ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. “Монголын Төмөр Зам” Төрийн Өмчит Хувьцаат Компанинь “Шинэ төмөр зам” төслийн Хяналтын зөвлөх үйлчилгээ-г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан эхний болон хоёр дахь үе шатны төмөр замын суурь бүтэц барих  “Шинэ төмөр зам” төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй болно.  

Чадвартайг нотлох баримт бичгийг дараах байдлаар тодруулан ирүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Байгууллагын ерөнхий танилцуулга /байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, чанарын үнэлгээний гэрчилгээ г.м/;
  • Сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл;
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох мэргэжилтний туршлага, ур чадварын мэдээлэл/;
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан/ болно.

 

Тендер шалгаруулалтад гадаадын хуулийн этгээд оролцож болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийгtender_ta@mtz.mn и-мэйл хаягаар хандан авч болно.  

5. Тендерт оролцохыг хүссэн тухай мэдүүлгээ 2013 оны 6-р сарын 03-ны өдрийн 15:00 цагаас өмнө  Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ-д гэж хаяглан tender_ta@mtz.mn и-мэйл хаягаар  эсхүл доорх хаягаар хүргүүлнэ үү.

 

 

“Финанс төв” 9 давхар, Ц.Жигжиджавын гудамж-8

Улаанбаатар хот 15160, Утас: 336611, Факс: 11-336644

Харилцах ажилтан: Н.Энхболд 

  • 2014-02-14 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00