ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны зарчмууд дээр тулгуурлан, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор, зам, тээврийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, харилцан туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичгийг Монгол Улсын Зам, тээврийн яам болон БНХАУ-ын Зам, харилцааны их сургуультай 2012 онд байгуулсан. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын Зам, Харилцааны Их сургуульд Төмөр замын Инженерийн удирдлага, Логистикийн инженер, удирдлага, Төмөр зам /тээвэр зохион байгуулалт, зам, дохиолол холбоо, хөдлөх бүрэлдэхүүн/, Иргэний барилга /гүүр хоолой/ гэсэн мэргэжлээр бакалаврын зэрэгтэйгээр суралцаж төгсөх бөгөөд элсэлтийн шалгалтад оролцогчдын бүртгэлийн ажил өнөөдөр манай компани дээр эхэллээ. Бүртгэлийн хугацаа 3 хоног үргэлжилж энэ сарын 31-ний 17,00 цагт дуусч сонгон шалгаруулалт эхлэх юм.  

Элсэгчдэд тавигдах шаардлага нь Ерөнхий шалгалтын оноо 700–аас дээш буюу математик 480, дагалдах физик болон англи хэлний хичээлээр өгсөн шалгалтын оноо 320-оос дээш оноотой төгсөгчид 100 хувийн тэтгэлэгт сургалтад бүртгүүлэх боломжтой. Харин 50 хувийн тэтгэлэгт 600-аас дээш буюу математикийн хичээлээр 360 буюу түүнээс дээш, физик ба англи хэлний хичээлээр 240 болон түүнээс дээш авсан бол босго оноо хангагдсанд тооцно.

  • 2014-02-14 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00