Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж байна

Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 3.2.2, 3.2.4-т заасан төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой гэж үзэн тус төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын Төмөр Зам” ТӨХК-д олгосон.

Tус тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 65 дугаар захирамжаар төмөр замын суурь бүтцийг барихад хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ерөнхий сайдын 65 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг боломжит хөрөнгө оруулагчдыг тодорхойлж, хураангуй жагсаалт гаргах зорилгоор хөрөнгө оруулах санал ирүүлсэн байгууллагуудтай 2013 оны 3 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд нийт дотоодын 6, гадаадын 7 компаниудтай уулзалтуудыг зохион байгуулсан ба дараагийн шатны ажлын хүрээнд хураангуй жагсаалтад багтсан дотоодын 2, гадаадын 4 байгууллагатай уулзалтуудыг зохион байгуулаад байна.

  • 2014-02-14 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00