Хийн даралтат гагнуурын аппаратын танилцуулга боллоо

Хийн даралтат гагнуурын аппаратын танилцуулга боллоо

Gas PressureӨчигдөр буюу 2011 оны 11 сарын 1-ний өдөр Японы Сумитомо корпорацийн мэргэжилтнүүд ЗТЯам, УБТЗ ХНН болон МТЗ ТӨХК, бусад төмөр замын компаниудад нэгэн шинэ технологи танилцууллаа. Энэ технологи нь төмөр замын зам ашиглалтын салбарт нэн чухал шаардлагатай дэвшилтэт технологи юм. УБТЗ-ийн зам ангийн мэргэжилтэн инженерүүдийн ажилд бодитоор учирдаг уулзваргүй зам буюу залгаасгүй замын асуудал нэлээд хүндрэл учруулдаг байсан байна. Төмөр замын зам төмөр буюу рейлс төмрийг хооронд нь гагнах асуудал нь маш нарийн технологи шаарддаг бөгөөд өнгөрсөн жилийн байдлаар нийт гагнуурын ажлын 60 орчим хувь нь эргэн салсан гэсэн тооцоо байна.  Сумитомо корпораци, Японы төмөр замын технологийн судалгааны институт болон Хакусан компанийн мэргэжилтнүүдийн хамтран танилцуулсан “Hakusan” брэндийн хийн даралтат гагнуурын аппарат нь зам төмрий нэгж гагнаасыг ойролцоогоор 10 минут буюу маш богино хугацаанд өндөр чанартайгаар зам төмрийг гагнах ажлыг хийсэн нь үнэхээр шинэ технологи юм. Зөвхөн гагнах ажлыг  хийгээд дууссангүй, гагнуурын ажлын дараах илүүдэл хэсгийг маш цэвэрхэнээр ямар ч өө сэвгүйгээр салган авч байлаа. ЗТЯам, УБТЗ ХНН, МТЗ ТӨХК болон төмөр замын бусад байгууллагын төлөөллүүд дээрх технологитой танилцсандаа сэтгэл хангалуун байсан.

  • 2014-02-13 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Зам, тээврийн салбар 2020 оныг "Сахилга хариуцлага-хөдөлмөрийн аюулгүй байдлын жил" болгон зарлаж байна
    2020-01-07 13:39:00
    Мэндчилгээ
    2019-12-31 09:42:00
    Дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    2019-12-23 17:01:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод суурийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна
    2019-12-17 09:04:00
    “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ-Гэр бүлийнхээ төлөө” аянд нэгдэхийг уриалж байна
    2019-12-06 11:12:00
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2019-11-20 09:21:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 1.9 км төмөр замыг өнөөдөр угсарлаа
    2019-11-19 09:34:00
    “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-т хамрагдав
    2019-11-13 14:30:00
    Улсын архивын үзлэгт “Онц” дүгнэгдлээ
    2019-11-06 15:30:00
    Оросын төмөр замууд 2025 дижитал стратегийг эхлүүллээ
    2019-11-04 14:02:00
    Тяньжин хотоос Бээжин хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудал хүртэл шууд холбогдох төмөр зам баригдана
    2019-11-01 11:00:00
    Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар
    2019-10-29 15:46:00