулах эрч хүч хуримтлагдаж байна. Нөгөө талаар технологийн шинэчлэл нь дундын байр сууринд байдаг тул засгийг бэхжүүлэхэд ашиглагдаж ирсэн жишээ олон бий. Технологийн шинэчлэл дундын байр сууринд байснаараа олон хүнд ач тусыг нь хүртэх боломжийг олгодог. Эдийн засгийн бус “Шинэчлэл,, нээлттэй хаалганы бодлого” үгүйлэгдэж байна.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ОЛОН ТАЛТ БАЙДАЛ БА ХҮЛЦЭНГҮЙ ХАНДЛАГА

            Чингис хааны үүсэн байгуулсан Монголын эзэнт гүрэн нь нэгэн зууны хугацаанд Евро-Ази дахь анхны дэлхийн хэмжээний эзэнт гүрэн болон цэцэглэн хөгжсөн билээ. Энэ үе бол Пакс Монголикагийн эрин байлаа.

Гэвч гэнэт гарсан тахлаас болж энэхүү ноёрхлоо удаан хадгалж чадаагүй билээ. Нөгөө талаар тахал дэлгэрсэн нь Монголын эзэнт гүрний эдийн засгийн үйл ажиллагаа нь Евро-Азийн зүүн ба баруун биед нэгэн адил идэвхтэй байсны нотолгоо ч болдог юм.

Эзэнт гүрэн тогтвортой бат бэх оршин тогтнохын үндэс нь соёлын олон талт байдал ба өөрийн соёлд хүлцэнгүй хандах хандлага байлаа. Үүний баталгаа нь юу байсан бэ. Мэдээлэл дамжуулалтыг зохион байгуулалтад оруулсан менежментийн чадвар байсан юм. Энэхүү менежментийн чадвар нь нөгөө талаар эрсдэлийг удирдах чадвар байлаа. Энэ нь монгол маягийн soft power-ийн хуримтлал болсон юм.

Хэрвээ тахал гараагүй бол дэлхийн түүх огт өөрөөр бичигдэх байсан ч байж магадгүй. Учир нь Европоос Номхон далай хүртэлх өргөн уудам орон зайд Агуу Их Монголын эзэнт гүрэнтэй өрсөлдөх хүчин байгаагүй билээ. Нөгөө талаар Орос, Хятадын улс төрийн соёлыг тодорхойлдог “дарангуйллын засаглалыг” бий болгосон эх газрын Азийн эмгэнэл гарахгүй байсан болов уу.

“СЭРГЭЛТИЙН БЭЛГЭДЭЛ БОЛОХ “ЕВРО-АЗИЙН ГУРАВ ДАХЬ ТӨМӨР ЗАМ”

Евро-Азийн дотоод эх газрын үй олон хүн амьтны нурууг тэнийлгэх шинэ давалгаа юу байж болох вэ. Говийг хөндлөн гарч Шинжаан хүрсэн төмөр зам барьж улмаар Монгол Улсын идэвхтэй манлайллын доор Казахстан, Узбекистан, Туркменстан, Иранаар дайран Туркийн Истанбул хүрэх Евро-Азийн гурав дахь хөндлөн төмөр зам байгуулах шаардлага байна.

Японы Ерөнхий сайд Абэ 2013 оны есдүгээр сарын 29-нд Японы эдийн засгийн хамтын ажиллагаа, Японы компаниудын оролцоотойгоор баригдсан Станбулын баруун зүүнийг холбосон метроны нээлтийн ажиллагаанд оролцохдоо Японы шинкансэний технологи ашиглан Токио-Станбул-Лондонг холбохыг уриалсан билээ. Энэ урилгадаа төмөр зам Монголоор дайрах эсэх талаар дурдаагүй.

Энд яригдаж буй шинэ төмөр зам нь анхандаа ачаа тээврийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэх боловч ложистикийн хөгжил нь эцсийн дүндээ зорчигчийн урсгалыг бий болгоно. Энэхүү төмөр зам нь өнөө хүртэл “ноёрхлын хэрэгсэл” болж ирсэн төмөр замуудаас ялгаатай байж, Монголын эзэнт гүрний засаглалын онцлог болох “соёлын олон талт байдал ба өөр соёлд хүлцэнгүй хандах хандлагын ” тодорхой бэлгэ тэмдэг болж чадах эсэх нь төсөлд оролцогч талуудын нийгмийг үзэх үзэл, үнэт зүйлээс хамаарна.

ИКЭДА НОРИХИКО

 

   

  • 2014-05-15 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00