Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Өнгөрсөн долоо хоногт ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Монголын төмөр зам ТӨХК-ийн захирал П.Бат-Эрдэнэ нар төслийн ерөнхий гүйцэтгэгч Samsung S&T компанийн удирдлагууд болон Энержи Ресурс Рейл ХХК-ийн удирдлагуудын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж буй Таван толгой - Гашуун сухайт чиглэлийн шинэ төмөр замын барилгын ажлын явцтай танилцаад ирлээ.

2010 онд УИХ-аас баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын дагуу Таван толгой - Гашуун сухайтын чиглэлд 267 км төмөр зам барихаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу Энержи Ресурс Рейл ХХК тус замын бүтээн байгуулалтын ажлыг 2012 оны зун эхлүүлсэн. Таван толгой - Гашуун сухайт чиглэлд баригдах 267 км орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн “Samsung C&T” компанитай байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу "Монголын төмөр зам" ТӨХК шилжүүлэн авч барилгын ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн ажилуулах тухай Зам, тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаал 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гарсан. Тус тушаалын дагуу “Энержи Ресурс Рейл” ХХК болон “Samsung C&T” компанитай 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”-г байгуулсны дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй Эсто ХХК, Нутгийн буянт ХХК, МапРоуд ХХК, Хүслэнт Бүтээмж ХХК, Бидний зам ХХК, Билэгт зам ХХК-ын төлөөллүүд өөрсдийн ажлын явцын талаар танилцууллаа.

  • 2014-02-14 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00