СКД4В зүтгүүрийн хүчин чадал

СКД4В зүтгүүрийн хүчин чадал

CKD4B зүтгүүрийн дээд овор нь ГОСТ стандартад, доод хөндлөн овор нь GB 146.1-83 стандартын дагуу бүтээж, дугуйг (Төмөр замын царигийн стандартад зориулсан хэмжээтэй) 1520 мм царигт тохируулан үйлдвэрлэж СА-3 төрлийн авто угсраагаар тоноглогдсон. Мөн европ стандартад нийцүүлэн ачааны болон зорчигч тээврийн хөдөлгөөнд зориулан бүтээсэн байна.

Зүтгүүрийн ерөнхий онцлог нь 2 кабин, битүү бүхээг, өөрийгөө бүрэн ачааллаж турших хэрэгсэл, AC-DC дамжлага нь ерөнхий хүч дамжуулах аргыг хэрэглэсэн, 16V240ZJD загварын хүчний хэрэгслийг хэрэглэсэн, ажиллагааны хамгийн их чадал нь 2650 кВт бөгөөд бидний туршилтаар Монголын нөхцөлд 2350 кВт чадлаар ажиллаж байна. Тус зүтгүүр нь зүтгүүрийн бригадын ажиллах тав тухтай орчинг бүрдүүлсэн цахилгаан зуух, ус буцалгагч, сэрүүцүүлэх болон хөргөх төхөөрөмж, сэрэмжлэх төхөөрөмж, зайтай саруулхан кабин, хүчний болон тоормосын удирдлага нь “УБТЗ” ХНН-д ашиглагдаж байсан болон одоо ашиглагдаж буй зүтгүүрээс хялбар энгийн ашиглалттайгаараа тун онцлог юм. Мөн алсын зайнд тээвэрлэлт хийх зориулалт бүхий багтаамж сайтай түлшний сав, хуурай сэрүүн, элсэрхэг нөхцөлд ажиллах зориулалттай 4 шатлалт бүхий агаар шүүх систем, өндөр эргэлтэнд ажиллах боломжтой хос турбин, хос дугуйн элэгдлийг буурах зориулалт бүхий хос дугуйн дэл тослогч төхөөрөмж, хөндлөн болон дагуу хэлбэлзлийг намжаах амортизатор, бага радиустай тахирт хөшилтыг багасгах зориулалт бүхий хөшүүрэг, үйл ажиллагаа бүртгэгч систем, өөрийгөө оношлох, мэдээлэх систем зэрэг орчин орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон юм.

СКД4В зүтгүүр нь дараах 10 гаруй төрлийн өөрийгөө хамгаалах хэрэгслээр тоноглогдсон:

  • хөдөлгүүр өндөр эргэлт авсан үед унтраах хэрэгсэл
  • картерт даралт үүссэн үед унтраах хамгаалах хэрэгсэл
  • хөдөлгүүрт тосны даралт бага болсон үед унтраах  хамгаалах хэрэгсэл хөдөлгүүрийн усны дулаан өндөр үед ачаалалтгүй болгох хамгаалах хэрэгсэл
  • усны доод түвшинд хүрэхэд дохиолох
  • ерөнхий савны даралт бага үед хамгаалах
  • ерөнхий цахилгаан гүйдэлд хэт гүйдэл үүсэхэд ачаалалт салгаж хамгаалах хэрэгсэл
  • үндсэн хэлхээнд газардлага бий болсон үед ачаалалт салгаж хамгаалах хэрэгсэл
  • динамик тормосын гүйдэл хэт их болоход ачаалал салгаж хамгаалах хэрэгсэл
  • динамик тормосын үлээгч моторын хамгаалалт зэрэг шинэ технологиор тоноглогдсон.

Мөн дээр нь Монголын халуун хүйтэн эрс тэс цаг агаарт зохицуулж, ГТХАБ-ыг хангах зорилгоор үйлдвэрийн мэргэжилтнүүд сэрэмжлэх дохиогоор бүрэн хэмжээгээр тоноглож, суудлын хөдөлгөөний авто тормосын удирдлагад угзралт үүсэхгүй болгох, хурдны нарийвчилсан бичлэг хийдэг нэмэгдэл тоноглол тавьснаар СКД4В зүтгүүрийг Монголын тал хээр,  говь,  хангайд бүрэн зохицон ажиллах чадвартай болгожээ. Ирэх 4 жилд төмөр замын талаар Засгийн газраас баримтлах шинэ бодлого хэрэгжиж, 1800 км зам тавигдаж, 150 гаруй СКД4В буюу илүү шинэ технологитой зүтгүүр ашиглагдах, олон арван сая тонн ачаа тээх хугацаа тун ойрхон байгаа нь Монголчуудын амьдрал Төмөр зам даган цэцэглэж,  хөгжил ирээдүй гадаа ирсэн нь бид зүгээр л нэг амар тайван амьдрах ирээдүй тун  ойрхон харагдаж байна.

  • 2014-02-14 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00