“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Image

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалт, Төрийн Өмчийн Хорооны “Төрийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг үндэслэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнд дор дурьдсан шаардлага хангасан нэр дэвшигчийг сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо: 1

Нэр дэвшигч хараат бус гишүүнд тавигдах шаардлага:

  1. Сүүлийн 3 жил “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөц хариуцсан ажилтнаар ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажиллаж байгаагүй, бизнесийн хэлхээ холбоогүй байх;
  2. Компанитай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдэгч, хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  3. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бус гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, тэдэнтэй төрөл садангийн холбоогүй байх;
  4. Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухай харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
  5. Нэр дэвшигч өөрөө эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцийг эзэмшдэггүй байх;
  6. Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, түүний дотор 5-аас доошгүй жил нь ахлах болон удирдах албан тушаалд ажилласан байх;
  7. Компанийн эдийн засгийг сайжруулах талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, санхүүгийн тайлан балансад дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт гаргах зэргээр хяналт тавих чадвартай, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байх /зэрэг, цолтой бол давуу тал болно/.

Бүрдүүлэх материал:

-  Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт

-  Анкет (CV)

-  Боловсролын үнэмлэх, диплом

-  Иргэний үнэмлэх хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

-  Өөрийнх нь тухай өөрийг нь сайн мэдэх олонд танигдсан 2 хүний ажил байдлын тодорхойлолт

-  Нэр дэвшигчид тавигдах шаардлага хангасан гэдгийг нотлох баримт бичиг, баталгаа

 

Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл:

-  Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн;

-  Төрийн албан хаагч буюу тухайн салбарын төрийн өмчийн оролцоотой, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн;

-  Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаг;

 

Жич: Компанийн сайн засаглалыг дэмжих зорилготой төрийн бус байгууллагаас тавигдах шаардлагыг хангасан, удирдлагын болон мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай нэр дэвшигчийг дэвшүүлж болно

 

Сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 9-р давхарт /Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Амгалан Харилцах утас: 99109285/

 

Материал хүлээн авах хугацаа:

2014 оны 04 дүгээр сарын 15-ны дотор

 

 

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн

Нэр дэвшүүлэх хороо

  • 2014-03-28 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00