УХАА-ХУДАГ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГЫН ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ 32.90 ХУВЬТАЙ БАЙНА

УХАА-ХУДАГ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГЫН ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ 32.90 ХУВЬТАЙ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Чингис бондын санхүүжилтээр хийгдэж буй ажлуудын үйл явц, хэрэгжилтийн талаар даваа гариг бүр “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байгаа билээ. Уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Зам тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр болон ажил хариуцсан албаны хүмүүс оролцож ажлын явцын талаар танилцуулав.

Төмөр замын бүтээн байгуулалтын хувьд “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд  Ухаа-худаг-Гашуунсухайт чиглэлд барьж байгуулах 225 орчим км төмөр замын барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си Энд Ти” корпораци ажиллаж байгаа бөгөөд Газар шорооны ажлын туслан гүйцэтгэгчээр дотоодын 12 компани нийт 800 гаруй ажилчид бүтээн байгуулалтын ажилд хүчин зүтгэж байна.

Газар шорооны ажлын явцын гүйцэтгэл 32,90 хувь буюу 74 км-тэй тэнцэх хэмжээний газар шорооны ажил хийгдээд байгаа талаар Зам тээврийн сайд А.Гансүх мэдээлэлдээ онцолжээ.

  • 2014-02-14 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00