Танилцуулга: Монгол Улсын Засгийн Газрын “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2013 оны 152 дугаар тогтоолын хүрээнд Тяньжин боомт дахь “Тээвэр ложистикийн төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Хятадын талын 51 хувь, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулахаар харилцан тохиролцсон.
Энэхүү төсөлд Монголын талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг сонгон оролцуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газраас даалгасан.
Иймд хөрөнгө оруулалт хийх чадамж, сонирхол бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийг энэхүү төсөлд оролцохыг урьж байна.
Санал авах хугацаа: Төсөлд оролцох саналаа, компанийн дэлгэрэнгүй танилцуулгын хамт 2013 оны 12-р сарын 13-ны өдрийг хүртэл “Монголын төмөр зам” ТӨХК-д албан бичгээр эсвэл secretary@mtz.mn цахим хаягаар “Тээвэр ложистикийн төв байгуулах төсөлд оролцох санал/саналын тодруулга” гэсэн гарчигтай ирүүлнэ үү.
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” Төрийн Өмчит Хувьцаат Компани
Монгол Улс, Улаанбаатар 15160, Жигжиджавын гудамж-8, “Финанс төв” 9-р давхар
Утас: 336611, Факс: 336644, И-мэйл : info@mtz.mn, Вэб: www.mtz.mn