Төмөр Замын Газар болон “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг 6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 1-ний хооронд БНХАУ-д ажиллаад ирлээ.
Ажлын хэсэг БНХАУ-ын “China South Railway” корпорацийн вагон угсралтын үйлдвэртэй болон манайд нийлүүлэгдэх хоппер вагон, мотовоз, балласт тохируулагч машины угсралт үйлдвэрлэлийн байдалтай танилцсан байна.
“CSR” корпораци нь GC220 мотовоз, SPZ-200W балласт тохируулагч машиныг энэ оны 9 дүгээр сард, WD400W замын динамик тогтворжуулагч, DC32W зам өргөж чиргэгч, QS650W балласт цэвэрлэгч машиныг ирэх оны 4 сарын 20-ны дотор багтаан үйлдвэрлэж дуусган МТЗ-д хүлээлгэн өгөхөөр хуваарийн дагуу ажиллаж байгаа юм байна.