САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар Хятадын Ардын их хурлын ордноо энэ сарын 26-ны Бямба гаригт албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Хятад хоёр орон 2010 оноос хойш Стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Энэ айлчлалын хүрээнд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг хоёр орны Ерөнхий сайд нар батлах бөгөөд энэ хүрээнд өргөн хүрээтэй асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Айлчлалын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Таван толгой” ХК, “Энержи Ресус” ХХК болон БНХАУ-ын төрийн өмчит “Шэнхуа групп” корпораци “Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам барих асуудал дээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд “Шэнхуа групп”-ээр ахлуулсан консерциум Монгол Улсын хилийн Гашуун сухайт боомтын өртөөг Хятадын Ганц модны хилийн боомттой холбосон ачаа тээврийн боомтын төмөр зам барьж “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэн өгөх юм. Тодруулбал, Сүхбаатар аймагт нэг, Дорноговь аймагт нэг, Өмнөговь аймгаар хоёр боомтууд тус тус нэмэгдэх ажээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-т хамрагдлаа
2019-11-13 14:30:00
Улсын архивын үзлэгт “Онц” дүгнэгдлээ
2019-11-06 15:30:00
Оросын төмөр замууд 2025 дижитал стратегийг эхлүүллээ
2019-11-04 14:02:00
Тяньжин хотоос Бээжин хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудал хүртэл шууд холбогдох төмөр зам барина
2019-11-01 11:00:00
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар
2019-10-29 15:46:00
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Непал Улсад шинэ төмөр зам барихад туслалцаа үзүүлэхээ амлалаа
2019-10-28 09:49:00
“Пандрол” бэхэлгээ 100 км төмөр замд хоёр сая доллар хэмнэнэ
2019-10-25 10:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2019-10-24 13:45:00
D180-16 загварын өндөр хүчин чадалтай дизель хөдөлгүүр зохион бүтээжээ
2019-10-21 15:52:00
2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв
2019-10-16 09:33:00
Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00