Зам засварын машин механизмуудыг хүлээн авна

Зам засварын машин механизмуудыг хүлээн авна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар БНХАУ-ын “CSR Shijiazhuang” компанид үйлдвэрлэж байгаа зам засварын машин механизмуудын үйлдвэрлэлийн явцыг газар дээр нь үзэж, шалгахаар Зам, тээврийн яам, МТЗ-ын ажлын хэсэг 2013 оны 02 дугаар сарын 28-ноос 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл БНХАУ-ын Кунминь хотод ажиллав.

Энэ үеэр DC-32W маягийн зам өргөгч, чиг татагч, балласт чигчигч машин /2ш/, WD-400W маягийн замын балласт чигжигч динамик машин /2ш/, QS-650W маягийн балласт цэвэрлэгч машин /1ш/-ы  үйлдвэрлэлтэй танилцлаа. Зам засварын машин механизмуудын эскиз зургийг үзэж, тэмдэг тэмдэглэгээ, техникийн өгөгдөл бүхий жагсаалтыг үзэж, шалган тус бүрээр нь хянаж тохиролцжээ.

Мөн дээрх механизмууд дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэж, гэрээний дагуу сургалтанд хамрагдуулах талаар тохиролцлоо.

 “KCRC Co.Ltd Kunming” компани гэрээний дагуу зам засварын машин механизмуудыг техникийн шаардлагад нийцүүлэн хуваарийн дагуу үйлдвэрлэж, хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тул Эрээн хотын төмөр замын өртөө хүртэл 1435 мм нарийн цариг бүхий тэргэнцэр дээр төмөр замаар тээвэрлэх ба Монгол улсад нэвтрүүлэхдээ техникийн комисс ажиллаж зохих дүгнэлт гарган хүлээн авч өргөн царигийн 1520 мм цариг бүхий тэргэнцэрт шилжүүлэх ажлыг зохион байгууллахаар төлөвлөөд байна.

  • 2014-02-14 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00