ЖИНГИЙН ЦУВАА ХЭРХЭН ХУВЬСАВ?

ЖИНГИЙН ЦУВАА ХЭРХЭН ХУВЬСАВ?

Зуун зуун жилийн тэртээ дэлхийг нэгтгэж явсан Их Монгол улс торгоны замыг эзэлж тэмээн жингийн цуваагаар худалдаа наймаа эрхэлж байлаа. Зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхийн улс гүрнүүдийн тээврийн гол сүлжээ бол Торгоны зам байлаа. Цаг хугацаа улиран өнгөрч орчин үеийн торгоны зам тавигдах их бүтээн байгуулалтын он жил бидний өмнө ирж байна. Харин түүгээр түүчээлэх тэмээн жингийн цуваа хэрхэн өөрчлөгдсөн бол?

1997 онд АНУ-ын Эри хотын зүтгүүрийн (GE) заводод “УБТЗ” ХНН нь анх ДАШ-7 зүтгүүрийг Монголын газар нутаг, цаг агаар төмөр замын бүтэц, даацанд зохицуулан захиалж хийлгэн илчит тэрэгний арьс өнгөнд цагаан дэвсгэр дээр төрийн далбааны туузыг билэгдэн байрлуулсан нь ОХУ-ын улсад үйлдвэрлэж бидний сэтгэл болон нүдэнд дассан ногоон вагон,  2М62 зүтгүүрээс нэг л содон ялгарч, барууны технологийг анх удаа Монголын зүтгүүрчид эзэмшиж эхэлсэн саяхан санагдавч арван  таван жил нэг л мэдэхэд өнгөрчээ.

Техник технологийн дэвшил цаг, хоног тутам шинэчлэгдэж бид түүнийхээ хойноос цаг хугацаатай уралдан хөөцөлдсөөр. Хэдийгээр манай улс өндөр хөгжсөн орны жишигт нийцүүлж амжихгүй байгаа ч боломж бололцоонд тулгуурлан орчин үеийн “жингийн цуваагаа шинэчлэж байна.” “МТЗ” ТӨХК СКД4В маркийн 5 шинэ зүтгүүрийг БНХАУ-ын Дальян хотод 2012 онд буюу Монгол төрийн олон тэгш ой зэрэгцсэн жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор захиалан хийлгэж авчирсан байдаг. СКД4В зүтгүүрийн гадаад төрх имиж нь Монголчуудын эртний ёс заншил, асч буй галыг дээдэлдэг зан үйл, газар нутгийн байгалийн баялаг зэргийг эрхэмлэн бодож  батгаасан имиж нь бас л содон онцлог харагддаг.

2012 оны 4-р сарын 5-нд улбар шар, хар хосолсон өнгөтэй содон хээтэй CKD4B загварын 5 шинэ зүтгүүр Улаанбаатар зүтгүүрийн депогийн талбайд цувран орж ирсэн юм. Зүтгүүрийн депогийн хашаанд орж ирэх тэр агшныг нүдээр харсан хүмүүс “Монгол имижийг илтгэсэн анхны зүтгүүр ирлээ” гэдэгт итгэсэн билээ.

Шинэлэг содон байсан болохоор өнгө будгийн онцлогоос тайлбараа эхэлье. Сүр хүчийг билгэдсэн “галын дөл” нь тэдгээр зүтгүүрүүдийн үндсэн имиж байлаа. Урт цувааг чирэн холын замд довтолгох зүтгүүр нь “тэмээн жингийн цувааг толгойлон явах хамгийн туршлагатай атан тэмээ тэргүүнээ ихэмсгээр өргөн хүчирхэгээр алхадгийг сануулах” мэт сүрлэг хүчирхэг харагдуулахын зэрэгцээ салхи зүсэн довтолгох зүтгүүрээс гарах их хүчийг үргэлж өөдөө тэмүүлэн асч байдаг “галын дөл”-өөр илэрхийлсэн байна. Үнэхээр л эзгүй тал дундуур урт цувааг чирэн явж буй CKD4B зүтгүүрийг зэрвэсхэн харахад “гал дүрэлзэн асаж буй” мэт.

Гэтэл зөвхөн “галын дөл”-өөр л “Монгол имиж” гээчийг илэрхийлээгүй бололтой. CKD4B зүтгүүрийг өвөрмөц загвараар захиалан хийлгэсэн нь Монгол улсад дэлхийн тэргүүлэх  томоохон ашигт малтмалын ордууд нээгдсэнтэй холбоотой, тэдгээрийг хилийн чанадад,далайг гатлан  дэлхийн зах зээлд хүргэхийг билгэдсэн гэдэг. Газрын доорх ашигт малтмалыг дэлхийн зах зээлд хүргэхээр говь цөлөөр давхих тэрхүү цувааны тэргүүнийг говийн элсэн манхан, хуйлран эргэх хүчит салхитай зүйрлэн угалзарсан хээгээр чимсэн гэх. Элсэн манханы оройгоор салхинд туугдан хуйлран эргэх элсэн ширхэгүүд нь үнэхээр л “угалзарсан хээ” үүсгэдгийг санахад CKD4B зүтгүүр дээрх хээ түүнтэй тун адил харагдана.

Хүннү гүрний үеэс биднийг хэл соёлоор бусдаас ялгаруулж байсан зүйлс нь түүхийн үнэт ховор дурсгалууд юм. Хамгийн урт настай түүхийн үнэт өвүүдийн тоонд Монгол нутгаас элбэг олддог “буган чулууны хөшөө” юм. CKD4B зүтгүүрийг Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиосон жил захиалсан тул содон “өвөрмөц хээ”-г тэрхүү “буган чулууны хөшөө”-ний бугын эврээс мөн санаа авсан гэдэг.  

Хар өнгө бүхий буурь дэвсгэр өнгө нь юуг илэрхийлнэ вэ? Зүгээр л “өвөрмөц хээ”-ээ тодруулахын тулд хар өнгийг хэрэглэсэн гэж үү? Бас л нарийн учиртай бололтой. Монгол нутагт илэрсэн газрын доорхи үнэт баялагуудаас дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй Таван толгой, Оюу толгой зэрэг орд газруудын дийлэнх нөөц нь сайн чанарын коксжих нүүрс байна. Түүнийг “хар алт” ч хэмээн нэрлэдэг. Гол түүхий эдийг дэлхийн зах зээлд хүргэхийг билэгдэн хар өнгийг CKD4B зүтгүүрийн суурь өнгө болгон авчээ.

 

Тэгэхээр CKD4B зүтгүүрийнөвөрмөц загвар нь Монгол нутгийг, монголын газар шороог, монголын түүх уламжлалыг илтгэх түүхийн үнэт дурсгалын хэв загварыг илтгэсэн “буган чулууны хөшөө”, говийн элсэн манханы орой дээгүүр хүчит салхинд туугдан угалзран эргэх “элсэн хуй”, сүр хүчийг илэрхийлэх “галын дөл“, Монгол нутгийн газар доорх “эрдэс баялаг” зэрэг “Монгол имиж”-ийг илтгэх чухал санаануудыг агуулжээ. Энэ бүхэн нь CKD4B зүтгүүрийг үнэхээр “Монгол имижийг илтгэх анхны зүтгүүр” хэмээх эрхэм алдрыг хүртэх эрхтэй болгож байна.

 

 

  • 2014-02-14 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00