“МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН ШИНЭЧЛЭЛ” УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАХ ЗӨВЛӨМЖ

“МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН ШИНЭЧЛЭЛ” УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАХ ЗӨВЛӨМЖ

2013 оны 10 дугаар сарын 03                                                                        Улаанбаатар хот

            Зам, тээврийн яамнаас 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан төмөр замын тээврийн салбарын удирдах ажилтаны “Монгол Улсын төмөр замын шинэчлэл” зөвлөгөөнөөс дараах зөвлөмжүүдийг гаргаж байна.

         Нэг. Эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр

1.1. “Төмөр замын тээврийн тухай” Монгол Улсын хуулийг шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах;

1.2. Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн, зарим дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх;

1.3. Салбарын нийт стандартыг евро стандартын түвшинд хүргэх;

1.4. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч төмөр замын байгууллагын нэгдсэн технологийн горимыг боловсруулж, хэрэгжүүлэх;

Хоёр. Салбарын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр

2.1. Тээвэрт оролцогч байгууллагуудын саналыг төмөр замын тээврийн үйл ажиллагаанд тусгаж хамтран ажиллах;

2.2. Төмөр замын тээврийн салбарт шаардлагатай боловсон хүчнийг төлөвлөгөө, судалгааны үндсэн дээр үе шаттай бэлтгэх, мэргэжлийн дадлага сургалтад тогтмол хамруулах арга хэмжээ авах;

2.3. “Богдхан төмөр зам” төслийг  хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

2.4. Төмөр зам шинээр барих барилга байгууламжуудын ашиглалт, засвар үйлчилгээнд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлөх асуудлыг эрх бүхий байгууллагад уламжлах арга хэмжээ авах;

Гурав. УБТЗ-ын шинэчлэлийн чиглэлээр

3.1. Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, удирдлага, төлөвлөлт, хяналтын системийг боловсронгуй болгох;

3.2. Хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор УБТЗ-ын техникийн шинэчлэлийн эхний үе шатны хөтөлбөрийг батлаж, хэрэгжүүлэх;

3.3.  Төмөр замын тээвэрлэлтийн алдагдалтай тарифт зохицуулалт хийх замаар алдагдлыг бууруулах талаар шаардлагатай арга хэмжээ авч, хэрэгжүүлэх;

  • 2014-02-14 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тендерийн урилга
    2020-02-21 14:05:00
    Оросын төмөр замын эхний түүх
    2020-02-06 15:26:00
    Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
    2020-01-28 13:44:00
    “Улаанбаатар БҮК” ХК төмөр замын бетон дэр үйлдвэрлэж байна
    2020-01-28 10:33:00
    Зүүнбаянгийн үе угсрах баазын ажил ирэх сард эхэлнэ
    2020-01-28 10:16:00
    Зам, тээврийн салбар 2020 оныг "Сахилга хариуцлага-хөдөлмөрийн аюулгүй байдлын жил" болгон зарлаж байна
    2020-01-07 13:39:00
    Мэндчилгээ
    2019-12-31 09:42:00
    Дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    2019-12-23 17:01:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод суурийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна
    2019-12-17 09:04:00
    “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ-Гэр бүлийнхээ төлөө” аянд нэгдэхийг уриалж байна
    2019-12-06 11:12:00
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2019-11-20 09:21:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 1.9 км төмөр замыг өнөөдөр угсарлаа
    2019-11-19 09:34:00