ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ,  БНСУ-ын “Чонүн рейл рөүд Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Кан Хүн нар өнөөдөр хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Төмөр зам, далайн тээврийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, Төмөр замын хэлтсийн дарга Б.Артур нар болон “Чонүн рейл рөүд Монголиа” ХХК-ийн төлөөлөгчид оролцов.

Төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд “Чонүн рейл рөүд Монголиа” ХХК нь БНСУ-ын төмөр замын салбарт нэвтэрч буй орчин үеийн дэвшилтэт техник, технологиос “Монголын төмөр зам” ТӨХК туршлага судлах нөхцөл боломжоор хангаж, мэргэжлийн ажилтан суралцуулах, дадлагажуулах замаар Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт мэргэжлийн ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм.

  • 2014-02-17 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00