Олимпид оролцох тамирчдыг дэмжихээр боллоо

Олимпид оролцох тамирчдыг дэмжихээр боллоо

Манай улс 1962 онд Олон Улсын Олимпын Хорооны бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш даруй хагас зуун жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын тамирчид олимпоос нийт 19 медал авсан байна. 2008 оны Бээжингийн олимпоос 2 алтан медалийг ихэрлүүлж Монголын ард түмэн улс орон даяараа баярлан цэнгэж байлаа. “Лондон -2012” Зуны олимпын ХХХ дугаар наадмын долоон төрөлд өрсөлдөх тамирчдаа дэмжин “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн нийт ажилчид нэг өдрийнхөө цалинг хандивлахаар боллоо. “Монголын Төмөр Зам” ТӨХК нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч компани болохын хувьд ийнхүү “Олимп-Хөгжил” санд мөнгөн тусламж үзүүлж байгаа юм. Нийт тамирчиддаа 25 хоногийн дараа эхлэх хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон  олимпын наадамдаа амжилттай оролцож, эх орныхоо далбааг Лондонгийн тэнгэрт мандуулахыг нийт төмөр замчдынхаа өмнөөс хүсэн ерөөж байна.

  • 2014-02-13 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тендерийн урилга
    2020-02-21 14:05:00
    Оросын төмөр замын эхний түүх
    2020-02-06 15:26:00
    Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
    2020-01-28 13:44:00
    “Улаанбаатар БҮК” ХК төмөр замын бетон дэр үйлдвэрлэж байна
    2020-01-28 10:33:00
    Зүүнбаянгийн үе угсрах баазын ажил ирэх сард эхэлнэ
    2020-01-28 10:16:00
    Зам, тээврийн салбар 2020 оныг "Сахилга хариуцлага-хөдөлмөрийн аюулгүй байдлын жил" болгон зарлаж байна
    2020-01-07 13:39:00
    Мэндчилгээ
    2019-12-31 09:42:00
    Дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    2019-12-23 17:01:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод суурийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна
    2019-12-17 09:04:00
    “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ-Гэр бүлийнхээ төлөө” аянд нэгдэхийг уриалж байна
    2019-12-06 11:12:00
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2019-11-20 09:21:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 1.9 км төмөр замыг өнөөдөр угсарлаа
    2019-11-19 09:34:00