Шинэ төмөр замын төсөлд БНСУ-тай хамтран ажиллах талаар хэлэлцээ хийлээ

Шинэ төмөр замын төсөлд БНСУ-тай хамтран ажиллах талаар хэлэлцээ хийлээ

Зам тээврийн сайд А.Гансүх энэ сарын 9-12-ны өдрүүдэд БНСУ-д айлчилсан. Айлчлалын хүрээнд тус улстай дэд бүтцийн салбар дахь харилцааг өргөн хүрээтэй хөгжүүлэх зорилготой уулзалт, хэлэлцээ хийсэн юм.

Сайд айлчлалынхаа үеэр Солонгос улсын гадаад хэргийн дэд сайд, Газар, тээврийн сайд, Солонгосын экспорт, импортын банк болон бусад томоохон компаниуд,

“Самсунг” зэрэг компаниудын төлөөлөгчидтэй уулзав.  Монголын талаас “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлж буй “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ уг айлчлалд багтан холбогдох яриа хэлэлцээнд байлцлаа.

БНСУ улс өндөр технологитой, дэд бүтэц, тээвэр хөгжсөн, Монгол Улстай улс төр, эдийн засгийн сайн харилцаатай гуравдагч хөрш гэж тооцогддог. Тиймээс Монголын талаас төмөр замын дэд бүтцийн салбарт гурван чиглэлээр санал солилцлоо. Өөрөөр хэлбэл, Солонгосын компаниудын шууд хөрөнгө оруулалт, Солонгосын банк, санхүүгийн байгууллагуудаас зээлийн санхүүжилт хийх боломж, мөн Солонгосын төмөр замын барилгын томоохон компаниудыг Монголд ажиллуулах талаар санал солилцжээ.

Мөн айлчлалын үеэр “Шинэ төмөр зам” төслийн Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Самсунг” компанийн удирдлагуудтай уулзлаа. “Самсунг” компани цаашид Монголд үргэлжлүүлэн ажиллах сонрхолтой гэдгээ энэ үеэр илэрхийлсэн.

  • 2014-03-14 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00