Тайлбар

Тайлбар

Image

 “Монголын төмөр зам” ТӨХК болон түүний хамт олон, удирдлагын талаар ор үндэслэлгүй, үнэнд үл нийцэх гүтгэлэгийн шинжтэй  ташаа мэдээ, нийтлэлүүд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гарч байгаа тул  бодит байдлыг олон нийтэд танилцуулахын тулд дараахи тайлбар мэдээллийг гаргаж байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын 2008 онд хийсэн тооцоо судалгаанд үндэслэн шаардлагатай байгаа зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж,  төмөр замаар ачаа тээх чадамжийг дээшлүүлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсад олгохоор болсон 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “төмөр замын паркийг нэмэгдүүлэх” төслийг дэмжиж, тухайн үеийн Засгийн газар УИХ-д тогтоолын төслийг өргөн барьснаар 2008 оны УИХ-ын 41 тоот тогтоол гарсан байдаг.

2009 оны 7 дугаар сард Сангийн яам, ЗТБХБЯ хамтран хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх тендерийг зарлаж БНХАУ-ын “China CNR Corporation Limited” корпораци шалгарч, гол замын 5, сэлгээний 1 зүтгүүр, 245 вагон, 2 ш чингэлэг өргөгч кранийг 35,7 сая ам.доллараар нийлүүлэх гэрээг 2009 оны 12 дугаар сард байгуулсан байна.

Гэрээнд заасан хуваарийн дагуу дээрхи хөдлөх бүрэлдэхүүн 2011 оны 11 дүгээр сараас эхлэн нийлүүлэгдэн, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан комиссын техникийн үзлэг хийгдсэнээр   “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэн өгсөн юм.

Манай компани нь  хүлээн авсан вагонуудаа ачаа тээвэрт ашиглан өнөөдрийн байдлаар 9,5 тэрбум гаруй төгрөгийн орлогыг, зээлийн хөрөнгийн эргэн төлөлтийн санхүүжилтийг бүрдүүлэн ажиллаж байна.

Гол замын 5 зүтгүүрийн хувьд “УБТЗ” ХНН-тэй хамтран туршилтын тээвэрлэлтийг  амжилттай зохион байгуулж  12400 зүтгүүр/цаг ажиллаж 500 орчим сая бохир тонн/км ажил гүйцэтгээд байна. Төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ буурсан хэдий ч, УБТЗ ХНН нь замын шинэчлэл хийж хөдөлгөөний хурдаа нэмснээр эргэлт сайжирж манай зүтгүүрүүд түр зогсолтын горимд шилжихэд хүргэсэн.  

МТЗ ТӨХК нь үйл ажиллагааны бодит байдлаа олон нийтэд таниулах талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл,  ард иргэдэд нээлттэй харилцахад бэлэн байдаг билээ.

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”

  • 2014-05-09 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00