Төмөр зам барих төсөлд 20 компани хөрөнгө оруулах саналаа ирүүллээ

Төмөр зам барих төсөлд 20 компани хөрөнгө оруулах саналаа ирүүллээ

 “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газраас 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 121 дүгээр тогтоол гаргаж, төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага зохион байгуулалттайгаар цогцоор нь барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон.   

Тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий сайдын 65 дугаар захирамж гарч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг захирамжийн удирдамжаар өгөгдсөн үүргийн хүрээнд  2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шинээр баригдах төмөр замын төсөлд хөрөнгө оруулах сонирхолоо илэрхийлэх компаниудыг урьсан урилгыг, олон улсад нэр хүнд бүхий  “Financial Times World” болон дотоодын өдөр тутмын сонинд нийтлэсэн. Урилгын дагуу нийт 20 компани саналаа ирүүлснээс  Монголын 6, гадны 14 компани оролцох хүсэлтээ ирүүлсэн.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус компаниудын хэрхэн төсөлд хөрөнгө оруулах талаар бэлтгэсэн танилцуулгыг сонсож, чадамжийг үнэлсэн шалгаруулалтыг явуулж, хэлэлцээ хийсний эцэст төсөлд хөрөнгө оруулах компаниуд тодорхой болох юм.

Нийт 1900 км орчим төмөр замын бүтээн байгуулалтын ажилд нийт 5,2 тэрбум ам.доллар шаардлагатай гэж урьдчилсан байдлаар тодорхойлсон бөгөөд Засгийн газраас эхний ээлжийн 200 сая ам.долларыг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор шийдвэрлээд байна. 

  • 2014-02-14 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00