Монголын Төмөр Зам оюутнуудыг дэмжиж ажиллана.

Монголын Төмөр Зам оюутнуудыг дэмжиж ажиллана.

“Ажлын гараа” төсөлд хамрагдсан 15 залуучууд “Монголын төмөр зам” ТӨХК-д ажиллахаар өчигдөр ажилдаа гарчээ. Тэд шинээр хэрэгжиж буй "Шинэ Төмөр Зам" төслийн барилгын ажилд туслаж, улсынхаа их бүтээн байгуулалтанд гар бие оролцохоор болж байна. МЗХ-ноос санаачилан Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн “Ажлын гараа” төсөлд хамрагдсан 4 дэх багийн гавшгай 15 залуус ийнхүү Монголынхаа төмөр замын бүтээн байгуулалтанд оролцохоор илгээгдэж байгаа юм байна.

Түүнчлэн Уул уурхайн яам “Ажлын гараа” төсөлд нэгдэж дэмжин ажиллахаар болсон гэдгийг хөтөлбөрийг зохицуулагч хэлж байна. Дараагийн гавшгай залуучууд тун удахгүй  "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Шивээ овоо" ХК зэрэг үндэсний үйлдвэрүүдэд ажиллахаар явах юм байна. Оюутан залуучуудыг ажлын гараанд илгээж, зуны амралтаараа ажилтай, орлоготой байх боломжийг олгож байгаа энэ ажил ямар их эрэлттэй байсан нь илгээгдэж байгаа залуучуудын сэтгэгдлээс мэдрэгдэж байлаа. Энэхүү төсөлд хамрагдаж байгаа оюутан залуучууд сарын 500.000 төгрөгний цалинтай ажиллахын зэрэгцээ мөн тухайн компаний зүгээс нэмэлт урамшууллыг олгох гэнэ.

Via www.zaluu.com 

  • 2014-02-14 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00