Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд баригдаж байгаа төмөр замын барилгын газар шорооны ажил 700 гаруй хүн, 400 орчим техникийн хүчээр урагшилж байна. Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд Газар шорооны ажлын гүйцэтгэл өмнөх 7 хоногоос 3,1 км буюу 1,44 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ 7 хоногт нийт ажлын явц 65 хувьтай байна.